Хатингар хүн гэж ярьдаг.Хэтэрхий турсан бараг л яс арьс болчихсон эцэнхий морийг ч бас хатингар гэдэг. Өвчин эмгэгээс ч юмуу хоол хүнсний дутагдлаас шалтгаалан хатингар биетэй болох тохиолдол ч бий. Хатингар хүн, малын аль нь ч гэсэн эрүүл биетэйн шинж биш юм. Тэгвэл нэг хүн юмуу нэг адуу биш бүхэл бүтэн дэлхий маань хатингирч байна гэвэл үнэмшихүйеэ амаргүй санагдаж мэднэ. Гэвч бөмбөрцөг дэлхий маань хорьдугаар зуунд айхтар их хатингиршлын өвчтэй болчихоод байна.
Насны эрхээр хатингар болж мах булчин нь шуугдаж байгаа хүнийг бие махбодийн усгүйжих үйл явцад эргэлтгүй орсон хэмээн эмч нар оношл...