2011-04-21
Гэрийн даалгаврын ач холбогдол



                                                              Удиртгал

 

Судалгааны ажлаа гэрийн даалгаврын ач холбогдол сэдвээр авлаа.  Өнгөрсөн 3 модулийн эцэст энэхүү сэдвээр   бичиж  байсан бөгөөд үргэлжлүүлэн өмнөх судалгаа дүгнэлт дээр тулгуурласан :

                                                                                                                          

1.    Цаашид нэгэн сэдэвт эрдэм шинжилгээний ажил болгоход дөхөмтэй

 2.    Уг сэдвийн судалгааны материалаа баяжуулалт хийхэд ач холбогдолтой .

 3.    Гэрийн даалгавар бол сурагчдын биеэ дааж ажиллахад чухал ач холбогдолтой цаашдаа өөрийн гэсэн бодолтой , өөрөөр сэтгэж  өмнөө тавьсан зорилгоо өөрийн хүч чадлаар хийж сурах тийм чадвар төлөвшихөд нөлөөлөх гол хүчин зүйл  4.    Монголчууд эртнээс нүүдэлчин ард түмэн . Нүүдэлчдийн нэг онцлог бол тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэхээс өөр аргагүй  уламжлалтай , зан төлөв нь үүнтэй уялдаа холбоотой , тэр уламжлалыг орчин үеийн шаардлага , шинжлэх ухаан , техникийн хөгжил дэвшилтэй холбон эх орныхоо ирээдүйн хөгжилд ашиглах  зайлшгүй шаардлагтай .


                                                                                                                       

      Өөрөө өөртөө хийсэн эргэцүүлэл

           Юуны өмнө өөрөө өөртөө дүгнэлт хийх нь зүйтэй юм . Монголчууд <<Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж , хүний толгой дээрх өвсийг харах >> гэдэг үгээр бодоход эхлээд өөрөө өөртөө дүгнэлт хийж өөрийнхөө ур чадвар , ажлын арга барилдаа дүгнэлт хийх нь хэрэгтэй гэж үзлээ . Дараах байдлаар эргэцүүлэн бодоход :

Би  гэрийн даалгавраа оновчтой өгч чадаж байна уу ?  Бүх сурагчдадаа ижил төрлийн даалгавар их хэмжээгээр өгдөг юм болов уу ?     Тухайлбал : 10-20 текстийг орчуулах ,  40 дасгалыг бичиж хийсэн байх , дүрмийг ойлгосон хэмжээгээрээ ярих , / 10-20 сэдвийг /  гэх мэт . Миний орос хэл заадаг ангиудын сурагчдаас 10 г ангийн сурагч М гэдэг сурагч орос хэлний хичээлийн явцын дунд хийх ёстой зүйлээ нягт нямбай, бүрэн дуурэн алдаагүй гүйцэтгэдэг атлаа шалгалтын үеэр хийж байснаа санаанд хүртэл хийхгүй алдах тохиолдол гаргадаг.

 

 Багш бүр ийм сурагчтай байдаг . Зарим үед онцгой  найдвар тавьж олимпиад уралдаанд оруулахал бодож байсан амжилтанд хүрэхгүй байдаг .                                                                                                         

Үүнээс үүдэн багшийн зүгээс юун дээр алдав гэдгийг анхаарвал:

 

1.      Массын сургалт ын цаг бага .  Сурагч бүртэй тулж

 2.      Д ээрх сурагчдаа ангилсантай адил даалгаврыг сурагчдадаа байнга өгч , түүнээсээ ахиж байгаагаар нь түвшингий нь  ахиулах замаар  дадлага олгоогүйгээс .

 3.      Стандартын  уян хатан  бодлого алдагдсанаас уу .

 4.      Сурагчдын биеэ дайчлах , суралцагч төвтэй сургалт дутуу хийгдсэнээс үү  . гэх мэтээр асуудлууд дэвшүүлээд судалгааны асуултыг тухайн ангиас авахад.

1. Массын сургалтанд цаг багтахгүй гэдэгтэй санал нийлж байна гэдгийг багш , суралцагчаас авсан судалгаанаас харагдсан.  Эдгээрт өгүүлсэнээр ихэнх цагаа багш ярьж , суралцагч нь шинэ хичээлий тайлбарыг  бичиж авахаас аргагүйд хүрдэг.    . Бидний  <<хоцрогдсон >> гэж ярьдаг багш төвтэй сургалтыг орчин үеийн анги дүүргэлттэй ангиудад лекц  яриагаар хичээлээ хийдэг  . Харин шинэчилж хийе гэвэл суралцагч ,багш ,эцэг  эхтэй , мэдээллийн эхтэй хамтарч ажилсанаар , багш, багшаасаа суралцах , хамтрах , зөвлөлдөх, өрсөлдөөний үр дүнд хүрч хичээл илүү ахицтай болно . Аливаа харилцаа  хүрээ нь бага  , нягтралтай байх тусмаа бид хөгжихгүй.    Өөрөөр хэлбэл <<Ганц хүн гал болохгүй >> гэдгээр ямар нэгэн байдлаар дутмаг зүйл ганцаараа хийсэн хичээлээ хүүхдүүдийнхээ үр дүнгээр харагддаг . Тэгвэл багаар ажиллах нь бие биенээсээ суралцах , бие биендээ дэмжлэг тусламж үзүүлэх нь ганцаарчлан хийгдсэн үйлтэй харьцангуй ялгаатай талтай. Массын сургалтыг ярих үүнийг сөхлөө. Массын сургалтын ;

Ололт  тал                                                         Дутагдалтай тал

-Хүүхэд бие биенээсээ суралцах ,                       -  Хэт олон сурагчид нэг ангид

хамтач, нөхөрсөг , тусч болоход .                           нэг багш тай хичээл явуулахад.

-  Олон талын мэдлэгтэй болно .               - Хэт сайн нь түрүүлж дуугарч ,

-Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй ,                бусдадаа үг хэлэх боломж олгох

тайван замаар илэрхийлж сурах ,              цаг, минутаас хороох .

өөрийн алдаанаас суралцах .                                 - Дээр дурьдсанаар хичээлд

- Бусдыгаа сонсож сурах .                                       дургүй нь олшрох .

 

 2. Сураггчдаа  түвшинд хуваалаа.

             Сурагчид бүр өөр өөрийн      онцлогтой дээр дурьдсан:

 

 

А.  Сурагчид  бүх өгсөн даалгаврыг бүрэн гүйцэд хийх буюу ямар ч    алдаагүй , цэвэр гаргацтай гүйцэтгэсэн . орчуулгын даалгаврыг  эх хэлрүүгээ орчуулахдаа нягт нямбай , найруулгатай , уншихад ойлгомжтой  хөрвүүлдэг

Б .Цээж тогтоолт сайтай түүндээ дуртай , өөр бусад зүйлийг хийх дургүй    байх жишээтэй .

В. Бичиж боловсруулахдаа сайн түүнийгээ нөхөддөө ойлгуулахдаа дутмаг  байдаг .

Г. Хүний хийснийг дуурайлгаж бичих буюу хуулан бичлэг хийдэг 

Д.  Огт хийдэггүй залхуурдаг сурагчид .

      

Эдгээр хэсэгт 10г ангийн сурагчдаа хувааж үзтэл 47 сурагчаас эхний хэсэгт ердөө 8 сурагч багтахаас 2 нь гүйцэтгэл хангалттай сайн гэж гарч байхад үлдсэн 6 сурагч нь тодорхой хэмжээгээр аль нэгийг дутмаг хийж  байв. Харин 2-рт 10 сурагч , тэднээс огт хангалтгүй сурагч байхгүй бүгдийг хангалттай утгачилж хийсэн нь 7 , 3-рт 25 сурагч , 4т давхардсан тоогоор 30 сурагч, 5-р хэсэгт  8 сурагч , 6д  10 сурагч түүнээс огт хийхийг хүсдэггүй  . Эндээс дүгнэлт хийхэд 1-3 р бүлэгт багтсан сурагчидаа би ахиулах , гүнзгийрүүлэхийг хүсдэг байснаас бусад бүлэгт багтсаныг би хичээлдээ оруулцуулдаггүй  байж .

3. Стандартын уян хатан байдал гэдэгтэй манай зарим багш нар санал нэг байгаа . Өөрөөр хэлбэл нэг ижил программаар олон янзын түвшинтэй сурагчдад зааж сургах ёстой гэсэн дээд байгууллагаас батлагдсан стандартын дагуу хичээл сургалтаа явуулдаг .Гэтэл багш бидний бодлоор ялгавартай сургалт, ялгавартай сурагчиддаа тааруулсан сургалтын туршиж үзэх хэрэгтэй байдаг.  Гэтэл сурагчид судалсан мэдлэгээ шалгуулахад сурагчидаа дундаж түвшингийн хийдэг даалгавраар улсаас ирж байгаа авч байх жишээтэй . Ялгавартай сургалтыг масс ихтэй ангиараа сурагчдад хийж байсан энэ нь үр дүнгүй дүгнэлт хийх боломжгүй байсан. Харин группээр орж байсан 11г ангид орж үзсэн 40 минутанд *A*  сурдаг сурагч бол энэ хугацаанд 2-3 тест 40 даалгавартайг хийж үзүүлээд дуусч байхад,

*B* сурлагатан түүнээс нэгийг бүрэн хийгээд 2дахь тестнийхээ 50% тай *C* сурдаг сурагч бол 1 тест 30 хүртэл хийхдээ түүнийгээ алдаа оноотой гүйцэтгэж байв .*D* сурагч тодорхой хэмжээгээр оролдож 10 даалгаварыг хийж байв. Эдгээр сурагчдаар ямар нэгэн ном ашиглахгүйгээр даалгаврыг шалгалт авч байгаатай авсан .   Асуулга нэг удаа авлаа.

                           А                                                         Б

 

1. Чи гэрийнхээ даалгаврыг                   - Чи гэрийнхээ даалгаврыг

хурдан   сайн хийдэг .                                        удаан хийдэг .

2. Чи бараг  бүх зүйлийг                           - Чи биеэ дааж заримыг нь

Зохих ёсоор нь хийдэг.                              хийж чадна гэдэгтээ

Итгэлтэй

     3.Чи байнга алдаа гаргадаг.                    - Чи огт алдаа гаргадаггүй.

4.Чи хичээл дээр хариултаа                    -Хариултыг мэдэж байсан ч

мэдэж байвал шууд                                  чамайг асуугаагүй бол

гараа өргөдөг.                                            гараа өргөхгүй.

5.Ангийн ч хүүхэд хяналтын                    - Багшийг хараагүй байхад

ажил дээр туслаач гэж гуйхад                  туслана.

Өөрөө хий гэнэ.

6.Даалгавраа хэзээ дуртай                    - Гэрийн даалгавраа тогтмол цагт

цагтаа, гэртээ хийдэг.                              гэртээ хийдэг.

     7.Чамд өрөвч зөөлөн                             - Чамд чанга хатуу, зарчимч

багш таалагддаг                                      багш таалагддаг .

8.Багш чамайг заримдаа                        - Багш чамайг анхаарлаа

анхааралгүй байж байгаад                    төвлөрүүлдэг учраас алдаа

алдаа гаргалаа гэдэг .                             гаргадаггүй гэдэг.

9.Гэрийн даалгаврын нөхцлийг             - Багшдаа ханддаг .

ойлгохгүй бол найздаа ханддаг.

 

Судалгаанд оролцсон нийт 9-р ангийн абв бүлгийн 35 сурагчаас

                                    А                               Б

Сурагчдын тоо

21

14

12

23

16

19

15

20

18

17

10

25

21

14

12

23

21

14

 

Өсвөр насны болон ахлах ангийн сурагчдын сэтгэхүйн хөгжлийг үнэлэхдээ хоёр нөхцөл байдлыг авч үзэх хэрэгтэй . Нэгдүгээрт энэ насанд сэтгэхүй зохих түвшинд хөгжсөн байдаг. Хоёрдугаарт энэн наснаас эхлээд хүүхдүүд сонирхсон мэргэжлээ сонгоход бэлдэж  өөрийн авъяасаа уялдуулан хөгжүүлдэг. 

                                   Багшийн  бүтээлч  байдал

Энэхүү сорилыг хамтран ажилладаг багш нараасаа авч орууллаа.

Орчин тойрон сайжирч өөдлөнө гэж үздэг үү .

А. Тийм                             б. Үгүй                        в . Заримдаа

2.Орчин тойрноо өөрчилөхөд оролцдог гэж боддог уу .

А. Ихэнхдээ  тийм                      б. Үгүй                        в. Заримдаа

3. Тодорхой тохиолдлуудад таны гаргасан шинэ санаа нөлөөлдөг гэж та үздэг үү .

А. Тийм  б. Ийм тохиолдол байгаагүй  в. Мэдэгдэхүйц ийм тохиолдол байгаагүй , гэвч хаа нэг амжилтанд хүрч байсан .

4. Ирээдүйд зарчмын өөрчлөлт хийхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа юу .

А. Тийм                             б. Бараг үгүй болов уу                     в. Магадгүй

5. Ямар нэг зүйлийг хийхдээ амжилттай болно гэдэгтээ итгэлтэй байдаг уу

А. Мэдээж                        б. байнга эрмэлздэг .                       в. Итгэхгүйгээсээ итгэх нь их байдаг .

6. Тухайн үед бэлэн биш мөн тэр талаар ямар ч мэдлэггүй хэрнээ энэ асуудлыг шийдвэрлэх оролдлого хийх хүсэл төрдөг .

А. Тийм тодорхой биш зүйл миний сонирхлыг татдаг                                   б. Үгүй в. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг .

7. Шинэ ажил эхлэхдээ та амжилтанд хүрнэ гэдэгтээ та байнга итгэлтэй байдаг уу

А. Тийм.                 б. Бүтэмжтэй байх болтугай гэж боддог .            в  Хэцүү биш бол тийм

8. Ямар нэгэн зүйлийн талаар мэдэхгүйгээ мэдэрвэл тэр талаар улам ихийг мэдэхийг хүсдэг үү

А . тийм                б. Үгүй  хэрэгтэй зүйлийг мэдэхийг хүсдэг                                   в . үгүй би ихэвчлэн өөрийн мэдэхийг хүссэнийг чухалчилдаг .

9. Мэргэжил сонгоход

А. өөрийн ирээдүй боломжийг тооцдог .                      б. Мэргэжлийн хэрэгцээ шаардлага ирээдүйтэй байдал ач холбогдлыг хардаг .                                        в. Тухайн мэргэжлийг эзэмшсэнээр ямар давуу байдал бий болох вэ

10. Ямар нэг шинэ санаа төрөхөд түүний тухай байнга боддог .

А. Хаана , хэнтэй ч байсан хамаардаггүй .                 б. Зөвхөн ганцаар байхдаа л          в. Чимээгүй орчинд боддог .

 


 

Гадаад хэлний 6 багшийн дунд багшийн бүтээлч байдлаар сорил явуулсан байдлыг  графикаар үзүүллээ.

 

ДҮГНЭЛТ

 

Нийт 4 модулын эцэст үйлийн судалгааг яаж хийх бүтээлч эрэл хайгуул хийх талаар суралцлаа.Суралцагчид гэрийн даалгавар хийж эхлэхийн өмнө ангид оролцох үйл явц нягт уялдаа холбоотой. Өөрөөр хэлбэл орчны нөлөө багш ® сурагч ® эцэг эх гурвалсан холбоог авч үзэх зайлшгүй шаардлагатай юм.Багшийн хөгжил тогтвортой, хамтарсан үйл ажиллагаагаар илэрдэг нь судалгаагаар харагдаж байна.

 

 


Ном   зүй

И.Боз . “Анги удирдах урлаг”. 2005 он. УБ хот.  “Багш танд хэрэгтэй зөвлөмж” НБСШУГ хамтын бүтээл. 2007 он. УБ хотШ.Ичинхорлоо “Багшийн ном” 2004 он. УБ хот“Өөртөө тавих хяналт”  А.Т Джерсайлдын сорилOutreach төсөл. 1, 2, 3, 4 модуль гарын авлага, лекцээс

 Гүйцэтгэсэн: Хэнтий аймгийн Хэрлэн-1 сургуулийн багш Т.Ганжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 10:55 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


i cant read this
Бичсэн: me цаг: 16:19, 2023-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1773967 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax