2011-01-25
Шил тушаагчаас ''APPLE''-ийг vндэслэгч

Дэлхийн толгой компаниудын нэг Apple корпорацийн Ерөнхийлөгч Стив Жобс эрvvл мэндийн улмаас ажлаа хvлээлгэн өгөх болсон
тухайгаа саяхан мэдэгдсэн билээ. Тvvнийг ийнхvv Apple-ээс гарах болсны дараа тус корпорацийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр дөрвөн хувиар унасан гэнэ. Хэдийгээр Жобс албан тушаалаа хvлээлгэн өгч байгаа ч Ерөнхий захирлын албанд vлдэж компанийн хөгжлийн чухал асуудлуудтай холбоотой шийдвэр гаргахад оролцох юм байна. Харин компанийг шууд удирдах ажлыг урьд нь Жобсыг өвчтэй байх хооронд орлож байсан Тим Кук гардан авчээ. Apple компанийг дэлхийн технологийн эзэнт гvрэн болгож чадсан Стив Жобс ийнхvv өвчний улмаас ажлаасаа гарсан ч энэ их айлын өрхийн тэргvvний vvргээсээ холдохгvй нь. Тvvний амьдрал бусад тэрбумтнуудын адилаар сонирхолтой, уналт босолт дvvрэн байсан гэдэг. Тvvнийг чухам хэн бэ, хэрхэн энэ өндөрлөгт хvрсэн амьдралынх нь талаар товч хvргэе.

Бизнесийн салбарын “акулууд”-ын ихэнх нь мөнгө ч vгvй, боловсролгvй гараагаа эхлээд унаж, боссон тvvхтэй байдаг. Америкийн чинээлэг эр Корнелиус Вандербильт 11 насандаа сургуулиа хаяж, 16 насандаа гэрээсээ яван, бяцхан завиар ачаа зөөх ажлыг сэтгэж олсон гэдэг. Харин нэрт зохион бvтээгч Томас Эдисон ердөө гуравхан сар сургуульд сурч, ид суралцах насандаа өөрийн зохион бvтээсэн хайрцагт чихэр хийн худалдаалдаг байжээ. Баячуудын доороос оргил өөд мацсан энэхvv намтрыг Америкийн инженер, бизнес эрхлэгч, Apple корпорацийн vндэслэгч, ерөнхий захирал, Пиксар студийн vндэслэгч Стив Жобс ч давтсан юм. Ахлах сургуулиа төгссөний дараа коллежид ороод ердөө ганцхан дамжаа дvvргэсэн гэдэг. Гэхдээ Стив мөнгө хийхийн тулд сургуулиа хаясангvй. Ердөө суралцаж байгаа чиглэл нь ямар ч утга учиргvй, уйтгартай санагдсан гэдэг. Стивийн амьдралдаа баримталдаг зарчим нь “Дуртай зvйлээ хийх хэрэгтэй”. Дунд сургуульд байхдаа л электроникийг сонирхон хичээллэдэг байсан Стив vеийнхнээсээ илvv арай ахимаг залуустай нөхөрлөж, энэ нөхөрлөлийнхөө ачаар ирээдvйн хамтран зvтгэгч Стив Возняктай танилцсан гэдэг. Тэдний анхны хамтарсан бvтээл нь луйврын шинжтэй байжээ. Хоёр Стив нийлээд BlueBox нэртэй алсын зайнд телефон утасны төлбөргvй дуудлага хийх боломжтой төхөөрөмж зохион бvтээжээ.

Энэ төхөөрөмжийн vндсэн дээр тэд цаашдын хамтын бизнесээ бvтээсэн гэдэг. Коллежидоо ганцхан улирал сураад өөрийн хvсэлтээр гарсан, өнөөгийн тэрбумтан Стив ядуусыг хооллох газар очин, шил тушааж амьдарч байсан гэвэл итгэх хvн цөөн байх. Гэхдээ тэрбээр коллежоос гарсныхаа дараа жил гаруй найз нөхдийнхөө байранд шалан дээр унтан, “Кока-кола”-ны шил тушааж, долоо хоногт нэг удаа болдог сvмийн vнэ төлбөргvй оройн хоолонд очиж “гэдэс” гардаг байжээ. Энэ vед тэрбээр каллиграфийн курст орж, эндээс шрифтээр масштабласан Mac OS системийг гаргах санаа төрсөн гэдэг.

Энэ vед Стив Возняктай хамтран гайхалтай хайрцаг зохион бvтээсний зэрэгцээ ажил vvргээ нарийн хуваарилан авсан байжээ. Угийн л дуу цөөтэй Стив Возняк төхөөрөмжөө зохион бvтээн угсарч, харин сэтгэл татам төрхтэй, хvнийг өөртөө татаж чаддаг Жобс төхөөрөмжvvдээ худалдаалдаг байжээ. Жобсын арилжааны эв дvй тvvнд шинэ төхөөрөмжөө олны танил болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулж өгсөн гэнэ. Хэрэглэгчид одоо биш харин ирээдvйд хэрэгтэй зvйлийг тэдэнд санал болгоно гэдэг нь гагцхvv тvvний чадвар байлаа. Яг л өнөө Генри Форд “Хэрвээ би тvншvvдийнхээ санааг сонссон бол тэдэнд автомашин биш хурдан морь өгөх байлаа” гэж өгvvлж байсантай адил. Гэхдээ мэдээж Жобс, Возняк автомашинаар дагнаагvй л дээ. 1970-аад оны сvvлээр дэлхий ертөнц анхны тоон технологийн хувьсгалын босгон дээр зогсож байлаа. Залуу хамтрагчид энэхvv шинэ хувьсал айсуй байгааг бvх эд эсээрээ мэдэрч, зах зээл дээр огт байгаагvй зvйл буюу олон нийтийн хэрэглээнд зориулсан персонал компьютерийг санал болгосон юм. Харамсалтай нь тухайн vед персонал компьютер хэрэглэхэд тvвэгтэй, овор хэмжээ ихтэй байсан тул олон нийтийн хэрэглээ болж чадахгvй байлаа. Энэ vед Жобс хамтрагчаа товчлууртай гар, монитор бvхий цоо шинэ персонал компьютер бvтээхийг ятгажээ. Vvнийг vйлдвэрлэн гаргахын тулд найзууд өөрсдөдөө байсан хамгийн vнэтэй зvйлсээ зарж, эхлэлийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болжээ. Жобс өөрийнхөө Вольксвагенийг харин Возняк vнэтэй тооны машинаа заржээ.

Ийнхvv хөдлөх хөрөнгөтэй болсон тэд Жобсын гаражийг шинжлэх ухааны лаборатори, vйлдвэрлэлийн цех болгон ашиглан бизнесээ эхэлжээ. Анхны бvтээлээ Apple хэмээн нэрлэж, орон нутгийн зах зээл дээр 666.66 ам.доллараар зарагдаж байв. Хачирхалтай, Сатана чөтгөрийн тоо гэгдэж, хvмvvсийн vздэггvй 666 гэсэн vнэнээс тэд огтхон ч цэрвээгvйгээр барахгvй, санаандгvй тохиолдлоор биш маркетингийн зальжин арга болгон ашиглаж, боломжийн тvншийг өөрсдөдөө татах хэрэгсэл болгожээ. 1976 онд Жобс, Возняк хоёр Apple Computer компаниа бvртгvvлж, Apple I, Apple II бvтээл гаргасан нь том амжилтанд хvрч, найзуудын бизнесийн байдал эрс сайжирч байлаа.

Харин Apple III, Lisa гэсэн бvтээлvvд нь зах зээл дээр бvтэлгvйтэж, Стив Возняк осолд орон, компаниас гарсан зэрэг олон азгvйтэл ар араасаа цувран гарав. 1980-аад оны эхээр Apple компанийн гол өрсөлдөгч IBM тухайн vед нэг их нэрд гараагvй байсан Microsoft компанийн DOS vйлдлийн системээр тоноглогдсон IBM PC персонал компьютер гаргав. Харин хэдхэн жилийн дараа IBM-Microsoft компаниуд компьютерийн зах зээлийг бvрэн эзэгнэлээ. Харин мэргэжилтнvvдэд л зориулан vнэтэй компьютер гаргадаг Apple компанийн зах зээл улам бvр багасч байв. 1985 онд удирдах зөвлөлтэй таарамжгvй болсон Жобс компаниа орхилоо. Гэхдээ 1997 онд Стив Жобс өөрийн босгосон “төрхөмдөө” эргэн ирсэн юм. Тvvний ийнхvv эргэн ирсэн нь жинхэнэ цагаа олсон, гайхалтай vйл явдал байлаа. IBM компанийн бvтээгдэхvvнvvдтэй өрсөлдөж байсан IMac, Ipod, Iphone шинэ бvтээгдэхvvнvvд гэрлийн хурдаар гарч ирэв. Шинэ бvтээлvvдээ танилцуулахын тулд хээнцэр, тансаг шоу зохион байгуулж, тэр бvрт нь Жобс биечлэн оролцож байлаа. Жобс зөвхөн олон нийтийн хvсэлтийг дээгvvр тавиад зогсохгvй, тэрхvv хvсэлтийг нь өөрөө бий болгож сурсан нэгэн юм.

Ажлаас хөндийрөхөөс аргагvй болгосон өвчин
2003 оны намар Стив нойр булчирхайн хавдартай гэдэг нь тогтоогдов. Ихэнхдээ энэ өвчин амь насанд аюултай ч гэсэн Жобсын хувьд мэс засалд орж эмчлэгдэж болохоор байлаа. Харин биедээ мэс хvргэхийг огтхон ч хvлээн зөвшөөрдөггvй Жобс мэс засалд орохоос татгалзаж тусгай хоол идэн, биеэ өөрөө эмчлэхээр шийджээ. Стив Жобс есөн сарын турш өөрийгөө эмчилнэ хэмээн найдаж байлаа. Apple компанийн удирдлагуудаас хэн нь ч тэргvvний амь насанд халтай өвчний талаар мэдээлсэнгvй. Энэ хугацаанд өөрийгөө эмчилнэ гэсэн найдвар нь талаар болсон Стив эмч нарт итгэл хvлээлгэхээр шийдсэн бөгөөд 2004 оны долдугаар сарын 31-нд мэс засал амжилттай хийгдсэн юм. Эмнэлэгт хэвтэж байхдаа тэрбээр нөхдөдөө хандан захидал бичжээ.

“Та бvхэнтэй хуваалцах ёстой, надад хамаатай нэг мэдээ байна. Энэ мэдээг та бvхэн гагцхvv миний амнаас сонсоосой гэж би хvссэн юм. Би маш ховор тохиолдох нойр булчирхайн хавдраар өвдсөн. Энэ өвчнийг цагт нь оношилж чадвал эмчлэгддэг юм байна. Эмч нар цагийг нь олж оношилж чадсан бөгөөд амралтын өдрvvдэд амжилттай мэс засал хийлээ. Нойр булчирхайн хавдар амь насанд маш аюултай ч бурхны ивээлээр надад эмчлэгдэх боломжтой төрөл нь таарчээ. Би наймдугаар сард биеэ бvрэн эмчилж, есдvгээр сард ажилдаа эргэн орно гэж тооцоолж байна. Миний эзгvй хойгуур Тим Кукийг өдөр тутмын vйл ажиллагаанд хяналт тавиач гэж би хvссэн. Эзгvй хойгуураа би та нарын зарим руу нь утсаар ярьж магадгvй. Бvр байн байн залгаж залхааж ч магадгvй. Учир нь би та бvхэнтэй уулзахыг тэсэн ядан хvлээж байна.

Жич: Би энэ захиаг эмнэлгийн орон дээрээс 17 дюймын PowerBook зөөврийн компьютер болон AirPortExpress станц ашиглан бичиж байна.

Хvндэтгэсэн Стив

Ийнхvv захидал бичин бvрэн эдгэнэ гэж найдаж байсан Стив Жобс эрvvл мэндийн шалтгааны улмаас их гvрнийхээ буцалсан ажлаас холдлоо. Тэрбээр буцаж ирнэ гэж амлаагvй юм. Гэхдээ өрхийн тэргvvний vvргээ гvйцэтгэж, чухал шийдвэр гаргасан хэвээр байх гэнэ.

Б.Мөнхцэцэг /улаанбаатар таймс/
Бичсэн: EDUCATION | цаг: 13:12 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774864 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax