2011-04-19
Таны IQ хэд вэ?

IQ гэж юу вэ? IQ нь англиар intelligence quotient буюу монголчилбол оюуны итгэлцvvр, оюуны хөгжлийн vзvvлэлт гэсэн vг. Өөрөөр хэлбэл, IQ нь тухайн хvvхдийн оюун ухааных нь ерөнхий хөгжил, боловсролын тvвшин, төрөлхийн өгөгдөхvvн, гоц авьяас чадвар зэргийг харуулдаг багц vзvvлэлт юм. Хvний оюуны чадавхийг илэрхийлдэг тестэн аргыг 1905 онд Францын эрдэмтэн А.Бине /Alfred Binet/ санаачилсан бөгөөд 1916 онд АНУ-ын Станфорд (Stanford)-ын их сургуулийн профессор нэртэй сэтгэл зvйч, сорил судлаач Л.Терман /Lewis Terman/ коэффициентээр илэрхийлэх аргыг олсон. Тэрээр 1926 онд АНУ-ын vндсэн иргэд болон АНУ-д цагаачлан суурьшсан итали, еврей хvмvvсийн оюуны хөгжлийг тусгай сорилоор оношлон судалж, сэтгэц судлалын шинжлэх ухаанд IQ, IQ тест гэсэн нэр томъёонуудыг оруулсан тvvхтэй. Vvнээс хойш өдгөөг хvртэл өндөр хөгжилтэй барууны орнуудад хvvхдийн нуугдмал гоц авьяас чадварыг илрvvлэх, оюун ухааны хөгжил, боловсролын тvвшин, сэтгэлгээ, сэтгэх хурд зэргийг нь хөгжvvлэхэд IQ тестийг өргөн хэрэглэх болсон. Жишээ нь: Зохиолч Гётегийн IQ нь 210, хөгжмийн зохиолч Моцартын IQ нь 165, уран зураач Рембрандтын IQ нь 155 гэх мэт. Тvvгээр ч vл барам өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилчин авахдаа IQ-г нь шалгаж авдаг болжээ.


Тухайлбал: Дэлхийн программ хангамжийн салбарт тэргvvлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ-н нэр хvндтэй их сургуулиудад элсэх vндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Хvн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай гений, 0,4% нь 60-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Гэтэл амьдрал дээр хvмvvс бид оюуны чадавхи, сэтгэлгээний соёл, аж амьдралаа зохион байгуулахдаа ихээхэн ялгаатай байдаг. Vvний ард тухайн хvн оюун ухаанаа яаж хөгжvvлсэнтэй холбогдох арга барилын ялгаа байгаа юм. Хvний бага залуу насанд оюуны чадвар хурдтай нэмэгддэг. Энэ vйл явц хvvхдийг 7-18 настай байх vед нь илvv их ажиглагддаг. Энэ vеийг "Хvvхдийн оюуны хөгжлийн нас" гэдэг. Оюуны хөгжлийн насандаа л оюун ухаанаа хөгжvvлбэл илvv vр нөлөөтэй.

Боловсрол ба сэтгэх чадварын хооронд их ялгаа байдаг. Боловсрол нь мэдлэгийн хураагдсан цогц бөгөөд харин оюуны сэтгэх чадвар нь тухайн хvний уураг тархины сэтгэн бодох vйл ажиллагааны онцгой хэлбэр юм. Хvний уураг тархи мэдээллийг хураах төдийгvй сэтгэн бодох vvрэгтэй. Боловсрол багатай атлаа тvргэн сэтгэдэг, уран цэцэн vгтэй, ухаалаг яриатай, аж амьдралаа сайхан төвхнvvлдэг хvмvvс байхад бас боловсролтой атлаа хэл ярианы хөгжил муу, сэтгэлгээ нь эмх цэгцгvй, амьдралын зохион байгуулалт муутай хvмvvс таардаг. Энэ бол боловсрол, оюун ухаан хоёрын ялгаатай гэдгийг харуулж байгаа баримт.

XI-р зууны Монголын иргэд оюунлаг сэтгэхvйтэй, өндөр IQ-тэй байх ёстой. Шинэ зуунд оюуны чадвар сэтгэлгээний хурд л тухайн хvний vндсэн хэмжvvр болно. Учир юун гэвэл шинэ зуун-мэдээлэл, оюуны эрин vе. Энэ зуунд бид оюунлаг хvнийг л шvтэж амьдарна.

Та өөрийнхөө IQ-г шалгаж үзмээр байна уу? Тэгвэл дараах холбоос дээр дарж 40 минутанд 39 тест боглоод IQ түвшингөө шалгаж үзээрэй.

Энд дарна уу. Харин та сэтгэгдлээ буюу IQ-гаа хэд гарч байгааг бичихээ мартав аа

Бичсэн: EDUCATION | цаг: 18:29 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


1.D 2.F 3.B 4.G 5.A 6.H 7.B 8.E 9.H 10.A 11.C 12.F 13.B 14.D 15.H 16.E 17.F 18.C 19.E 20.D 21.G 22.A 23.B 24.H 25.B 26.A 27.H 28.G 29.E 30.A 31.D 32.E 33.G 34.G 35.C 36.F 37.H 38.F 39.B. Ingeed 145 onoo ta nar turshaarai
Бичсэн: нууц нэрт ухаантан (зочин) цаг: 14:59, 2016-10-17 | Холбоос | |


132 байна
Бичсэн: Зочин цаг: 18:37, 2015-09-24 | Холбоос | |


100 байна
Бичсэн: Зочин цаг: 15:00, 2015-04-19 | Холбоос | |


Новш гэж 104 хэтэрхий муу байна
Бичсэн: Зочин цаг: 12:32, 2014-05-23 | Холбоос | |


108 garch bna
Бичсэн: zochin цаг: 23:41, 2013-10-01 | Холбоос | |


118 гарч Байна
Бичсэн: баяраа (зочин) цаг: 23:00, 2013-06-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1777231 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax