2011-02-18
Аймаг, орон нутгаас монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн, их дээд сургууль, коллежид 2011 онд оюутан элсүүлэх журам



Нэг. Нийтлэг үндэслэл.

1. Монголын их, дээд сургуулиудын консорциум/МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

2. Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, боловсрол, соёлын  газартай  хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар байнга авч ажиллана.  

 

3. Элсэлтийн салбар комиссын ажиллах удирдамж, элсэлтийн холбогдолтой дүрэм журмыг багтаасан гарын авлага, ерөнхий зохион байгуулалт, удирдлагаар хангах асуудлыг МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн төв комисс хариуцана. 

4. Аймаг, орон нутагт ажиллах Салбар комисс нь БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлт, энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан ажиллана.

5. Элсэлтийн салбар комисс нь боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан МИДСК-ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоо, төрийн бус өмчийн тухайн сургуулийн өгсөн хяналтын тоог хатуу баримтлан ажиллана. Энэ хяналтын тоог элсэлтийн үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй байдлаар мэдэгдэж хуваарь сонголтын явцад хяналт тавих боломж олгоно.

6. Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ. Энэ элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын(2 шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувилан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргана. Энэ асуудлыг хоёр байгууллагын хоорондын гэрээгээр зохицуулна.

 

7. Ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны жагсаалтын баазыг Боловсролын үнэлгээний төв CD-д бичиж Элсэлтийн төв комисст хүлээлгэн өгнө. Энэ онооны жагсаалт нь МИДСК-ийн гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх албан ёсны үндсэн баримт болно. 

 

8. МИДСК-ийн гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг 2011 оны 7 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд элсэлтийн салбар комисс зохион байгуулна. Аймаг, орон нутагт хуваарь сонгуулан оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт, цагийн хуваарийг элсэлтийн салбар комисс зохион байгуулна.

 

 

Хоёр. Мэргэжил сонгуулах

            9. МИДСК-ийн гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэх сургууль, мэргэжлийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын өргөдлийг элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү  өргөдөл гаргасан этгээд нь БСШУ-ны сайдын баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын 24 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин суугчыг тогтооно. Энэхүү журмын 15-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн авахгүй.

10. Салбар комиссын гишүүд нь мэргэжил сонгуулах бүлгийн хуваарийг үнэн зөв хийж, сайтар нягтлан шалгасны дараа олон нийтэд мэдээлэн хуваарь сонгуулах бүлгийн жагсаалтыг гаргана. Элсэлтийн бүлэг, онооны дарааллыг тогтоох үндэслэл нь тодорхой мэргэжлүүдээр элсэхэд өгөх МИДСК-ын элсэлтийн журамд заасан ерөнхий шалгалт, тухайн шалгалтыг өгөхдөө элсэгчээс авсан хэмжээст оноо, гүйцэтгэлийн хувь болно.

            11. Боловсролын үнэлгээний төвийн гаргасан онооны жагсаалт, түүнд олгосон батламжийг үндэслэн хуваарь сонгуулах ажлыг их, дээд сургууль, коллежид  элсэх хүсэлт гаргасан хамгийн өндөр оноотой хүнээс эхлэн тухайн бүлгээс мэргэжил сонгоно. Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдад олгосон батламж, элсэлтийн комисст өгсөн онооны жагсаалт, интернетэд тавигдсан оноо нь зөрөх тохиолдол гарвал орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулан тогтооно.

 

            12. Их, дээд сургууль, коллежид тухайн жилд элсээгүй иргэн 2010 онд ерөнхий шалгалт өгсөн батламжийн оноогоор бүртгүүлэн хуваарь сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2011 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд  илүү оноотой зөвхөн нэг батламжаар онооны жагсаалтанд орох эрхийг элсэгч эдэлнэ. 

 

            13. Элсэгчид нь сургууль, мэргэжлээ сонгох саналаа Салбар комисст гаргахын өмнө сонгож болох мэргэжлийн чиглэлээ эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ярилцан зөвлөж сайтар шийдэн комиссын гишүүдийн хуваарь сонгуулах ажлыг шуурхай явуулах бололцоогоор хангахад анхаарал тавина. Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд өөрийн биеэр заавал ирсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд хуваарь сонгуулах үед хүрэлцэн ирээгүй  бол  олон нийтэд ил тод зарлан мэдэгдэж, олонхийн эрх ашгийг хүндэтгэн дараагийн этгээдэд хуваарийг сонгуулна. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед хоцорсон этгээд ирсэн даруй тохирох бүлгийн байгаа хуваариас сонгох эрхтэй.

            2011 оноос өмнө болон 2011 онд  ерөнхий шалгалт өгсөн, сургууль буюу мэргэжлээ өөрчлөх хүсэлтэй оюутан тухайн их, дээд сургууль, коллеждоо тогтоосон хугацаанд бүртгүүлж, онооны жагсаалтаар хуваарь сонгоно. Энэ тохиолдолд тухайн сургуулиасаа чөлөөлөгдсөн тухай захирлын тушаал гаргуулсан байхыг шаардана..

            14. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэнэ. Хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгоно. Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулна.

            15. Аймаг, орон нутагт энэхүү журмын дагуу хуваарь сонгуулах босго хэмжээст оноо хичээл тус бүрээр 400, түүнээс дээш байна.

16. Элсэгчдийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд дараах шалгуурыг харгалзан онооны жагсаалтыг гаргана. Үүнд:

                  а/ гүйцэтгэлийн хувь (хоёр ерөнхий шалгалтын оноогоор  элсэж байгаа бол илүү ач холбогдол өгсөн хичээлийн хэмжээст оноо)

б/ боловсролын үнэмлэх, дипломын дундаж оноо

                  в/ боловсролын үнэмлэх, дипломонд бичсэн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн оноо

            17. Элсэлтийн төв комиссоос тогтоосон хугацаанд аймаг, орон нутагт хуваарь сонгуулах ажлыг салбар комисс зохион байгуулна. Тухайн аймаг, орон нутгаас элсэх хүмүүсийн хүсэлт, хяналтын тоо, бэлтгэл ажлын явцаас шалтгаалан салбар комисс ажлын цагийн хуваарийг гаргаж мөрдөн ажиллана.

            18. Хуваарь сонгох ажлын явцыг бүх хүмүүст хүргэж чанга яригчаар сонгосон элсэгч, мэргэжил, сургуулийг ил тод зарлана. Онооны дагуу мэргэжил сонгохоос татгалзах, түүнийг дараагийн хүнд шилжүүлэх зэрэг ажиллагааг  ил тод зарлана.

            19. Сургууль мэргэжлээ сонгож эрхийн бичиг олгосны дараа өөр мэргэжлийн хуваарь сонгохыг зөвшөөрөхгүй.

 

 

Гурав. Суралцах эрхийн бичиг олгох

20. Зохих болзлыг хангаж хяналтын тоонд багтаж сургууль, мэргэжил сонгосон хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.

21. Суралцах эрхийн бичиг авсан хүмүүс тогтоосон хугацаанд очиж сургуульдаа бүртгүүлнэ.

22. Мэргэжил сонгож суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд элссэн сургуульдаа ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

 

 

Дөрөв. Санхүүжилт

23. Элсэлтийн ажлын санжүүжилт нь МИДСК-ын гишүүн сургуулиудын болон хуваарь сонгохоор бүртгүүлсэн хүмүүсийн хураамжаас бүрдэнэ. 2011 оны элсэлтийн хураамж 4000 төгрөг байна.

 

МИДСК-ийн гишүүн сургуулиудад 2011 онд оюутан

элсүүлэх мэргэжлийн бүлэг

Бүлэг

Ерөнхий шалгалт

Мэргэжлийн чиглэл /бүлэг/

1

Монгол хэл 100%

Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл-англи хэлний багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн арга зүйч-багш, сэтгэл судлал, нийгмийн ажилтан, сэтгүүл зүй/6/,  Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл/уран зохиол, эх бичиг судлал, утга зохиол судлал/шүүмж, урлаг судлал/4/,  нийгмийн халамж, хангамж, утга зохиол судлал, шүүмж, монгол хэл, уран зохиол, сэтгүүл зүй/7/, багш, нийгмийн ажилтан сэтгэл судлал/23/, багш, дуу хөгжим, багш, соёл урлагийн/22/, багш, монгол хэл-уран зохиолын, багш, казах хэл-уран зохиолын, багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн, судлал, монгол-герман хэл/25/, багш, сургуулийн өмнөх боловсрол, багш, монгол хэл-уран зохиолын/29/, багш, англи хэлний/26/, монгол хэл, эх бичиг судлал/32/

2

Монгол хэл 70%,

Гадаад хэл 30%

 

Монгол-гадаад хэл/судлал: (монгол-англи, монгол-хятад, монгол-япон, монгол-солонгос), сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүй/4/, монгол-гадаад хэл судлал: (монгол-англи, монгол-япон, монгол-солонгос)/24/,  гадаад хэл, орон судлал, солонгос судлал, Монгол-Солонгос хэл, Багш, англи хэлний, Багш, монгол хэл-гадаад хэл, Орчуулагч, гадаад хэлний солонгос хэл, Орчуулагч, гадаад хэлний англи хэл/9/, багш, монгол хэл-гадаад хэл, судлал, монгол хэл-гадаад хэл, нарийн бичгийн дарга, орчуулагч/7/, орчуулга, англи хэлний, орчуулга, хятад хэлний,  орчуулга, солонгос хэлний, сэтгүүл зүй, реклам сурталчилгааны менежмент, олон улсын сэтгүүлч/23/, жүжиг, киноны зураг дизайн, жүжгийн зохиолч/21/, телевизийн сэтгүүлч, зураглаач, телевизийн найруулагч/16/, багш, англи хэл, багш, монгол хэл-гадаад хэл, багш, орос-англи хэл, орчуулга, гадаад хэл/29/ гадаад хэл орон судлал (солонгос, англи, япон, хятад, орос), гадаад хэлний орчуулагч (солонгос, англи, хятад)/5/, олон улсын аялал жуулчлал, япон хэл-аялал жуулчлал, солонгос хэл-аялал жуулчлал, хятад хэл-аялал жуулчлал, англи хэл-аялал жуулчлал, япон хэлний багш-орчуулагч, солонгос хэлний багш-орчуулагч, хятад хэлний багш-орчуулагч, англи-хэлний багш-орчуулагч/28

 

3

Монгол хэл 50%,

Ур чадвар 50%

 

Биеийн тамир-эрүүл мэндийн багш, спортын дасгалжуулагч, зураг-дүрслэх урлалын багш, зураг-дизайны багш/6/, багш, биеийн тамир-эрүүл мэндийн, биеийн тамир, спортын дасгалжуулалт-арга зүй, дасгалжуулалт-бөхийн, дасгалжуулалт-хөнгөн атлетикийн, дасгалжуулалт-спорт тоглоомын, эмчилгээ, биеийн тамир спортын, биеийн тамир, спортын менежмент/11/, хөгжмийн багш, бүжгийн багш/22/, дуулаач, жүжигчин, кино-телевизийн зураглаач/16/, багш, зураг-дүрслэх урлаг, дизайны, багш, биеийн тамирын/25/, багш, зураг дизайны/29/

Математик 50%,

Ур чадвар 50%

техник урлалын багш, компьютерийн график дизайн/6/, ландшафтын архитектур/13/, архитектур, нэхмэл эдлэлийн дизайн, мебель модон эдлэлийн дизайн, үйлдвэрлэлийн дизайн, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, хувцасны дизайн, хэвлэлийн график дизайн, компьютерийн график дизайн/17/,  архитектур дизайн/25/, реклам сурталчилгааны менежмент/4/, компьютерийн график дизайн, ном, хэвлэл чимэглэлийн дизайн, хувцасны загвар зохиолт, интерьер дизайн/5/

4

Монгол хэл 50%,

Математик 50%

Бага сургуулийн багш/6/, багш, бага ангийн /25/, багш, бага анги/29/

5

Математик 100%

Татварын ня-бо-хяналт, бизнесийн удирдлага, ня-бо бүртгэл, олон улсын худалдаа-эдийн засгийн удирдлага/3/, математикийн багш, мэдээлэл зүйн багш, мэдээлэл зүй-математикийн багш, мэдээлэл зүй-англи хэлний багш, математик-физикийн багш, физик-математикийн багш, байгалийн ухааны багш, эдийн засаг-математик загварчлал, эдийн засаг-статистик/6/, математик, багш/математикийн, хэрэглээний математик, хэрэглээний статистик, эдийн засгийн математик загварчлал, мэдээллийн систем, менежмент/мэдээллийн системийн, математик/програм хангамж, Компьютерийн програм хангамж, мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ, компьютерийн техник, компьютерийн график дизайн, Нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент, банкны менежмент, санхүүгийн менежмент, санхүүгийн менежмент- мэдээлэл зүй, санхүү- эдийн засаг, даатгалын эдийн засаг, татварын эдийн засаг/ня-бо, олон улсын худалдааны менежмент,  маркетингийн менежмент, эдийн засаг-статистик, хүн ам зүй, эдийн засаг, олон улсын эдийн засаг, банкны эдийн засаг/ня-бо /4/, Бизнесийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засаг (гааль,даатгалын эдийн засаг), банкны эдийн засаг/нябо, бизнесийн менежмент, маркетингийн менежмент/24/, Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, санхүү-эдийн засаг (гааль,татварын эдийн засаг), банкны эдийн засаг/ня-бо, татварын эдийн засаг/ня-бо, маркетингийн менежмент/33/ ня-бо бүртгэл, бизнесийн менежмент, эдийн засаг математик загварчлал, маркетингийн менежмент, эдийн засаг-статистик, бизнесийн эдийн засаг, математик, программ хангамж, үйлдвэрлэлийн менежмент /мал аж ахуй/, агроменежмент, ойн инженер, газар зохион байгуулалт, газрын кадастр-зураглал, газрын үнэлгээ, ойн аж ахуйн инженер/13/, математик, програм хангамж, бизнесийн менежмент, компьютерийн техник хангамж, сүлжээ /10/,   бизнесийн эдийн засаг, эдийн засгийн онол, нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, банкны эдийн засаг, ня-бо, гааль-татвар/7/, компьютер програм хангамж, менежмент, газар зохион байгуулалт/5/, банкны эдийн засаг-ня-бо бүртгэл, татварын ня-бо бүртгэл-хяналт шалгалт/16/, хэвлэлийн эх бэлтгэл, хяналт/22/, хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн эдийн засаг/12/, бизнесийн менежмент/санхүү, маркетинг, хүний нөөцийн менежмент/, бизнесийн менежмент, нябо бүртгэлээр мэргэшсэн, менежмент банкны, компьютерийн програм хангамж, компьютер-график дизайн, барилгын менежмент, эрчим хүчний менежмент, уул, уурхайн менежмент, фермерийн аж ахуйн менежмент, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин, тоног төхөөрөмж, уул уурхайн инженер/26/, Банкны эдийн засаг, нябо, нягтлан бодох бүртгэл, бизнесийн менежмент, санхүү, эдийн засаг, татварын нябо, хяналт, удирдлага, маркетингийн/27/, Багш, математик, нягтлан бодох бүртгэл, багш, математик-мэдээлэл зүй/29/, багш, математикийн, багш, мэдээлэл зүй-математикийн, нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж менежмент, газар зохион байгуулалт /25/, бизнесийн эдийн засаг, компьютер програм хангамж, санхүү-мэдээлэл зүй/30/

6

Математик 70%,

Англи хэл 30%

 

Бизнесийн менежмент, бизнесийн эдийн засаг, мэдээллийн системийн менежмент, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, банкны менежмент, аялал жуулчлал-гадаад хэл, маркетингийн менежмент/8/,  олон улсын эдийн засгийн харилцаа, эдийн засгийн мэдээлэл (үйлчилгээний салбарын менежмент), үйлдвэрлэлийн менежмент /4/, гадаад худалдаа-гаалийн удирдлага/16/, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэлийн менежмент, менежмент, олон улсын худалдаа бизнесийн, татварын нябо, хяналт/20/, нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, банкны эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, нягтлан бодох бүртгэл (мэдээллийн системээр гүнзгийрүүлсэн), нягтлан бодох бүртгэл (англи хэлээр гүнзгийрүүлсэн),  мэдээллийн систем, програм хангамж/2/, компьютер-гадаад хэл /27/

7

Математик 70%,

Нийгмийн тухай мэдлэг 30%

Бизнесийн сэтгэл судлал /4/,  ерөнхий цэргийн команд, ар талын алба (санхүүгийн удирдлага, эдийн засаг )/1/, хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент, ня-бо бүртгэл, бизнесийн эдийн засаг/12/, эдийн засаг, эдийн засаг, хөдөлмөрийн, бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэл, ня-бо мэдээлэл зүй, татварын ня-бо, хяналт,  менежмент, үйлдвэрлэлийн (уул уурхайн), менежмент, банкны, санхүү эдийн засаг/23/, маркетингийн менежмент/16/

8

Математик 70%,

Газар зүй 30%

Газар зүй, багш/газарзүй-байгалийн шинжлэлийн, менежмент/газар зохион байгуулалт, аялал жуулчлалын менежмент, хүрээлэн буй орчны экологи, газрын кадастр,  байгаль ашиглалт хяналт/үнэлгээ, хөрс судлал, хот ба бүс нутаг төлөвлөлт, байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем, геологи, шатах ашигт малтмалын эрэл хайгуул, геологи/эрдэс баялгийн менежмент/4/, аялал жуулчлалын менежмент, геологи эрдэс баялгийн менежмент/24/, аялал жуулчлалын менежмент/33/, аялал жуулчлалын удирдлага-эдийн засаг, байгалийн аялал жуулчлал/7/

9

Математик 50%,

Гадаад хэл 50%

 

 

компьютер-гадаад хэл, олон улсын болон гадаад харилцааны ажилтан/5/, инженер багш/13/, барилгын менежмент, хүний нөөцийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент, төрийн захиргааны менежмент, санхүүгийн менежмент, маркетингийн менежмент, олон улсын бизнесийн менежмент, мэдээллийн системийн менежмент, жижиг дунд үйлдвэрийн менежмент, тээврийн менежмент, логистик менежмент, олон улсын тээврийн менежмент, харилцаа холбооны менежмент, уул уурхайн менежмент, хөнгөн үйлдвэрийн менежмент, ой модны үйлдвэрлэлийн менежмент, эрчим хүчний менежмент, аялал жуулчлалын менежмент, хүнсний үйлдвэрийн менежмент, техникийн мэргэжлийн орчуулга, инженер багш (гадаад хэл), инженерийн бэлтгэл (гадаад хэл)/17/, бизнесийн эдийн засаг/30/,  менежмент, үйлдвэрлэлийн менежмент, барилгын, менежмент, уул уурхайн, менежмент, аялал жуулчлалын/5/, аялал жуулчлалын менежмент, зочид буудал, зоогийн газрын менежмент, албан хэргийн менежмент, ня-бо бүртгэл, татварын ня-бо хяналт, банкны менежмент/32/  Татвар, нягтлан бодох бүртгэл-хяналт, нягтлан бодох бүртгэл, менежмент олон улсын худалдаа бизнесийн/3/, Багш, мэдээлэл зүй-англи хэл/7/, менежмент, гадаад худалдаа, гаалийн, менежмент, мэдээллийн системийн, менежмент, үйлдвэрлэлийн (олон улсын худалдаа), компьютерийн програм  хангамж/23/, бизнес удирдлага, олон улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн дизайн/интерьер/, компьютер техник хангамж, компьютерийн график дизайн, компьютер програм хангамж, бизнесийн эдийн засаг менежмент, үйлдвэрлэлийн менежмент, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын менежмент, мэдээллийн систем, интерьер дизайн, мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт/9/, компьютерийн програм хангамж, мэдээллийн системийн удирдлага, бизнесийн менежмент (маркетингийн менежмент, хүний нөөцийн менежмент), ня-бо бүртгэл-мэдээлэл зүй, олон улсын худалдаа-бизнесийн удирдлага, компьютерийн график дизайн, санхүүгийн удирдлага (банк, нягтлан бодох) олон улсын эдийн засаг, компьютерийн техник хангамж сүлжээ, үйлдвэрлэлийн менежмент, хүний нөөцийн менежмент, маркетингийн менежмент, уул уурхайн менежмент, агро эдийн засаг, мэдээлэл зүйн багш/15/,  багш, компьютер гадаад хэл/30/, уул, уурхайн менежер, аялал жуулчлалын эдийн засаг-ня-бо, худалдааны эдийн засагч/28/,

10

Математик 50%,

Физик 50%

Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт, уул уурхайн машин тоног төхөөрөмж,  компьютерийн техник хангамж/5/,  ХАА-н машин механизм, инженер механик, гидромеханик-инженер, ХАА-н цахилгаан хангамж, металл судлал-технологи/13/, иргэний ба үйлдвэрийн барилга, барилгын бүтээц эдлэлийн технологи, авто замын барилга, усны нөөц экологи, сантехник, инженерийн байгууламж, усны барилга байгууламж, халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ус цэвэрлэгээ, геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, нефть, хийн барилга байгууламж, нефть, хийн боловсруулалт, нефть, хийн хадгалалт, тээвэрлэлт, нефть, хийн өрөмдлөг, нефть, хийн олборлолт, хайгуулын өрөмдлөгийн техник, технологи, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, ашигт малтмалын эрэл хайгуул, хийн дамжуулалт хангамж, нефть, хийн өрөмдлөг ба олборлолт, компьютерийн програм хангамж, мэдээллийн систем, компьютерийн техник хангамж, компьютерийн удирдлагатай систем, компьютерийн системийн хамгаалал, инженер математик, инженер багш (механик), инженерийн математик загварчлал, инженерийн бэлтгэл (Германы), инженер физик, физик экологи, автомашин ашиглалт, авто аж ахуй, нисэх техникийн механик, дотоод шаталтын хөдөлгүүр, зам барилга үйлдвэрлэлийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн механикжуулалт, метал боловсруулалт, засварын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, метал судлал, технологи,  машины электрон систем, машин үйлдвэрлэлийн технологи, хүнс үйлдвэрлэлийн машин аппарат, хүнсний сүлжээний хөргөлтийн систем, холбооны сүлжээ, холболтын технологи, оптик холбоо, мэдээллийн технологи, мэдээллийн системийн автоматжуулалт, мэдээллийн сүлжээ, мэдээлэл, хэмжлийн электроник, утасгүй холбоо, телевизийн техник, технологи, шуудан холбоо, электрон систем, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин тоног төхөөрөмж, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, ашигт малтмалын баяжуулалтын технологи, геодези, геодезийн мэдээлэл зүй, эдэлбэр газрын кадастр, газар зураглал, уул уурхайн маркшейдер, мебель модон эдлэлийн технологи, ойн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт, хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, барилгын модон хийцийн технологи, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж, хувцас үйлдвэрлэлийн технологи, үйлдвэр, хотын дулаан хангамж, хөргөлтийн технологи ба кондиционерийн систем, дулааны процессын автоматжуулалт, дулааны цахилгаан станц, үйлдвэрийн экологи, цахилгаан систем, цахилгаан системийн автоматжуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт, цахилгаан, электроник, компьютерийн техник, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж/17/, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн мэдээлэл зүй/18/, Цаг уур, ус судлал, электроник/ автоматик, мультимедиа холбооны технологи, физик, физик-электроник, багш/физикийн, цөмийн технологи, геофизик,  хэрэглээний геофизик, сэргээгдэх эрчим хүч/4/, Физик-байгалийн ухааны багш, мэдээллийн технологи-физикийн багш, физик-электроникийн багш/6/, багш, физикийн, физик/25/  цэргийн инженерийн алба (өргөн тээвэрлэх-барилга замын машин төхөөрөмж, авто замын барилга, цэргийн барилга-инженерийн байгууламж, уул уурхайн машины ашиглалт, усны эрэл хайгуул-ус хангалт), авто, гинжит машины  алба (авто машины ашиглалт), хуягт танкийн алба (хуягт танкийн техник хүнд машин механизмын ашиглалт), артиллерийн команд (инженер, математикч), зэвсгийн алба, холбооны алба (радио, цахилгаан),  радио техникийн команд (пуужин радио техник), зенитийн артеллерийн команд, (зенитийн зэвсэглэл-радио техник), цэргийн байр зүй, цэргийн бага мэргэжилтэн/1/, цахилгааны инженер, иргэний ба үйлдвэрлэлийн барилга, сэргээгдэх эрчим хүч/23/, геологи/25/ уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн инженер, уул уурхайн инженер, уул уурхайн маркшейдер, уул уурхайн ашиглалтын технологич инженер/28/

11

Нийгмийн тухай мэдлэг 100%

 

Менежмент, төрийн захиргааны /4/, Төрийн захиргааны удирдлага, төрийн захиргаа, хотын удирдлага, улс төр судлал/3/, философи-улс төр судлалын багш, нийгэм судлал-эрх зүйн багш/6/, номын сан, мэдээлэл/22/, эрх зүй/7/, нийгмийн халамж, хангамж/12/, төрийн захиргааны удирдлага, төрийн удирдлагын менежер/10/, удирдлага, төрийн захиргааны/27/, эрх зүй, улс төр судлал, багш, нийгмийн ухааны, нийгмийн ажил/25/, нийгмийн халамж, хангамж/29/, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, менежмент, байгаль орчин-экологийн/26/, захиргааны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, аж ахуйн эрх зүй, иргэний эрх зүй, бизнесийн эрх зүй, олон улсын эрх зүй, кримнологийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний аюулгүй байдал, бие хамгаалал/5/, нийгэм судлал, эрх зүйн багш/28/, иргэншил судлаач багш/32/  

 

12

Нийгмийн тухай мэдлэг 70%,

Гадаад хэл 30%

Социологи, нийгмийн ажил, гүн ухаан, буддын гүн ухаан, шашин судлал, улс төр судлал, сэтгэл судлал/4/, гэр бүл судлал, өрхийн аж ахуй /9/, бихеворизмийн ухаан, түүх иргэншил судлал/15/, эрх зүйч/5/, удирдлага, төрийн захиргаа, удирдлага, төрийн захиргаа /хотын удирдлага/, улс төр судлал, төрийн үйлчилгээ, хүний нөөцийн удирдлага, байгууллагын менежмент /паблик релейшнз//3/, үйлдвэрлэлийн менежмент, багш, нийгмийн ажилтан/30/, соёл урлагийн менежмент, соёл судлал-соёлын аялал жуулчлал, соёл судлал/21/,

13

Нийгмийн тухай мэдлэг 70%,

Математик 30%

Эрх зүй, олон улсын эрх зүй, бизнесийн эрх зүй /4/,  менежмент-төрийн захиргааны удирдлага/1/, менежмент, гадаад худалдаа,гаалийн, менежмент,олон улсын худалдаа бизнесийн, санхүүгийн менежмент, банкны менежмент, нягтлан бодох бүртгэл, ня-бо хяналт шалгалт, ня-бо мэдээлэл зүй, менежмент, маркетингийн, эдийн засаг, бизнесийн эдийн засаг, менежмент реклам сурталчилгааны/5/, нийгмийн ажил, олон нийттэй харилцах ажил, соёл судлал /17/, бизнесийн эрх зүй/8/, төрийн захиргааны менежмент/31/ эрх зүйч, бизнесийн эрх зүйч /19/

14

Нийгмийн тухай мэдлэг 50%,

биологи 50%

Нийгмийн ажил (эрүүл мэнд)/18/

15

Монголын түүх 100%

 

Түүх-нийгэм судлалын багш, түүхийн багш-түүхч, түүхийн багш-аялал жуулчлал/6/, Түүх, археологи-антропологи, археологи, нийгэм соёлын антропологи, түүх-нийгэм судлалын багш, Багш-гүн ухааны, Түүх-аялал жуулчлал/4/, түүх-музей/22/, багш, түүх-нийгэм судлалын, багш, түүх-аялал жуулчлалын/25/, түүх/30/, түүх-нийгэм судлалын багш/28/, түүхийн багш-аялал жуулчлалын менежер/28/

16

Гадаад хэл 100%

Гадаад хэл (англи, герман, хятад, япон, солонгос)-ний багш, орос-монгол хэлний багш, орос-англи хэлний багш/6/, Олон улс судлал:(англи/америк , герман, франц, испани, итали, орос, слав, хятад, япон, солонгос, түрэг, араб, казак)/4/, багш-англи хэлний, багш-орос хэлний, орчуулга-гадаад хэлний(англи, хятад, япон, солонгос)/24/, байгалийн аялал-жуулчлал/13/,  багш, англи хэл, багш, орос-англи хэл, багш-монгол англи хэл, орчуулга, гадаад хэл, орчуулагч-англи хэлний, орчуулагч-герман хэлний,  орчуулагч-япон хэлний, орчуулагч-солонгос хэлний, нарийн бичгийн дарга орчуулагч/7/, хятад хэл судлал/8/, багш, орос-англи хэлний, багш, англи хэлний, Орчуулга, хятад хэлний, аялал жуулчлал-япон хэл, орчуулга, солонгос хэлний/25/, менежмент олон улсын бизнесийн, зочид буудал, зоогийн газрын менежмент, аялал жуулчлалын менежмент, гадаад хэл-орчуулга/26/

17

Англи хэл 70%,

математик 30%

Худалдааны менежмент, олон улсын худалдааны менежмент, аялал жуулчлалын менежмент, зочид буудал зоогийн газрын менежмент/4/, багш, англи хэл-компьютер/7/

18

Гадаад хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%

Сэтгүүл зүй (мэргэжлийн англи хэлтэй), багш, гадаад хэлний, орчуулагч, гадаад хэлний, гадаад хэл, шинжлэл, олон улсын болон гадаад харилцааны ажил, олон улсын харилцаа, эдийн засаг/15/, Сэтгүүл зүй (мэргэжлийн англи хэлтэй), гадаад хэлний багш, гадаад хэлний орчуулагч, гадаад хэл, шинжлэл/16/, зочид буудал зоогийн газар-удирдлага/5/, олон улсын болон гадаад харилцааны ажил, багш нийгмийн ажилтан /30/

19

Англи хэл 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%

 Олон улсын харилцаа/4/

20

Хими 50%,

Биологи 50%

 

Анагаах, сувилахуй, сувилахуйн арга зүй, ХАА-н биотехнологи/9/, мал эмнэл зүй, жижиг амьтны эмнэл зүй, мал эмнэлгийн эм зүй, мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ, таваар судлал, зоо-инженер-технологи, ХАА-н биотехнологи, мах-сүү үйлдвэрлэлийн технологи, бэлчээр-тэжээл судлал, агнуурын биологи, ургамлын нөөц-биоүйлдвэрлэл, ХАА-н бүтээгдэхүүний хими технологи, агрономи, усалгаатай газар тариалангийн агрономи, селекци-үрийн аж ахуйн агрономи, ургамал хамгаалал-хорио цээрийн хяналт үнэлгээ, хөрс судлал-агрохими, жимс-ногооны аж ахуйн агрономи, газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй, МАА-гаар мэргэшсэн фермерийн аж ахуй, экологи-байгаль хамгаалал, байгаль хамгаалал хяналт үнэлгээ, загас үржүүлэг-технологи, ХАА-н бүтээгдэхүүний чанар-хяналт үнэлгээ/13/, Анагаах, уламжлалт анагаах, нүүр ам судлал, эм зүй, нийгмийн эрүүл мэнд судлал, Био-Анагаах, нүүр амны эрүүл ахуй /18/, Хөдөлгөөн засалч, сувилагч, эх баригч, лабораторийн техникч, эм найруулагч, дүрс оношлогооны техникч, нүүр амны техникч, уламжлалт анагаахын сувилагч, уламжлалт анагаахын бага эмч Туслах сувилагч*, гэр бүлийн үйлчилгээний ажилтан*, эмгэг судлал, туслах ажилтан*/10/, Ерөнхий мэргэжлийн их эмч (анагаах), сувилахуй, бага эмч, эх баригч эм  найруулагч, уламжлалт  анагаахын бага эмч, уламжлалт анагаахын сувилагч,  туслах сувилагч, лабораторийн техникч/14/, анагаах, сувилахуй, сувилахуйн арга зүй, биоанагаах, эм зүй, эм судлал/20/

21

Хими 50%,

Математик 50%

 

Хими технологи (химийн алба)/1/, үйлдвэрлэлийн үндэсний технологи/13/, химийн технологи, химийн шинжилгээ, орчны хяналт,  аналитик хими-орчны хяналт, органик бодисын технологи, нэхмэлийн үйлдвэрийн химийн технологи, материал судлал, шинэ материалын химийн технологи, нефтийн боловсруулалтын  химийн технологи, хүнс үйлдвэрлэлийн технологи, хүнс үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуй, хүнсний биотехнологи, хүнсний хими технологи, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хоол зүй, шим судлал, хүнсний микробиологи/17/, инженер геологич, ашигт малтмал уул уурхайн баяжуулалтын технологич-инженер/28/

22

Хими 70%,

Физик 30%

Хими: (хими технологи, нефтийн хими, хүрээлэн буй орч ны хими, хүнсний хими, эрдэс материалын хими, байгалийн нэгдлийн хими, нүүрсний хими), багш/химийн /4/, хими-байгалийн ухааны багш,экологи химийн багш/6/, химийн багш,хими/25/

23

Биологи 70%

математик30%

Биологи-байгалийн ухааны багш, биологи-газар зүйн багш, биологи-эрүүл мэндийн багш/6/, багш, биологи-байгалийн шинжлэлийн, байгал, хамгаалал-экологи, ойжуулалт цэцэрлэгжүүлэлт/25/, Биологи, экологи/байгаль хамгаалал, биотехнологи, ой судлал, байгалийн аялал жуулчлал, биологи/хэрэглээний, багш/биологи-байгалийн шинжлэлийн/4/

24

Газар зүй 100%

 

Газар зүй-байгалийн ухааны багш, газар зүйн багш-аялал жуулчлалын газар зүйч/6/, багш, газар зүй-байгалийн шинжлэлийн/25/, газар зүй, аялал жуулчлал/5/, газар зүй-байгаль шинжлэлийн багш, газар зүй-биологийн багш/28/ 

 

25

Газар зүй 70%,

Гадаад хэл 30%

Аялал жуулчлалын менежмент, байгаль хамгаалал экологийн менежмент, байгалийн ухааны багш/15/, аялал жуулчлал-эдийн засаг удирдлага, аялал жуулчлал-гадаад хэл (япон, англи, хятад, солонгос)/5/, аялал жуулчлалын менежер/3/, менежмент, үйлдвэрлэлийн (аялал жуулчлалын), аялал жуулчлал-гадаад хэл, газар зүй-аялал жуулчлал/23/, байгалийн аялал жуулчлал, аялал жуулчлал, англи хэл/7/, аялал жуулчлал, гадаад хэл/29/, аялал жуулчлал, гадаад хэл/30/, эко-туризм, аялал жуулчлалын менежер, байгаль хамгаалал экологич-аялал жуулчлалын менежер, зочид буудал, зоогийн газрын удирдлага, аялал жуулчлал, зочид буудлын маркетингийн удирдлага, газар зүйн багш-аялал жуулчлалын менежер/28/, аялал жуулчлал-англи хэл/32/

Тайлбар:

 I. Мэргэжлийн нэрийн ард байгаа тоо нь сургуулийн нэрийг заана.

1.БХИС, 2.Мандах бүртгэл ДС, 3. Соёмбо ДС 4.МУИС, 5.МҮДС, 6.МУБИС, 7.Орхон ИС, 8.СЭЗДС, 9.УБДС, 10.ЭМШУИС-ийн сувилахуйн сургууль, 11.ҮБТДС,  12.ХөДС, 13.ХААИС, 14. ЭМШУИС-ийн Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь сургууль 15.ХУИС, 16.Зохиомж ДС, 17.ШУТИС, 18.ЭМШУИС, 19.Шихихутуг ДС, 20.Этүгэн ДС, 21.СУИС, 22.СУИС-ийн Соёлын С, 23.”Улаанбаатар-эрдэм-оюу” ДС, 24.МУИС-ийн Орхон аймаг дахь салбар, 25. Ховд их сургууль, 26.Сэрүүлэг ДС, 27.”Засагт хан” ДС, 28. “Газарчин” ДС, 29. “Дорнод” ДС, 30. “Чингэс хаан” ДС, 31.Удирдлагын академи, 32.Шинэ иргэншил дээд сургууль, 33. МУИС-ийн Завхан аймаг дахь салбар,

II. “Гадаад хэл”-д англи, орос хэл орно.

III. 3-р бүлгийн “ур чадвар”-т хар зураг, биеийн тамир, урлагийн мэргэжлийн шалгалт авна.

IY. СЭЗДС-ийн БНХАУ-ын Диалианы их сургуультай хамтарсан хөтөлбөрт элсэгчдийн ЕШ-ын математик, англи хэл 620, Солонгосын Хандоны их сургуультай хамтарсан хөтөлбөрт элсэгчдийн математик 620, англи хэл 750

Y* ЭМШУИС-ийн сувилахуйн сургуулийн туслах сувилагч, гэр бүлийн үйлчилгээний ажилтан бэлтгэх ангид бүрэн дунд боловсролтой элсэгчдээс хими, биологиор элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн,  эрүүл мэндийн салбарт байгууллагын гэрээ, захиалгын дагуу суралцах хүмүүсийг онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.

 

Харилцах утас: 99781869,  98221569, 99119405

Бичсэн: EDUCATION | цаг: 13:42 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774272 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax