Би 2 аавтай хvн. Нэг нь маш өндөр боловсролтой, 4 жилийн бакалаврын зэргийг 2 жилийн дотор авсан, эрдэмтний зэрэгтэй. Нөгөө аав маань 8-р ангийг ч төгсөөгvй хvн. Нэг нь Хавай дахь хамгийн баян хvн болж чадсан бол нөгөө нь гэрийнхэндээ өрнөөс өөр юу ч vлдээгээгvй. 2 аав маань мөнгөний талаар хоёр өөр vзэлтэй хvмvvс байсан юм. Нэг аав маань “Мөнгө бол муу бvхний vндэс” гэхэд нөгөө нь “Мөнгөгvй байх нь муу бvхний vндсийг тавихад хvргэнэ” гэнэ. Тэдний хэлж буй зvйлийг ухаж ойлгох гэж балчирхан насандаа ихэд хичээдэг байлаа.
Нэг аав маань “Би vvнийг авч дийлэхгvй” гэж хэлж байхад нөгөө нь “Vvнийг авах бэл бэнчинтэй болохын тулд би яах вэ?” гэж өөрөөсөө асууна. Баян аав маань би vvнийг авч чадахгvй гэж хэлж буй нь залхуу сэтгэхvйтэйн шинж хэмээн vздэг байлаа. Нэг аав маань “Та нарыг тэжээх гэсээр байгаад би ядуу байгаа юм” гэхэд нөгөө нь “Та нар байгаа учраас би баян болох хэрэгтэй” гэдэг байв. Нэг аав маань сайн сургуульд ороод дараа нь баталгаатай ажлын байртай болж ав гэж зөвлөж байхад нөгөө нь “Би мөнгөний төлөө ажилладаггvй. Харин мөнгө миний төлөө ажилладаг. Энэ арга ухааныг чи сурч ав” хэмээн захидаг байв. Ингээд 9 насандаа би баян аавынхаа vгийг даган мөнгөний талаархи хичээлээ эхэлсэн юм.
Баячууд мөнгөний төлөө ажилладаггvй
Энэ бол 1956 он, би 9 настай байлаа. Миний явдаг сургуульд ихэнх баячууд хvvхдээ явуулдаг байв. Нэг өдөр ааваасаа би “Би яаж баян болох вэ?” гэж асуухад аав маань “Хvv минь, чи яагаад болохыг хvсээ вэ?” гэж асуув. “ Өнөөдөр манай ангийн хvvхэд шинэ машинаараа ангийнхнаа аваад явахдаа Майк бид хоёрыг л урьсангvй” гэхэд аав маань толгойгоо сэгсэрлээ. Тэгээд “Мөнгө олохын тулд чи толгойгоо ажиллуулж сур. Vvнээс өөр мэдэх зvйл алга даа” гэв. Маргааш нь Майк найзтайгаа ярьж байгаад хамтран ажиллахаар болж айл айлаас шvдний ооны гэрийг цуглуулан хайлуулж эхлэв. Аав маань биднийг юу хийж буйг асуухад хайлуулсан төмрөө vзvvлэн бид мөнгө хийж байна гэхэд аав маань энэ нь хууль бус арга гэдгийг аятайхан тайлбарлав. Ийнхvv бидний мөрөөдөл утаа адил замхран алга болох нь тэр. Аав маань бидний сэтгэлийг тайтгаруулахыг хичээн Майкийн ааваас хэрхэн баян болохыг заалгасан нь дээр гэж зөвлөв. Майк ихэд гайхан манайх баян биш шvv дээ гэхэд аав маань “Танай аав хэдэн жилийн дараа гэхэд нэлээн толгой баячуудын нэг болно гэж би бодож байга шvv” гэв.
Тэгээд Майк бид 2 Майкийн аавтай уулзахаар шийдэв. Майкийн аав барилгын компани, агуулах, жижиг дэлгvvрvvд, 3 ресторантай хvн байв. Тэгээд дараагийн хагас сайн өдөр Майкийн аавтай уулзахаар болов. Майкийн аав нь “Чамайг баян болохыг суралцахыг хvсэж байгааг чинь хvvгээсээ сонслоо. Чи манай компанид ажилла. Тэгээд би чамд тэр арга ухаанаас заая. Гэхдээ сургуульд заадаг шиг байдлаар заахгvй. Энэ болзлыг хvлээж авбал ав, байвал бай” гэхэд Майк бид 2 тэр болзлыг нь хvлээж авлаа. Та хоёр одоонос эхлэн хагас сайн өдөр болгон 3 цаг ажиллана. Цагийн хөлс нь 10 цент байх болно гэв. Би өнөөдөр бэйсболын тоглолттой юмсан гэхэд миний болзлыг хvлээж авбал ав, байвал бай гэсэн vг сонсоод бэйсболын тоглолтоо таслахаар шийдэв. Цагийн 10 цент гэдэг нь тухайн vед маш бага цалин байлаа. Ингээд дэлгvvрт байгаа барааны тоосыг цэвэрлэдэг уйтгартай ажлыг хийн хагас сайныг өнгөрөөдөг байв. 3 дахь долоо хоног өнгөрсний дараа бидэнд хичээл заасан ч юм байхгvй, хямдхан ашиглаж буйд нь бухимдан ажлаасаа гарахад бэлэн болов. Тэгээд Майкт энэ тухайгаа хэлэхэд Майк инээмсэглээд аав маань ийм юм болно гэдгийг мэдэж байсан. Тэгээд бэлэн болох vед нь хэлээрэй гэж захисан юм гэв. Тэгээд дараагийн хагас сайнд Майкийн аавтай уулзахаар болов. Миний төрсөн аав маань ч их уурлан дор хаяж цагийн 25 цент болгохгvй бол гарна гэдгээ хэлээрэй хэмээн захив.
Өглөөний 8 цагт очиход vvдний өрөөнд бусад улсуудтай хамт хvлээлгэн суулгасаар 9 цаг болох vед намайг хvлээж авч уулзав. Тэр хvртэл заримдаа тэвчээр маань алдуурч явах бодол төрж байсан боловч хvлээсээр байгаад уулзав.
“Чи цалингаа нэмvvлэхгvй бол гарна гэж бодож байгааг би ойлгож байна” гэхэд “ Та хэлсэндээ ердөө хvрсэнгvй. Би маш шаргуу ажилласан боловч иа надад ямар ч хичээл заасангvй. Тэгээд намайг хvлээлгэн, ердөө хvндлэхгvй байна” хэмээн хариулахад наймайг нэлээн шинжсэн байдалтай харж байгаад “Чамд би хичээлээ загаад л байгаа шvv дээ” гэхэд “Та надад юу ч заагаагvй. Тэгээд цагийн 10 центээр ажиллуулаад байгаа юм даа. Хvvхдийн хөдөлмөрийн хууль гэж байдаг юм. Би цаашаа зохих газар уруу нь мэдэгдэнэ” хэмээн би ууртайгаар хашгичав. “Би чамд юу ч заагаагvй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ?” гэж асуухад нь “Та надтай ердөө уулзаагvй шvv дээ” гэлээ.
Аливаа юмыг заахад заавал лекц уншиж байгаа юм шиг байх албагvй. Сургуульд л тэгж заадаг байх. Амьдрал бол хамгийн сайн багш бөгөөд хамгийн гол нь чамтай хэзээ ч нvvр тулж ярьдаггvй. Амьдрал “Сэрээрэй, Цаана чинь чамд сурах хэрэгтэй зvйл байна” хэмээн ямар нэг байдлаар мэдрvvлдэг. Хэрвээ сургамжийг сайн авч чадвал чи алзахгvй явах болно. Харин амьдрал шаардаж буй зvйлийг зарим нь ойлгохгvй, хийж буй ажлаа голох, бусдыг буруутгах зэрэг vйлдлийг хийдэг.
Амьдралын шахалтанд орох болгондоо бууж өгдөг хvмvvс аливаа алдаа гаргахаас эмээж туйлын болгоомжтой амьдарсаар насыг элээнэ. Би та нарт амьдралын амтыг амсуулсан юм гэхэд би их л сониуч байдлаар “Амьдралын ямар амтын тухай та яриад байна вэ?” гэж асуулаа.
“Та хоёр мөнгийг хэрхэн олох тухай асуусан анхны хvмvvс юм. Би 150 ажилчидтай бөгөөд зөвхөн ажил, цалин хоёроос өөр юуг ч асуудаггvй. Амьдралынхаа ихэнх сайхан vеэ мөнгөний төлөө ажилласаар байгаад дуусдаг” гэж хэлэхэд би өөдөөс нь “Тэгээд цагийн 10 центээр ажиллаад таны харамч хатуу гэдгээс өөр юуг би сурсан юм бэ?” гэж асуулаа. Баян аав маань “Чи өөрийнхөө бодол санааг өөрчилсөн нь дээр дээ. Намайг буруутган, бvхий л муу бvхэн надаас vvдэлтэй гэж vзвэл чи намайг өөөрчлөх хэрэгтэй болно. Харин буруутай эзэн нь өөрөө юм гэдгээ ухаарч өөрийгөө өөрчилбөл илvv ухаан сууна. Ихэнх хvмvvс өөрсдөөсөө бусад хvмvvсийг буруутгадаг. Тэгээд ч бусдыг өөрчлөхөөс илvv өөрийгөө өөрчлөх нь илvv хялбар шvv” гэхэд би “Би ердөө ойлгосонгvй. Таныг харамч гэдгээс өөр юм олж харахгvй байна” гэв.
Баян аав маань “Чи намайг л буруутгасан хэвээр л байна даа. Ихэнх хvмvvс нэг ажлаас гараад илvv өндөр цалинтай, илvv боломжтой ажлыг хайдаг ба ингэснээр бvх асуудал нь шийдэгдэх юм шиг санана” гэхэд нь би сөргөөд “Тэгээд тэр асуудлыг хэрхэн шийдэх хэрэг вэ? Цагийн 10 центийн цалингаа аваад бvх юм болж бvтэж байна хэмээн алхах хэрэг vv?” гэж асуулаа. “Ихэнх хvмvvс тэгж явдаг. Цалин нэмэгдэхээ хvлээж илvv нэмэгдсэн мөнгө бvх асуудлыг шийднэ гэж бодно. Зарим нь 2 давхар ажил хийж илvv махруу ажиллана. Гэсэн хэдий ч нөгөө л бага цалинтай хэвээр л байна.”
Баян аав маань юуг заах гээд байгааг бага зэрэг ойлгон “Тэгээд яаж асуудлаа шийдэх вэ?” гэж асуухад “Толгойгоо сайн ажиллуулж сур” гэсэн хариу сонслоо.
Баян аав маань vргэлжлvvлэн “Чиний уурласан чинь маш сайн хэрэг. Хэрвээ чи уурлалгvй бага цалингаа баяртайгаар хvлээж авсан бол би чамд энэ хичээлийг заахгvй байсан. Хvн сурах эрмэлзэл, хийх хvсэл, эрч хvч vгvйгээр юуг ч сурч чадахгvй. Харин мөнгөний асуудал дээр очихоор хvмvvс айдаст хvлэгдэн аюулгvй тоглохыг хичээнэ” гэж хэллээ. “Айдсаас болоод хvмvvс бага цалинтай ажлыг хийсээр байдаг байх нээ? Та яагаад хvмvvсийн цалинг нэмж болдоггvй юм бэ?” гэж асуухад “Би тэгэх шаардлагагvй. Тэгээд ч их мөнгө бvх асуудлыг шийддэггvй. Танай аав л гэхэд маш өндөр боловсролтой, засгийн газарт ажиллан надаас илvv цалин авдаг мөртлөө өрөө төлж дийлэхгvй л байна шvv дээ. Сургуульд байхдаа мөнгөний талаар тодорхой боловсрол эзэмшээгvйн л гай. Тэгээд ч хvмvvс их л цалин авах тусмаа их л өрөнд унадаг” гэж хариулав.
“Хvмvvс бvгд л эдийн засгийн боловсролтой болъё гэж боддоггvй юм уу?” хэмээн асуухад баян аав маань “Хvмvvс мөнгөний асуудал дээр очиход айдаст автдаг ба мөнгөний төлөө ажиллаж байх нь тэдэнд илvv хялбар байдаг. Ажлаасаа халагдах вий, хангалттай мөнгө олж чадахгvй байх вий, төлбөрөө төлж чадахгvй байх вий гэж айсаар байгаад сvvлдээ мөнгөний боол болж эзнээ харааж эхэлдэг. Чи мөнгөний төлөө ажиллах ямар болохыг мэдэрсэн. Сvvлийн нэг сараа 50-аар vржvvлэхэд хvмvvс бvхий л амьдралаа хэрхэн өнгөрөөхийг мэдэж болно. Чи гар дээрээ 30 цент авахад ямар санагдаж байсан бэ?” гэж надаас асуулаа. “Маш бага санагдаж маш их гутардаг байсан”
“Ихэнх ажилчид цалингаа аваад л бас л ийм сэтгэгдэлтэй байдаг. Төр засаг цалингаас нь хамгийн тvрvvн хувиа хvртдэг. Орлого олоход, юм худалдаж авахад, мөнгө хураахад тэр битгий хэл vхэхдээ хvртэл татвар төлсөөр байх болно. Жирийн хvмvvс орлогынхоо 50 хувийг татварт өгдөг болохоор vvнийг 50 хувийн цалин гэж нэрлэнэ.” хэмээн баян аавыг хэлэхэд би ихэд гайхан “Яагаад хvмvvс төр засгийн ийм өндөр татвар авахыг эсэргvvцдэггvй юм бэ?” асуулаа. “Ядуу болон дунд зэргийн орлоготой хvмvvс татвар төлдөг. Хvмvvс эдийн засгийн талаархи дутуу дулим мэдлэгтэйгээс болоод мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулж чаддаггvй. Татвар бол мэдвэл зохих мэдлэгийн өчvvхэн бага хувийг эзэлнэ. Хэрвээ чи улам ихийг сурах хvсэлтэй хэвээр байвал буцаж ажилдаа очоод ажилла. Харин энэ удаа би чамд ямар ч мөнгө төлөхгvй” гэхэд нь би “Тэр чинь шударга биш байна. Та тодорхой хэмжээний цалин төлөх хэрэгтэй шvv дээ” гэхэд “ Толгойгоо ажилуулж сур. Тэгэхгvй бол бусад хvмvvсийн адил болж хувирна. Майктай би яриад vнэгvй ажиллуулахаар тохирсон ба цаадах чинь аль хэдийн ажлаа хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр чи хурдан явсан дээр” гэлээ.
Би аавдаа цалингvй ажиллаж байгаагаа хэлэлгvй нуулаа. Тэгээд дахиад 3 долоо хоног ажилласны дараа Майкийн аав бид хоёр дээр ирээд дагуулаад аваад явлаа. Бид хоёроос “Та хоёр юм сурч байна уу” гэж асуухад бид хоёулаа толгойгоо сэгсэрлээ. Баян аав маань “Хичээлээ сайн сурахгvй бол бусад хvмvvсийн адил бага цалингийн төлөө махартлаа ажиллан 3 долоо хоногийн амралтаа тэсэн ядан хvлээдэг болно шvv. Тэр нь та хоёрт дээр санагдаж байвал би та хоёрын цалинг 25 цент болгож нэмье” гэлээ. Хэдийгээр 25 цент их хэмжээний мөнгө ч “Та яагаад хvмvvсээр тохуу хийгээд байгаа юм бэ? Эд нар чинь ажилсаг улсууд шvv дээ” хэмээн намайг асуухад “Би та нарыг бусад хvмvvсийн олж харж чаддаггvй урхи зангийг л харуулах гэсэн юм. 25 цент бага санагдаад байвал цалинг чинь 1 доллар болгож өсгөе” гэлээ. Миний зvрхний цохилт тvргэсч толгой маань тэр саналыг хvлээж ав гэж хэлж байлаа. “За яах вэ, тэгвэл 2 доллар болгож өсгөе” гэж баян аав хэлэв. Толгой маань эргэж тэгье гэж хэлэхэд маш ойрхон байлаа. Энэ мөнгөөр юу авахаа хvртэл бодож vзэв. Энэ vед баян аав бид хоёрыг маш анхааралтай харж байлаа. Тэр амьдралдаа маш олон хvмvvстэй уулзаж, ажилд авч байсан болохоор бидний юу бодож байгааг маань маш сайн мэдэж байлаа. “5 доллар болгоё” гэж хэлэхэд миний мөрөөдөл дороо замхарлаа. Тэр vед цагийн 5 доллар авдаг насанд хvрсэн хvмvvс маш цөөхөн байсан юм.
“Ихэнх хvмvvс мөнгөгvй байхаас айж маш шаргуу ажиллана. Тэгээд цалингаа буухаар мөнгөөр авч болох бvхий л сайхан зvйлvvдийг авах хvсэл төрнө. Ингэснээр амьдралынхаа хэв маягийг өөрөө тогтооно. Тэгээд энэ мөчлөгөөсөө гарч чадахгvй болдог. Vvнийг би хархны уралдаан гэж нэрлэдэг юм. Бодож сэтгэхийн оронд сэтгэл хөдлөлөөр бvхий л зvйлийг шийдэж эхэлнэ. Айдастай нvvр тулгарахын оронд айдастаа хөтлөгдөн ажиллаж, гар дээрээ мөнгө аваад хvсэлдээ автан зарж vрж эхэлнэ. Тэгээд дахиад л мөнгөгvй болхоос айж улам шаргуу ажиллана. Ингэснээр сэтгэл хөдлөл, амьдрал нь мөнгөнд захирагдаж ирнэ. Энэ занганаас та нарыг хол байхыг та хоёрт би заана. Баян хvмvvс мөнгөө алдахаас айдаг бол ядуу нь өрөө төлөх гэсээр энэ занганаас гарч чаддаггvй” хэмээн баян аав маань өгvvлэхэд биднийг юу хийхийг зөвлөж буйг нь асуулаа. “Мөнгөгvй боллоо гээд хэдэн бор юм олохоор гарахын оронд энэ ажил миний айдсыг бvрмөсөн арилгаж чадах уу гэж асуух хэрэгтэй?” гэлээ. Манай аав намайг сургуульдаа сайн сураад сайн ажилтай бол гэж захидаг шvv дээ гэж намайг хэлэхэд “Танай аав чинь чамайг өндөр цалин авч чадахгvй бол нийгэмдээ гологдох вий гэж айсны улмаас тэгж хэлж байгаа юм. Ажил, боловсрол гэдэг чухал зvйл.Гэхдээ энэ хоёр айдсыг алга болгож чадахгvй. Oөрсдийнхөө сэтгэл хөдлөл, айдсыг захирч сурах хэрэгтэй. Vнэгvй ажиллахаар зөвшөөрсөн болон их хэмжээний мөнгө амлахад хvслээ хязгаарлаж чадаж буйг чинь хараад та хоёрт ирээдvй байгааг ойлгосон юм. Та хоёр ажиллаад бай. Удахгvй цалингийн төлөө ажиллахаа болино. Тэгээд толгойгоо сайн ажиллуул. Тэр цагт миний амлаж чадахгvй мөнгө болон боломжийг олж харах болно” гэж хэлээд хичэлээ завсарлав.
Майк бид хоёр бодсоор, ярилцсаар 3 долоо хоног өнгөрөв. Нэг орой ажлаа тарж байх vед дэлгvvрийн эгч маань хошин шогийн номын нvvр хуудасны хагасыг огтолж аваад vлдсэнийг нь хаяж байхыг хараад яагаад ингэж байгааг нь асуулаа. Энэ нvvр хуудсаа нийлvvлэгч байгуулагад өгөөд шинэ ном авдаг юм гэлээ. Бид 2 нийлvvлэгчтэй нь хvлээж байгаад уулзан хаяж байгаа номуудыг авч болох эсэхийг асуухад цаашаа дахиж зарахгvй бол болно гэж хэллээ. Тэгээд Майкийн зоорины өрөөнд номнуудаа авчран Майкийн охин дvvгээр номын санчаар авч нийтийн номын сан ажиллуулж эхэллээ. Хvvхдvvд 10 цент төлөөд номыг хvссэн хэмжээтэйгээр уншиж болох боломжтой байв. Майк бид хоёр Майкийн дvvд 1$ төлөөд өөрсдөө 9.50$ -ийн цалин авдаг боллоо. Хэдийгээр 3 сарын дараа өөр хvvхдvvдийн байгуулсан номын санд цохиулан бид хаалгаа барьсан хэдий ч баян аав маань биднийг эхний хичээлээ сайн сурч буйд маш их баяртай байлаа.
Яагаад эдийн засгийн боловсролтой болох хэрэгтэй гэж?
1990 онд Майк эцгийнхээ халааг авсан бөгөөд та бидний төсөөлж барахгvй их хөрөнгөтэй болсон билээ. Би 47 настайдаа, эхнэр маань 37-даа тэтгэвэрт гарсан бөгөөд бидний хөрөнгө өөрөө арвижсаар байдаг юм. Энэ нь мод тарихтай адил билээ. Нэлээн хэдэн жил уйгагvй усалж тордсоор байгаад нэг мэдэхэд тэгэх шаардлага vгvй болно. Майк эзэнт гvрнээ захирсаар байгаа бөгөөд би тэтгэвэрт гарахаар шийдсэн юм. Хvмvvс “Яаж хурдан баяжих вэ?” гэж олонтаа асуудаг. Тvvнд нь би “Чи баяжихын тулд эхлээд эдийн засгийн цагаан мэдлэгтэй болох хэрэгтэй” хэмээн би хариулдаг билээ. №1 бөгөөд цорын ганц дvрэм нь vнэ цэнэтэй хөрөнгө (asset) болон өрөнд оруулах хөрөнгө (liability) хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Баячууд vнэ цэнэтэй хөрөнгийг цуглуулдаг бол ядуучууд
өрөнд оруулах хөрөнгийг vнэ цэнэтэй хөрөнгө хэмээн цуглуулдаг.
Vнэ цэнэтэй хөрөнгө нь таны хармаанд мөнгө оруулна.Энэ хөрөнгөний тоонд vнэт цаас, vл хөдлөх хөрөнгө (бусдад тvрээсэлж буй байр), патент зэрэг нь багтана. Oрөнд оруулах хөрөнгө нь таны хармаанаас мөнгийг гаргана. Vvнд өөрийн тань худалдаж авсан байр, машин, зээлийн карт, тавилга хэрэгсэл орно. Энэ ухагдахууныг нэг хосын жишээн дээр авч тайлбарлая:
Ажилсаг, боловсролтой хоёр залуу хоорондоо нийлэн нэгнийхээ хөлсөлж буй байранд нvvж орно. Хоёулаа нэг хvний зардлаар амьдарч байгаа болохоор мөнгө хэмнэж эхэлнэ. Тэгээд удахгvй байр авахаар шийднэ. Тэгээд л vл хөдлөх хөрөнгийн татварыг төлж эхэлнэ. Тэгээд шинэ машин, тавилга авч тавина. Нэг л өглөө сэрээд харахад байрны урт хугацааны зээл, зээлийн картын төлбөр бvгд толгой дээр овоорсныг ухаарна. Ингээд хархны уралдаанд өөрийн эрхгvй оролцож эхэлнэ. Хvvхэд гарч ирнэ. Тэд улам л шаргуу ажиллана. Их л мөнгө авах тусмаа их л мөнгийг татварт төлнө. Ингээд байнга давтагдах мөчлөгт өөрсдийгөө оруулах нь энэ.
Их мөнгө мөнгөний асуудлыг ердөө шийдэхгvй. Харин оюун ухаанаараа энэ асуудлыг шийдэж болно. Хvмvvс өөрсдийнх нь хийж буй зvйлд утга учир байгаа эсэхийг асуудаггvй бөгөөд ердөө олонхи хаашаа явж байна тvvнийг дагадаг. Ихэнх хvмvvс өөрсдийнхөө амьдарч буй байрыг хамгийн том хөрөнгө оруулалт хэмээн vздэг. Vvний эсрэг хэдхэн тоо баримтыг дэлгэн vзvvлье:
1. Хvмvvс хэзээ ч өөрийн болгож чадахгvй байрны төлбөрийг хийсээр байдаг. Ихэнх байр нь 30 жилийн зээлийн хугацаатай ирдэг билээ.
2. Хэдийгээр урт хугацааны зээлдээ татварын хөнгөлөлт эдэлдэг хэдий ч засвар болон бусад зардлаа өөрийн татвар төлсний дараахи мөнгөөр төлнө.
3. Vл хөдлөх хөрөнгийн татвар. Манай аав ээж хоёр тэтгэвэртээ гараад орлого нь багассан байх vедээ сарын 1000 долларын vл хөдлөх хөрөнгийн татвар төлж эхэлж байсан юм.
4. Байрны vнэ байнга өсөж байдаггvй. Манай нэг найз одоогийн өртгөөр 700000 долларын vнэтэй байранд саяас дээш хэмжээний өртэй байна.
Байранд хvмvvс мөнгөө зарснаар дараахи 3 боломжийг алддаг:
· Бусад vнэ цэнэтэй хөрөнгийг өсгөж байх хугацааг алдана
· Өндөр өртөгтэй засварын ажилд зарцуулж байх зардлыг бусад төрлийн хөрөнгө оруулалтанд оруулах боломжоо алдана.
· Мэдлэгээ дээшлvvлэх зав боломжоо алдана.
Би байрыг битгий ав гэж хэлж байгаа юм биш. Би байр авахын тулд эхлээд тvvнийгээ худалдан авах мөнгөний урсгалыг бvрдvvлж чадах хөрөнгө оруулалтын хийдэг.
Миний зөвлөх vнэ цэнэтэй хөрөнгө оруулалтууд:
Чиний гар бие оролцох шаардлагагvйгээр бизнесс чинь явагдаж байдаг vйлдвэрлэл,
Хувьцаа, Бонд, Итгэлцлийн сан (Mutual fund), Хөрөнгө vvсгэгч vл хөдлөх хөрөнгө гэх мэт.
Татвар хэрхэн vvсэн талаар баян аав маань ийнхvv тайлбарласан юм. Анх англи, америкийн алинд ч татвар байдаггvй байлаа. Дайны зардлыг нөхөх гэж хааяа татвар авдаг байлаа. 1874 онд Англид татварыг байнгын болгож vvнийг 1913 онд Америкт хэрэгжvvлсэн юм. Анх татвар нь баячуудыг шийтгэх vvднээс бvтээгдэн олонхийн саналыг авч чадсан байна. Гэвч vvнийг дэмжсэн ядуу болон дунд зэргийн орлоготой хvмvvсийг шийтгэх нэгэн хэрэгсэл болж чадсан юм. Засгийн газар томрох тутмаа илvv их хvндлэлийг хvлээнэ. Тэр хэмжээгээр зардал гарна. Vvнийгээ татвараар төлнө. Vvний эсрэгээр миний адил бизнэсс хvмvvс цөөн хvмvvс хөлсөлж аван бага зардал гаргах ба ингэснээрээ хөрөнгө оруулагч нараас хvндэтгэл хvлээнэ. Баян аав маань засгийн газрынхныг залхуу хулгайч нар хэмээн дууддаг байсан бол аав маань баячуудаас ихийг татварт авч байхдаа таарсан харамч нар хэмээн хараана.
Эдийн засгийн мэдлэг нь дараахи 4 том хvрээнээс тогтоно.
1. Санхvvгийн мэдлэг. Vvнийг би эдийн засгийн цагаан толгой хэмээн нэрлэнэ. Аливаа бизнессийн сайн ба муу талыг олж уншихад хэрэг болно.
2. Хөрөнгө оруулалт. Vvнийг би мөнгө бvтээдэг ухаан хэмээн нэрлэдэг. Vvнд тодорхой стратеги болон жороос тогтоно.
3. Зах зээлийг ойлгох. Хэрэгцээ болон хангамжийг судлах ухаан юм.
4. Хууль. Компаниуд татварын хуулийг оновчтой зөв ашигласнаар хөрөнгөө улам сайн өсгөж чаддаг.
Корпорацийн эзэд: Орлого, Зарлага, Татвар
Компанийн ажилчид: Орлого, Татвар, Зарлага
Vvнээс vvдээд өөрийн корпорацитай болж vнэ цэнэтэй хөрөнгөө бvрдvvлэхийг санал болгож байна.
muis-law.blogmn.net