2016-01-28
Хөөрөглөхучир
 Үүсэл

Хамрын тамхи нь америкийн уугуул индианчуудаас гаралтай бөгөөд 16-р зууны үед Португаль Испанийн далайчид, худалдаачдаар дамжин зүүн өмнөд Ази, Япон, Хятадад нэвтэрчээ. Хятадууд хамрын тамхиа хадгалах савыг төрөл бүрийн материал ашиглан янз бүрийн хэлбэр дүрстэйгээр хийж эхэлснээр яваандаа урлаг соёлын талаасаа хөгжиж урлагийн бүтээл шинжтэй болсон байна. 
17-р зууны үед Манжийн Чин улсын үед хамрын тамхи нь Mонголд нэвтэрчээ. Эртний хөөрөг нь нарийн хийцтэй, ханыг доторхи тамхи нь харагдахуйц болтол нимгэн ухсан байдаг.
Үнэт чулуу нь байгалын энергийг өөртөө шингээж хүнд дамжуулдаг гэдгийг Mонголчууд эртнээс мэддэг байжээ. Монголчууд мана, чүнчигноров, гартаам, болор зэрэг үнэт чулуун хөөрөгийг эдэлж хэрэглэж өөрийн энергийг шингээн үр хүүхэддээ өвлүүлэн үлдээдэг байжээ. Эцэг өвгөдөөс уламжлан авсан эд нь хүнд хамгийн эрхэм зүйл байдаг билээ.

 

Ёсон
Мэнд мэдэх нь монголын ёс гэж ярьцгаадаг билээ. Монголчууд хөөрөг зөрүүлэн мэндчилж хөөрөлдөн суудаг өнө эртний уламжлалтай. Хөөрөг гэсэн үг нь ч хөөрөлдөх гэсэн үгнээс үүссэн бололтой. 
Хөөрөг нь амар мэндээ мэдэлцэх төдийгүй харилцан ойлголцолын билэг тэмдэг болон хүмүүсийн харилцаанд тусалдаг байна. Хэрэв та бизнесийн түнштэйгээ ойлголцож чадахгүй байгаа бол хөөрөглөөд үүнийг туршиж үзэж болох юм.
Өөрийн хүндэтгэдэг болон ахмад настай, эрхэм сайн хүнтэй хөөрөг зөрүүлэн мэндчилэх нь тухайн хүнээс сайн сайхан энергийг нь шингээн авч буй учир утгатай ажээ.
Түүнчлэн хаш бөөрний өвчнийг, мана хавдар, халуун буулгах, гартаам арьсан дээр гарсан зүйлийг анагаах гэх мэтээр үнэт чулуун хөөрөг нь өвчин эмгэгийг анагаах увидастай ч гэж үздэг байна. 

Шүрэн хөөрөг
Шүр нь далайн гүн ёроолд байх ургамал юм. Улаан шүр нь маш ховор бөгөөд зөвхөн номхон далайн ёроолд л байдаг ба 300 жилд 1см ургадаг байна. Иймээс улаан шүрийг Азид ихээхэн эрхэмлэн дээдэлдэг ажээ. 1грамм шүр 1грамм алтнаас хэд дахин үнэтэй. Шүр нь өөрөө ховор үнэтэй тул шүрэн хөөрөг нь ихэд үнэтэй байдаг. Улаан шүрийг эрх мэдлийн билэгдэл болгодог ажээ. Монголчууд бусад үнэт чулуун хөөргөнд шүрээр толгой хийдэг.

Хаш хөөрөг
Хашийг дээр үеэс гоёл чимэглэлд өргөн хэрэглэж иржээ. Хаш чулуу үнэт чулуун дотроос хамгийн хатуулаг чулуу нь. Хаш хэрэглэсэн хvн бадамлинхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Хаш зvрх сэтгэлийг амгалан болгодог мөн өөрийн өнгөтэйгээ адилхан маш сайхан гэгээлэг зvйлийг амьдралд дагуулж ирдэг гэж үздэг. Шударга ариуны билэгдэл болгодог тул аливаа зүйлийг дэнсэлэн цэгнэхэд хаш чулуу тустай аж.

Гартаам хөөрөг
Гартаам нь галт уулын гаралтай олон тооны үелсан судал бүхий чулуу юм. Хөөрөг хииж болохуйц том хэмжээгээр тохиолдох нь маш ховор. Гартаам нь маш гоёмсог чулуу учир гоёл чимэглэлд дэлхий даяар өргөн ашигладаг. Монголчууд гартаамыг ихэд эрхэмлэдэг. Гартаам хөөрөгөн дотороос гүйдэлтэй гартаам хөөрөг ховор байдаг. Гүйдэлтэй гартааман хөөрөг гэдэг нь хөдөлгөхөд судлуудын хоорондох сүүдэр гүйж хөдөлж байдаг. 
Гартаам хөөргийг барьдаг хvн хэзээ ч саа өвчин тусахгvй гэж ярьдаг юм байна. Саа өвчний улмаас нvvр, ам нь муруйсан хvмvvс гартаам хөөргөөр зөөлөн vрсээр эдгэдэг юм байна. Гартаам хөөрөг эрvvл энх, урт насыг билэгддэг.

Манан хөөрөг
Мана чулууг хүн төрөлхтөн эртнээс хэрэглэж ирсэн байдаг. Дэлхийн 2-р дайны үед шархыг эдгээхэд мана чулууг ашиглаж байсан баримт бий. Мана чулуугаар хийдэг халуун чулуун засал гэх мэт уламжлалт эмчилгээ байдаг. Халтар мана, тархи мана, замаг мана зэрэг олон төрлийн мана чулуун хөөрөг байдаг. Халтар манан хөөрөг нь монголчуудын өргөн хэрэглэж ирсэн хөөрөг. Халтарынх нь ямар нэгэн амьтан ургамлын дүрстэй төстэй байдлыг ашиглан дээр нь сийлбэр хийсэн халтар манан хөөрөг ховор бөгөөд үнэтэй байдаг. Манан хөөрөг айл гэрт аз жаргал авчирдаг.

Чvнчигноров хөөрөг
Чvнчигноров нь дотроо улаан, ногоон, хvрэн гээд олон янз байдаг. Хvний биед vvссэн элдэв яр шархыг энэ чvнчигноров эдгээдэг гэнэ. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс vvссэн могой яр, сум яр гэх мэт эмчлэгдэхгvй өвчинг жинхэнэ сайн чанарын чvнчигноров хөөргөөр эмчлэж болдог юм байна.

Сүүжин хөөрөг 
Сүүжин буюу болор хөөрөг нь дотроо усан болор, утаат болор,  үст болор, алтан үст болор гэсэн төрлүүд байдаг. Эдгээр төрлүүдээс алтан үст болор хөөрөг нь ихэд гоёмсог бөгөөд ховор байдаг.
Болор хөөргийг биедээ авч явбал хар цагаан хэл амнаас хамгаалж алив муу явдлаас тойрч гардаг гэсэн нэгэн сvсэг бий. Болорыг цэвэр ариуны бэлгэ тэмдэг хэмээн vздэг. Болороор нvдээ арчиж байвал нүдний хараа сайжруулдаг гэнэ. Мөн болор хөөрөг хvнийг сэргэлэн цовоо золбоотой явахад тусладаг

эх сурвалж: http://khuurug.mn/home.html
Бичсэн: EDUCATION | цаг: 11:58 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782309 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax