Сурагчдын хэрэгцээ, хүсэл сонирхлыг илрүүлэх олон арга бий. Хэрэв та сурагчдынхаасаа сонирхол, хэрэгцээг үнэхээр илрүүлж чадвал хичээлээ заах арга хэлбэрээ зөв сонгох боломж олдоно. Үүний тулд та дараах асуултуудыг ашиглаж болно.
- Та яагаад энэ ангид сууж байгаа юм бэ? Та энд яах гэж ирсэн бэ?
- Энэ хичээлтэй холбоотой ямар асуудал таны сонирхлыг татаж байна вэ?
- Ямар мэдээлэл авах, юу чаддаг болох Зорилгоор та энэ хичээлийг үзэх гэж байна вэ?
- Ямар мэдээлэл Зөвлөмж, чадвар танд хэрэггүй, илүүц зүйл шиг санагддаж байна вэ?
- Энэ хичээлээсээ ямар зүйлийг та хасах хэрэгтэй гэж үзэж байна вэ? Түүнээсээ хамгийн гол нэг зүйлийг хэлнэ үү.
- Энэ хичээлийг үзэх хүсэл сонирхол чинь юу вэ? Таны санааг юу зовоож байна вэ?
- Энэ хичээл таны хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу?
- Та ямар мэдлэг чадвар, дадлыг эзэмших хэрэгтэй гэж бодож байна вэ?
- Энэ хичээлээс таны хүлээж буй зүйл юу вэ?
- Өмнө үзэж байсан хичээлээс энэ сэдвийн талаар та юу мэдэж авсан бэ?