2009-11-13
Иргэний боловсролын талаар эргэцүүлэхүй
  Д.Мягмарсүрэн (Улаанбаатар дээд сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн багш)  Утас: 98046888  Э-шуудан: tdmyagmarsuren@yahoo.com

Өнөөдөр манай улсын нийг­мийн су­дал­­гаанд “Монгол Улс дахь шил­жилт дууссан уу” хэмээх асуулт чух­лаар тавигдаж байна. Хэ­дий­гээр энэ асуултанд хариу­лахыг эрмэлз­сэн судалгаа, дүг­нэлт, судлаачдын байр суурь олонтаа илэрхийлэгдэж буй боловч ний­тэд хүлээн зөвшөө­рөгдөж, зөвшилцөлд хүрч буй тайл­бар төдийлэн ховор байна. Энэ нь магад­гүй тухайн асуудал дэвшиг­дэн гарч буй нөхцөл байдал, түүний хам­рах цар хүрээ, судалгааны арга зүй зэргийн хувьд тун олон өнцөг, байр суурь байгаагаас шалтгаалж байж ч болно. Гэхдээ олонх ир­гэдийн хувьд энэ асуул­танд “шил­жилт дуусаагүй” хэмээн ха­риул­на хэмээн бодож байна. Миний хувьд ч энэхүү асуул­танд ингэж хариулах бөгөөд харин яагаад ийн­хүү бодож байгаа­гаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Гэх­дээ энэ асуултад бүхэлд нь бус харин Монгол дахь иргэний тө­лөв­шил, түүнд холбог­дох иргэний боловс­ролын агуул­гаар авч үзэх болно.

Монгол Улсын улс төр, эдийн за­саг, оюун санаа­ны зэрэг нийг­мийн бү­хий л харилцаанд өрнө­сөн цогц шинэч­лэлийн гол удир­дамж бол 1992 онд батлагдсан Мон­гол Улсын Үнд­сэн хууль билээ. Үндсэн хуулийн оршилд: “Мон­голын ард түмэн бид Эх орондоо хүмүүнлэг, иргэний ард­чил­сан нийгэм байгуулахаар Үндсэн хуулиа тунхаглаж байна” хэмээн заа­сан байдаг. Гэтэл энэхүү нийгмийг бүтээх, хөг­жүү­лэх, ажил­лаж, амьдрах иргэдийн ту­хай асуу­дал төдийлэн анхаарал татаж бай­сан­гүй. Манай өнөөдрийн иргэдийн соёл, нийгмийн оролцооны идэвхийг бид олон тооны интернэт мэдээл­лийн хуудсууд дахь зочдын санал хүсэлт булангаас, хаа нэг зохиогдох уулзалт цуглаан дээр хэлж буй үгс, тавьж буй шаардлага зэргээс мэдэрч бас дүг­нэж болно. Үүнээс үүдэн өнөөгийн хөгж­лийн хандлагад нийцэн ажиллаж амьдрах, эрхийн хамт үүрэг хариуц­лагаа ухамсарлах, асууд­лыг хүчирхийллийн бус аргаар шийд­вэрлэх чадвартай иргэдтэй байх нь манай улсын хувьд чухал асуудал болоод байна. Энэ асууд­лын хү­рээнд “иргэн”-ийг хаана, хэн, хэрхэн бэлддэг вэ?, энэ талаар боловс­ролын байгуулла­гууд ямар үүрэг хүлээх вэ? зэрэг цаашдын хэлэл­цүүл­гийг нээх олон асуудал урган гарч байна.

Ардчилсан засаглалын үзэл баримт­­лалын дагуу тухайн орны хөгжил дэвшилд ир­гэний байр суурь, үзэл бодол, оролцоо нэн чу­хал билээ. Мөн нийгмийн хөгж­лийн чиг хандлага, түүний ирээдүйн дүр зургийг тухайн нийгмийн гишүү­дийн үзэл бодол, байр суурь, иргэн­лэг хандлагаар тодорхойлдог хэмээн судлаачид тайлбарладаг.

Дээр дурдсанчлан, “хүмүүнлэг, ир­гэний, ардчилсан нийгмийг төлөв­шүүлэхийн тулд Монгол Улсад олон тооны шинэчлэлүүд хийгд­сэн бө­гөөд одоо ч шинэчлэл үргэл­жил­сээр байна. Өөрөөр хэлбэл зөвхөн улс төрийн хүрээ­гээр жишээлэн үзэхэд засаглал дахь төвлөрлийг сааруулах, төрийн ба нут­гийн өөрөө удирдах ёсыг хос­луу­лах, чөлөөт, ардчилсан сонгуу­лийн тогтолцоо бүрдүүлэх, хууль эрх­зүйн орчин бүрдүүлэх, нэг цэгийн үйлчилгээний тогтолцоог тур­ших зэрэг олон чухал алх­мууд хийгджээ. Гэвч эдгээр өөрч­лөлт шинэчлэлүүд нь бүхэлдээ хууль эрх зүйн, засаг­лалын, эдийн засгийн меха­низм тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж иржээ. Өөрөөр хэлбэл манай улсын шинэчлэлийн үндсэн агуулга нь төрийн чадавхийг бэхжүү­лэх зорилго бүхий техникийн шинжтэй өөрчлөлтүүд зонхилж байна. 

Гэтэл уг шинэчлэлийг бүтээгч ир­гэн хэн болох, тэдний үнэт зүйлс, төлөвшлийн тухай асуу­дал ихээхэн орхигдож байна. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ардчилсан иргэн төлөвшүүлэх, иргэддээ улс төр, эрх зүй, хүний эрхийн боловсрол олгох, оролцооны соёл, зан үйл төлөвшүү­лэх талаар тогтол­цоот бодлого, өөрчлөлт үгүйлэгдэж байна. Тухайл­бал, Үндсэн хууль батлагдсанаас хойш нэг ч Засгийн газар Иргэний боловсролын хөтөлбөр дэвшүүлж, эсвэл түүнтэй дүйцэх хэм­жээний томоохон санаачилгуудад боди­той дэмжлэг үзүүлж байгаагүй. Харин ир­гэний боловсрол олгох ажлыг иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөтөлбөрүүд өөрсдийн нуруун дээрээ үүрч, төрийн ачаа­наас үүрэлцэж ирсэн нь бодит үнэн билээ. 1990-ээд оноос хойш Монгол Улсад ТББ-ууд иргэний боловс­ролын албан бус сургалтын чиглэ­лээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд1 эдгээр бай­гуул­­лагуудын олонх нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэх­жүү­­лэх, ардчилсан ний­гэмд мэдлэг­тэй, мэдээлэлтэй, хариуц­лага­тай, идэвхтэй иргэдийг төлөвшүү­лэхэд хувь нэмрээ оруулах гэсэн зорилтыг өөрийн үйл ажиллагааны эрхэм зорилго болгон ажиллаж байна. Гэвч судлаачдын дүгнэж бай­гаа­гаар ТББ-уудын дийлэнх нь хөгжлийнхөө нялх балчир өсөлтийн үедээ явж бай­гаа, боловсон хүчин, санхүү­гийн чадавхи нь сул байна2. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, тухайл­бал, НҮБХХ, ННФ, АНУ-ын Азийн сан, Конрад Аденаур сан, АНУ-ын БНОУХ зэрэг байгууллагууд иргэний бо­ловс­ролын чиг­лэлээр өргөн хүрээ­тэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд юуны өм­нө монголын төрийн бус байгуул­лагуудын иргэний боловс­ролын чиглэлээр хэрэгжүүл­сэн хөтөл­бөр, үйл ажиллагааг санхүү­жүүлэх байдлаар иргэний боловс­ролыг дээшлүү­лэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна3.

Харин төрийн зүгээс энэ талаар дорви­той алхам хийж чадаагүй. Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ардчилсан иргэн төлөвшүү­лэх, иргэддээ улс төр, эрх зүй, хүний эрхийн боловсрол олгох, оролцоо­ны, харилцааны соёл, зан үйл төлөв­шүү­лэх та­лаар тогтолцоот өөрчлөлт хийгээгүй, тэр бүү хэл уг ажлыг тө­рийн үүрэг, функц гэж авч үзэх­гүй явж ирсэн нь  иргэний боловсролд сөрөг нөлөө үзүүлж байна.

Нийгмийн салбар дахь шинэч­лэл ийг аливаа бүтэц, байгууллагад бус харин иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн оюун санааны үнэт зүйлс рүү чиглүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс дээрх нөхцөл байдалд үндэслэн “төрийн байгууллага, механизмд чиглэсэн бүтцийн шинжтэй өөрчлөл­түү­дээс иргэдийн сэтгэл­гээнд өөрчлөлт бий болгох боловсролын шинэчлэл илүү үр нөлөөтэй” хэмээн миний бие үзэж байна. 

Үүнтэй холбогдуулан Монгол иргэдийн оюун сэтгэлгээ, иргэний менталитетийг бүр­дүү­лэх үүрэг хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж гол үүрэг хүлээгч бол боловсролын байгуул­лага, тогтолцоо юм. 2002 оны “Боловсролын тухай хууль”-д “Мон­гол Улсын боловсролын тогтолцоо нь албан ба албан бус тогтолцоо байх тухай зааж “иргэнд боловс­ролын үйлчилгээ үзүүлэх” хэ­мээн зорилгыг онцолсон байдаг. Гэвч өнөөг хүртэл албан боловсролын тогтолцоон дахь ир­гэний боловс­ролын үзэл баримтлал бүрэн цэгцрээгүй, энэ талаар судалгааны баримт, дүгнэлтүүд ховор, сурах бичиг, сургалтын материал, мэр­гэш­сэн багш, сургагч нар бэлтгэгдээ­гүй хэвээр байна.  Ялангуяа иргэний боловсролын талаарх үзэл баримт­лал, ойлголтын нэгдмэл байдалд хүрээгүйгээс шалтгаалан янз бүрийн төөрөгдлүүд гарч байна. Тухайл­­бал, өнөөдөр иргэний боловс­ролыг иргэншлийн онолтой адилтгах, Чингис хаан, Мандухай хатан зэрэг түүхэн баатруудад тулгуурласан иргэний үнэлэмжийг сурталчлах, хэт эх оронч, үндсэрхэг үзлийг дэвэргэх болон бусад үндэстэн, бусдын соёл уламжлалыг эсэргүү­цэх зэрэг олон янзын хандлага, үнэлэмжийн нийлбэр байдлаар ойлгог­дож тийнхүү заан сургаж байна. Мөн иргэний төлөвшлийн хам­гийн чухал үнэт чанар болох оролцоог зөвхөн сонгуульд санал өгөх байдлаар өрөөсгөл байдлаар тайлбарлах, хотынхон ба хөдөө­гийн­­­хөн хэмээн иргэдээ алагчлах зэрэг үзэгдлүүд нийгэмд бодитой оршсоор байна.

Энэ чиглэлээр УТБА-иас “Азийн баро­метр” (2003, 2006), “Иргэний ба сонгогчийн боловсрол” (2007), ХЗҮТ-өөс “Иргэдийн эрх­зүйн албан бус боловсролын хэрэгцээг судал­сан тайлан” (2006), АНУ-ын Азийн сангаас “Эрх зүйн гэгээрэл” (2004) зэрэг судалгааны ажлууд хийгдсэн байна. Мөн 20О7 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ир­гэний боловсролыг дэмжих үндэсний хөтөл­бөр” боловсруулах ажил хийг­дэж, уг бичгийн анхны хувилбарыг төсөл хэлбэрээр БСШУЯ-нд өргөн барьсан боловч өнөөг хүртэл шийд­вэр гаргах түвшинд хэлэлцэж, батлаагүй байна. Мөн Монгол орны нийгмийн болоод бо­ловс­­ролын салбарын хөгжлийг тодорхойлох Монголын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилтод суурил­сан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007) зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдэд иргэний төлөв­шил, иргэний боловсролыг ойлголт агуулгаар авч үзэх, бо­ловс­ролын тогтолцоонд хэрхэн нэвтрүү­лэх талаар хийсэн үнэлгээ дүгнэлт хараахан алга байна.

Ийнхүү боловс­ролын нэгэн салаа мөчир болох иргэний боловсролын хувьд түүний үзэл баримтлалын нарийн боловсруу­лаагүй, агуулгын хүрээг бүрэн ялгаагүй байна. Энэ талаарх бодлого боловсруулагчид болон эрдэмтэн судлаачид, багш нарын ойлголтын зөрүүгээс нь дээрх хичээлийг зааж, сургалтыг гардан зохион байгуулж буй багш нарын үйл ажиллагааны хүрээнд чухам ямар агуулга, хөтөлбөрийг боловсруулах, ямар сурах бичиг, сургалтын хэрэглэг­дэхүүн ашиглах талаар тодорхой бэрхшээл бий болгож байгаа ажээ. Энэ нь Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх арга зүйн сургалтын үеэр ч ихээхэн хөндөгдөж байсан билээ. 

Дэлхийн улс орнуудад “Иргэний боловс­рол” хичээлийн агуулгыг олон хичээлээр өнөөг хүртэл олгож ирсэн байна. Тухайлбал, нийгмийн ухаан, нийгэм судлал, дэлхий судлал, хүн ба нийгэм, амьд­ралын ухаан, албан ахихуй, хүний эр­хийн боловсрол, ёс зүйн боловсрол, эрх зүйн боловс­рол зэрэг олон хичээлийн хүрээнд улс орнууд өөрийн иргэддээ орчин үеийн нийгэм дэх улс төр, эдийн засаг, соёл, ёс суртахууны харил­цааны үндсийг заан сургаж, тэдгээр харил­цаанд идэвхтэй үр ашигтай оролцох чадвар, хандлагыг төлөв­шүүлж иржээ. Мөн түүнээс гадна иргэний боловсрол нь түүх, газар­зүй, эдийн засаг, улс төр судлал, бай­галь орчин судлал, шашин судлал, төрөлх ба гадаад хэл зэрэг бусад хичээлүүдтэй байнгын интеграцид байлган иргэдийг нийгмийн харил­цаанд бэлтгэхэд анхаардаг байна.

Манай улсын ерөнхий боловс­ролын салбарт хийгдэж буй шинэч­лэл­ийн үр дүнд иргэний боловс­ролын асуудлууд сургалтын агуулга, арга зүй, үнэлгээнд зохих хэмжээ­гээр тусгагдаж эхэлсэн билээ. 2004 оны 12-р сард батлагдаж, 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн хэрэг­жиж буй Бага, дунд боловсролын стан­дарт, Түүх, нийгмийн ухааны бо­ловс­­ролын стандарт нь суралцаг­чид нийгэмд оршин амьдрах арга ухаанд суралцаж, олон талт харил­цаанд оролцох мэдлэг, чадвараа хөгжүүлэх, бие даан суралцах бо­лом­жийг олгохуйцаар сургал­тыг төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх болом­жийг олгож эхэлж байгаагаараа тухайн боловсролыг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой юм.4 Ерөнхий боловсролын стандартыг хэрэгжүү­лэх хүрээнд ЕБС-ийн 6-9 ангид “Иргэншил”, 10-11 ангид “Нийгэм суд­лал” зэрэг хичээлүүд залгамж байд­­лаар орохоор сургалтын төлөв­лө­гөөнд тусгагдаж, агуулгын үлгэр­чил­сэн хүрээ, ном сурах бичгүүд гарч эхэллээ. Мөн ЕБС-ийн 1-10 ангид “Иргэний боловсрол” хэмээх хичээлийг оруулахаар тусгажээ.

Иргэний боловсролын ач хол­богд­лын талаар нуршихын оронд цаашид ямар арга хэлбэрээр хэрэг­жүү­лэх талаар саналаа солилцъя. Иргэний нийгэм, эрх зүйт төрийн төлөвшил сул, иргэдийн оролцоо сул байгаа нь улс орон урагшлан хөгжихөд учруулах тул шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэглээнд тулгуурласан иргэний боловсролын цэгцтэй бодлого боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх шаардлагатайг ха­руулж байна. Иймд Монгол улс дахь иргэний бо­ловсролын өнөөгийн төлөв байдлыг су­далж тодорхойлох, үнэлгээ өгөхийн зэрэгцээ  дэлхий дахины чиг хандлагыг суд­лан өөрийн орны чиг хандлагатай харьцуулан дүгнэлт хийх, иргэний боловсролын цогц хөтөлбөр боловс­руулан хэрэг­жүүлэх нь нийгмийн тул­гамдсан асуудлын нэг болон дэвшигдэж бай­на. Иргэний боловсролын страте­гийг боловсруу­лах иргэдийнхээ мэдлэг боловс­ролын төв­шин, мэдээлэл авах боломжтой уялдуул­сан олон хувилбарт, өвөрмөц бүтэц агуулга бүхий загвар хөтөлбөрийг боловс­руулж, хэрэг­жүүлэх нь ард­чил­сан үйл явц агуулгын хувьд гүнз­гий­­рэхэд чухал хувь нэмэр болно. Иргэний боловсролын зорилго нь иргэдэд эрх, эрх чөлөөгөө мэдэж, шийдвэр гаргахад оролцох, нөлөө­лөх, улмаар өөрт тохиолдож буй асуудлуудаа шийдвэрлэх, нийгмийн хариуцлагатай гишүүн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх, чиг баримжаа олгоход чиглэх ёстой. Тиймээс энэ нь заах, сургах гэсэн нэг талт харилцаа биш бөгөөд иргэдийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ сонирхол, оролцоонд суурилсан олон талын идэвхтэй, цогц харилцаа байвал зохистой. 

Иргэний боловсрол олгох хичээлийг анги тан­химд төвлөрүү­лэх бус харин өөрийн сур­гууль, хо­роо, дүүрэг зэрэг нийгмийн тодор­хой ор­чил дахь асуудлыг судлан танил­цах, орол­цон хэрэгжүүлэх боломжтой байхуй­цаар зо­хион бай­гуулах арга хэлбэрүүдийг эрэл­хий­лэх хэрэгтэй. Үүний тулд тухайн орон нутаг дахь үйлдвэрлэл, бизнесийн байгуул­лагууд, сум дүүрэг, баг хороодын тамгын газар, ир­гэдийн хурал, бусад боловсрол соёлын байгуул­лагууд, эцэг эх, олон нийтийн орол­цоог хангах, тэдгээрийг сургалтын үйл ажил­ла­гаанд татан оролцуулах нь зүйтэй. Дор хаяж засгийн газар, парламентын ордон нь сур­гуулийн сурагчид, багш, оюутнуудаар дүү­рэн байдаг бусад улс орнуудын адилаар ма­най төрийн ордон нь сурагч, багш нарын хувьд нээлттэй байх, оролцох, ажиглах болом­жийг олгох нь зөв билээ.  

Мөн тодорхой үйлдвэрлэл, үйл­чил­гээний байгууллагын үйл ажилла­гаатай танилцах, бидний хэрэг­лээ болсон бүтээгдэхүүнүүд хэрхэн боловсруулагдаж иргэдэд хүрч байгааг танилцуулах нь сурагч­дын хувьд мэргэжлийн чиг барим­жаа авах, сонголт хийх болон бус­дыг хүндэтгэх соёлд суралцуул­на.

Сургалтын үйл явцад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүдийн мэдээл­лийн агуулгыг задлан шинжлэх, судлах, хэвлэл мэдээл­лийн байгууллагатай холбоо­той ажиллах байдлаар зохион бай­гуулж болох юм. Хүний эрх, иргэний боловсролын чиглэлээр үйл ажил­ла­гаа явуулдаг төрийн бо­лон төрийн бус байгууллагууд нь энэ хичээлийг зохион байгуулж буй багш нарын хувьд байнгын хамтран ажиллах, жижиг тө­сөл хэрэгжүүлэх болом­жийг нээж өгнө. Энэ бүхэн нь сурал­цагч­дын хувьд бие хүн төлөв­ших, нийгэмшин амьдрах, нийгмийн амьд­ралыг зохицуулах хэм хэмжээ, дүрэм журамтай танилцан, түүнийг мөрдөх, хэрэг­жүү­лэх, түүнд зохицон амьдрах чадварыг бий болгох, хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Бичсэн: EDUCATION | цаг: 11:17 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


баяртай байна эргэлзэх
Бичсэн: Зочин цаг: 21:59, 2010-07-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774232 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax