"Монгол зураг" тууж номын их дэлгүүрүүдээр зарагдаад удаагүй байна. Харин "Монгол зураг" хэмээх энэхүү сонирхолтой адал явдалт танин мэдэхүйн номны орлогыг буяны байгууллагад 100 хувь хандивлах шийдвэрийг зохиогчийн зүгээс гаргалаа.
Юуны өмнө энэхүү номоор ямар ч ашиг харалгүй, буяны байгууллагад хандивлахаар шийдсэн номын зохиогч Гантулга ахдаа баярласнаа илэрхийлье. Одоо Гантулга ах маань Австрали улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд миний бие энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.
Иймээс энэхүү мэдээг уншсан хэн бүхэн надтай холбогдож болно. Миний э-мэйл хаяг энэхүү блогийн дээд хэсэгт байгаа. Би ямар ч бэлэн мөнгө авахгүй, баримт сэлттэйгээр буяны байгууллагад дамжуулах болно. Та хэрвээ буяны байгууллага ажиллуулдаг бол надад дансаа өгөөрэй.
Манайхаан надад тусална гэдэгт итгэж байна.
надад уул нь, монгол зургийн тухай илүү сонин байгаам.