2009-11-08
Асуудлыг проблемчлох буюу шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх

 
А. Хоортон

Эксэтэрийн Их сургууль

 

Бид “Монголд хүүхдийн дотуур байрны ашиглалт”–ын  тухай зарим судалгааг хийхээр шийдэж байна.

 

  1. Үндсэн ойлголт

“Дотуур байр” гэж чухамдаа юуг хэлж байна вэ? Монголчууд бүгд “Дотуур байр”-ны талаар адилхан үзэл бодолтой байдаг уу? Бүх дотуур байрнууд адилхан байдаг уу, эсвэл өөр өөр байдаг уу?  Дотуур байрны талаар ялгаатай буюу төсөөтэй ямар зүйл байдаг вэ?

 

  1. Ялгаатай зүйлс

Дэлхийн улс орон бүрт байдаг дотуур байранд байгаа хүүхдүүд адилхан байдаг уу? Тэд бүгд нэг үеийнхэн үү? Тэдгээр хүүхдүүд нэг адилхан соёл, зан заншил, гэр бүлээс ирсэн үү? Тэд нарын итгэл үнэмшил ижил байдаг уу? Бас адилхан хэрэгцээ сонирхолтой байдаг уу? Тэдний ирээдүйдээ итгэх хүсэл эрмэлзлэл нь адилхан болов уу? Хэрхэн, яаж адилхан бас өөр байж болох вэ? Энэ бүгдийг юу гэж тайлбарлах вэ?

  1. Хүмүүсийн олон төрлийн тайлбар, итгэл үнэмшил

“Дотуур байр”-ны талаар багш, эцэг эх, оюутан, сурагч, орон нутгийн боловсролын байгуулгын ажилчид, засгийн газрын сайдууд зэрэг хүмүүс юу гэж ойлгож байна вэ? Эдгээр хүмүүс дотуур байрны гол зорилго, бүтэц, давуу бөгөөд сул талын талаар нэгэн ижил үзэл бодолтой байдаг уу? Эдгээр хүмүүс дотуур байрны мөн чанар, байрны өдөр тутмын амьдрал хүүхдийн боловсролд сайн муугаар хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодлоо хуваалцдаг уу? Энэ бүхний гол учир шалтгаан, ялгаатай, төсөөтэй зүйл нь юу байна вэ?

 

Яагаад дотуур байр сайн муу, ашигтай ашиггүй байдаг талаар олон хүмүүс өөр өөрийн тайлбар, үзэл бодолтой байдаг вэ?

 

  1. Аливаа зүйлийн уялдаа холбоо

Тухайлбал, дотуур байранд байдаг оюутнууд, байрны багш, байрны хоол, чөлөөт цаг зэрэг нь хоорондоо ямар нэгэн сонирхолтой  холбоотой байдаг уу? Эдгээр хамаарал нь тэд (оюутнууд) өөрсдийгөө дотуур байранд амьдардагаа хэрхэн ойлгодог болон энэ нь тэдний сурлаганд нөлөөлдөг болов уу? 

 

  1. Тогтсон үзэл баримтлал

Яагаад бидэнд дотуур байр хэрэгтэй байдаг вэ?, түүний цаана ямар үзэл баримтлал байна вэ? Олон хүмүүс янз бүрийн шалтгаанаас а) б) в) үүдэж дотуур байр хэрэгтэй гэж боддог. Үнэхээр аль нэг нь үнэн зөв байж чадах уу? Яагаад.............. Уламжлал? Зуршил? Ашиг? Бид юунд эргэлзэж болох вэ? Ямар нэг тодорхой зүйлийг тэгэх, ингэх ёстой гэж үздэг үү? Эдгээр бүх зүйлийг арай өөр арга замаар харж болох уу? Энэ бүгдийг сайжруулахын тулд бидэнд шинэ арга зам гарцууд байна уу? Дотуур байрны хувьд хүмүүсийн бодож байгаагүй ямар сайн талууд байна вэ?

 

  1. Асуудлын тухай бодох өөр ямар арга зам байна вэ?

Энэ сэдвийн хүрээнд өөр ямар хэтийн төлөв хандлага байна вэ? Эдгээр төлөв хандлагын гол үндсэн зүйл нь юу вэ? Өөр хоорондоо холбоотой байдаг уу? Яагаад адилхан эсвэл өөр байдаг вэ? Таны хувьд ямар нэгэн шинэ төлөвлөгөө байна уу? Тухайлбал, Хүмүүс юуны тухай санаа зовниж байна, тэдгээр бэрхшээлээс гарах ямар арга зам байна вэ?

 

  1. Мэдээлэлд шүүмжлэлтэй хандах

Тухайн асуудлын хүрээнд гарч байгаа мэдээллийн эх сурвалжид маш анхааралтай хандах нь чухал. Учир нь хэн, хаана, ямар зорилготой энэ мэдээллийг гаргаж байна вэ? Мэдээллийг гаргаж буй хүмүүс тухайн асуудлыг бүхий л талаас нь харж байна уу? Хэсэг хүмүүсийн үзэл бодлоос ч юм уу эсвэл тодорхой нэг мэдээлэлд тулгуурлан гаргаж байна уу? Ямар үнэний тухай бид өгүүлж байгаа юм бэ?

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 13:52 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 12:36, 2010-05-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774541 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax