2009-11-10
Компьютер ба зөв хэрэглээ
Бид ажлынхаа ихээхэн цагийг компьютерын ард өнгөрүүлдэг. Ингэхдээ буруу суух нь нуруу, бүсэлхий, хүзүүг айхавтар өвтгөж болох юм.

Тэгэхлээр зөв сууж сурцгаая:
Нуруугаа тэгш байлга: Сандал нь ердийн гүдгэр, эвтэйхэн түшлэгтэй байх ёстой. Сандлын түшлэг болон таны нурууны хооронд зай гарах ёсгүй, ийм сандал нуруунд ирэх ачааллыг багасгадаг юм.

Хөлний байрлал эвтэйхэн байх ёстой - Ул шалтай зэрэгцээ байх тийм байдлаар хөл шалан дээр байх ёстой.

Хөдөлгөөнийг дээд зэргээр багасгах: Авах гэж байнга гар сунгах, бөгтийх болон эргэх болдог тийм байрлалд хэрэгтэй зүйлээ энд тэнд бүү тавь. Бүх зүйл сунгасан гар хүрэхээр зайд байвал сайн.

Мөр болон гарын байрлал: Компьютерын гар болон хулгана тохойн хэмжээнд байх ёстой.

Гарын сарвуу: Бугуй нь дээш, доош, хоёр тийшээ мурийхгүй, шулуун байх ёстой. Гараа тавьдаг тулгуур бүхий гар худалдан ав. Шивж байх үедээ хуруугаа амрааж бай. Илүү ачаалал амархан ядраадаг. Хулгана хэрэглэхдээ, сарвуугаа бас амрааж бай. Хулганыг хөдөлгөхдөө зөвхөн шуугаа төдийгүй, гараа бүхэлд нь хөдөлгөж бай.

Хүзүү: Монитор болон түүн дээрх цонхыг яг таны өмнө байхаар байрлуул. Хүзүүгээ дээш, доош, хажуу тийш хөдөлгөхгүй байхыг бод. Сандал дээр суухдаа, нүдээ аньж, амараа. Таныг нүдээ нээхэд, дэлгэцний төв цэг яг таны өмнө харагдах болно. Хэрвээ хэрэгтэй бол монитор дор тавьдаг тавиур хэрэглэ.
Нүдний ачааллыг дээд зэргээр багасга: Мониторыг сунгасан гарын зайд байрлуул. Мониторыг хурц гэрлийн ойролцоо бүү тавь. Өөртөө тааруулан дэлгэцний гэрэл, үсэгний хэмжээг тохируул.

Өдрийн турш нүдэндээ завсарлага өгч бай: Нүдний дасгал хий: хараагаа харандаан дээр төвлөрүүлээд, хараагаа салгалгүйгээр харандааг нүүрэндээ ойртуулж, холдуул. Цонхоор харж, хараагаа холын ямар нэг зүйл дээр төвлөрүүл. Үүнийг хэд хэдэн удаа давтан хий.

Завсарлаж бай: Ингэхдээ ерөөс юу ч хийлгүй сууж болохгүй - тиймээс хийж байгаа ажлаа сольж, мониторын ард суухын оронд, ийш тийшээ хүмүүс рүү утасд.
Тогтмол суниаж бай: Ингэх нь булчинг хөдөлгөөнд оруулж өгдөг.
Бичсэн: EDUCATION | цаг: 18:34 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


алга ташилт idea 1118
Бичсэн: Зочин цаг: 18:26, 2020-12-18 | Холбоос | |


123123123123
Бичсэн: Зочин цаг: 11:15, 2010-10-07 | Холбоос | |


whew! ууртай rolling on the floor гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 11:30, 2010-09-30 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 11:29, 2010-09-30 | Холбоос | |


not talking
Бичсэн: Зочин цаг: 09:16, 2010-09-28 | Холбоос | |


миа
Бичсэн: Зочин цаг: 09:16, 2010-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736535 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax