2011-10-25
Эх дэлхийн тухай сонирхолтой 10 баримт

дэлхий

Бид эх дэлхий дээрээ төрсөн боловч ямар үзэсгэлэнтэй, хачирхалтай гараг дээр амьдардаг гэдгээ төдийлөн сайн ухаараагүй явдаг бизээ. Зуу зуун жил хүн төрөлхтөн эх дэлхийгээ судалсаар ирсэн боловч нууц нь тайлагдаагүй оньсогууд байсаар л байна.

10. Дэлхийн татах хүч тогтмол бус

Дэлхийн гадаргуу дээрх татах хүч нь олон газруудад харилцан адилгүй байдаг. Зарим газар та өөр газар байдгаасаа хүнд болох нь мэдрэгдэнэ. Энэтхэгийн далайн эрэгийн орчимд дэлхийн татах хүч сул байдаг. Харин өмнөд номхон далайд татах хүч нь илүү их байдаг байна. Үүний цаад учрыг нь одоохондоо бүрэн тайлаагүй.

9. The Van Allen Radiation Belt

Van Allen Radiation Belt гэдэг нь дэлхийг хүрээлэн байгаа плазма талбай бөгөөд энэ нь цахилгаанжсан бөөмнөөс бүрддэг. Мөн дэлхийг хүрээлэн буй цахилгаан соронзон талбайг дэмждэг.

8. Агаар мандал алдагдсаар байдаг

Дэлхийн дулааны энергийг хадгалахад маш их үүрэгтэй unfixed hydrogen гэх хий агаар мандалд байдаг. Уг хийн молекулиуд нь маш бага жинтэй болохоор дэлхийн агаар мандлын хамгийн гадна талаар байх бөгөөд хялбархан дэгдэмтгий байдлаасаа болоод дэлхийн татах хүчийг даван сансарт алдагддаг байна. Энэ үзэгдэл нь байнга боловч маш удаанаар үргэжилнэ. Хэдий тийм ч эх дэлхийн маань хүчилтөрөгчөөр баялаг агаар мандал бидэнд хангалттай хэмжээний устөрөгчийг хадгалж байгаа билээ.

7. Сар дэлхийгээс холдож байна.

Эрдэмтэд 20 гаруй жилийн туршид нарийн судалгаа хийсний үндсэн дээр нэгэн дүгнэлтэнд хүрчээ. Сарны тойрог зам аажмаар ихсэж байгаа бөгөөд дэлхийн ганц дагуул маань жилд 4 inches (10.16 см) зайгаар дэлхийгээс холдсон байна. Энэ байдлаараа сар цааш холдсоор нарыг аврага улаан болтол нь (ойролцоогоор 6 тэр бум жил) хөдөлгөөнөө үргэжлүүлнэ. Энэ үзэгдлийн хамгийн сонирхолтой нь сар цааш явсаар “Roche limit” (18400 км хол) гэх хязгаартаа хүрч, хэдэн хэсэг болон хуваагдаж 37000 км диаметр бүхий нэг хэсэг нь  дэлхийг чиглэн экватор хавьд унаж энэ ертөнц сүйрэх юм гэнэ.

.

6. Дэлхийн эргэлийн хурд өөрчлөгддөг

Таамаглаж байгаагаар сарны татах хүчний нөлөөн дэхь өөрчлөлтийн үр дүнд дэлхийн эргэлтийн хурд өөрчлөгддөг байна. Үүний нөлөөгөөр өдөр үл ялиг богинохон болсон. Ямар учиртай нь одоогооор тодорхойгүй байна. Гэхдээ улирлаас хамааралтай болох нь тогтоогджээ. Тухайлбал дэлхийн эргэлтийн хурд өвөл болохоор хамгийн бага болдог байна.

5. Сар дэлхийн агаар мандалд далайн түрлэг шиг нөлөө үзүүлдэг.

Сар далайн усны түвшинд нөлөөлөн өөрчлөлт оруулах үзэгдлийг далайн түрлэг гэдгээр нь бид сайн мэддэг билээ. Түүнчлэн дэлхийн агаар мандалд ч иймэрхүү нөлөөг үзүүлдэг юм байна.  Үүнийг сарны салхи (moon wind) гэдэг бөгөөд нарны салхи (solar wind)-тай дүйх хэмжээний сулхан нөлөөг дэлхийн агаар мандалд үзүүлдэг.

4. Дэлхийн тэнхлэг өөрчлөгддөг

Америкийн одон орон судлаач Charles Chandler 1891 онд анх дэлхийн тэнхлэг хазайдаг болохыг нээжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн туйлууд нь 20 feet (6.096 метр) диаметр бүхий тойрог дотор шилжиж байдаг гэнэ.

3. Задгай сансарт байгаа зарим чулуулаг дэлхийг зүглэн ирдэг.

Нэг жилд ойролцоогоор 20000 орчим тонн нарны аймгийн тоос дэлхий дээр ирж байдаг. Марс болон бархасбадийн хооронд нарны тойрог замд байдаг астериодууд нь хоорондоо мөргөлдөж зарим хэсгүүд нь дэлхий рүү ирдэг байна. Тэдгээр чулуулаг, тоосонцорууд нь агаар мандалд хэт хурдтай орж байгаагаасаа болоод шатаж үгүй болдог. Үүнийг бид “од харваж байна” гэдэг.

2. Дэлхийн электрон цэнэгжилт

Эрдэмтэд 1900 оны үед дэлхийн гадаргуу сөрөг электроноор цэнэглэгдсэн байдгийг тогтоожээ. Гэвч энэ цэнэг чухам ямар учиртайг мэдэх хүн одоогоор гараагүй л байна.  Уг цэнэг нь тийм ч хүчтэй биш, ойролцоогоор 1500 amps  бөгөөд үргэлж тогтмол байдаг. Энэ цэнэг хаа нэгтээгээс цэнэглэгдэж байх ёстой, мөн заавал алдагдаж байх ёстой. Тэгэхээр эх үүсвэр нь юу байж таарах вэ? Зарим эрдэмтэд аянга цахилгаанаас цэнэгждэг гэж үздэг.

1. Дэлхийн цахилгаан соронзон туйлууд солигддог.

Цахилгаан соронзон туйлууд солигдох үзэгдлийг magnetic reversal гэдэг бөгөөд энэ нь хойд туйл нь өмнөд болж, өмнөд туйл нь хойд болох үзэгдлийг хэлдэг. 160 сая жил болоход дэлхийн туйлууд солигдох үзэгдэл зуу зуун удаа болжээ. Хамгийн сүүлд 800000 жилийн өмнө туйл солигдсон бөгөөд нэг удаа солигдохдоо мянга мянган жил шаарддаг. source: unaga.net


Бичсэн: EDUCATION | цаг: 11:55 | Танин мэдэхүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730768 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax