2009-11-17
Лекцийг сайжруулах 10 зөвлөгөө

Лекц нь цаг их шаарддаг болоч төдийлөн амжилтанд хүрдэггүй аргын нэг юм. Тэгээд ч сургалтыг идэвхтэй явуулахад тусалж чаддаггүй гэдгийг олон багш нар хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд лекцээ үр дүнтэй болгохын тулд та:

  • Сонирхолтой болгох
  • Дээд зэргээр ойлгомжтой, суралцагчдад хэрэгтэй болгох
  • Суралцагчдыг лекцэндээ татан оролцуулах
  • Танилцуулсан зүйлээ бататгах зэрэгт хүрэх хэд хэдэн арга зам байдаг.

Сонирхлыг бий болгох

  1. Сонирхолтой түүх, үзүүлэн, сургалтын материал дээр ярилцах замаар эхлэх. Лекцийн сэдэвтэй холбоотой шог яриа, зохиомол түүх, шог зураг, график ашиглаж болно. Эдгээр нь сонсогчдын анхаарлыг татахуйц байх шаардлагатай.
  2. Асуудлаар эхлэх. Лекцийн агуулгыг бүрэн хамарсан асуудлыг дэвшүүлж, олон талаас нь задлан тайлбарлах
  3. Сорих асуултаар эхлэх. Хэрэв сурагчид тань тухайн сэдвээр жаахан ч болтугай суурь мэдлэгтэй бол тэдэнд асуулт тавих замаар эхэлж болно. Таны асуултад хариулахын тулд сурагчид лекцийг чинь идэвхтэй сонсоно.

Ойлгомжтой, хэрэгцээтэй болгох

    4. Лекцийн сэдэв ба дэд сэдэв. Лекц нь сэдэв, дэд сэдвүүдээс бүрдсэн байна. Лекцийн сэдэв нь түүний гол санааг оновчтой илэрхийлсэн, товч тодорхой байх шаардлагатай. Энэхүү сэдэв, дэд сэдэв нь сурагчдад сонссон зүйлээ сэргээн санахад нь туслах ач холбогдолтой.
    5. Ижил төстэй зүйлтэй харьцуулж, жишээ татах. Лекцийнхээ гол санааг амьдралын жишээгээр тайлбарлах хэрэгтэй. Боломжтой бол, уншиж байгаа лекцээ сурагчдын мэдлэг, туршлагатай харьцуулан тайлбарлаарай.
    6. Үзүүлэн, сургалтын хэрэгсэл ашиглах. Лекцийн гол санааг товч томъёолсон зурмал үзүүлэн /сурагчид харах боломжтой том/ , слайден үзүүлэн, тарааж өгөх материал гах мэтийн сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах хэрэгтэй. Та эдгээр зүйлсээ лекцээ уншиж байх явцдаа шаардлагатай үед харуулаарай.

Сурагчдыг лекцэнд татан оролцуулах

    7. Сурагчдад ярилцах боломж олго. Лекцээ түр таслаад, сурагчдаас, танилцуулсан ухагдахуун, ойлголтуудын талаар жишээ татаж, асуултад харицлахыг хүсээрэй.
    8. Үйл ажиллагааг идэвхжүүлэх. Лекцээ түр таслаад, сурагчдаас, танилцуулсан ухагдахуун, ойлголтуудын талаар жишээ татаж асуултад хариулахыг хүсээрэй.

Лекцээ бататгах

    9. Асуудал шийдвэрлүүлэх. Сурагдад лекцээр сонссон мэдээлэл дээрээ тулгуурлан шийдэх асуудал дэвшүүлж асуулт тавьж болно.
    10. Сурагчдын өөрийн хяналт. Сурагчдаас лекцийн агуулгыг хэр ойлгосноо тэдэнд өгсөн өөрийгөө сорих тестийн тусламжтайгаар хянаж, дахин бататгахыг хүсээрэй.

Бичсэн: EDUCATION | цаг: 18:03 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1806559 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax