Идэвхтэй сургалтын нэгэн чухал сэжим нь жижиг хэсгийг зохион байгуулахад оршдог. Хэсгийг аль болох богино хугацаанд, үр ашигтай байдлаар бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Хийх гэж буй үйл ажиллагааны зорилгоос хамааран хэсгийн бүрэлдэхүүн, хэмжээ янз бүр байна. Дараах аргууд нь хэсгийн бүрэлдэхүүн, хэмжээ янз бүр байна. Дараах аргууд нь хэсгийг бүрдүүлэх, хэсгийн гишүүдийн тоог тогтоох сонирхолтой хувилбар болж чадна гэдэгт найдаж байна.
1. ХЭСГИЙН КАРТ: Тухайн үйл ажиллагаанд хичнээн хүн оролцох, хэдэн хэсгээр ажиллахыг багш тогтооно. Жишээ нь, 20 сурагчтайнэг анги байлаа гэхэд 5 сурагчтай 4 хэсэг, 4 сурагчтай 5 хэсэг эсвэл 2 ажиглагчтай. 3 сурагчтай 6 хэсэг ажиллаж болно. Хэсгүүдийн таних тэмдгийг янз бүрийн зүйлээр хийж болно.
* Өнгөөр /улаан, хөх, ногоон, шар-4 хэсэг/ ялгах
* Энгэрийн тавих тэмдгээр /арслан, мич, бар, анааш, зааны зурагтай таних тэмдэг зүүсэн байх жишээтэй/ ялгав.
* Тоогоор /нэгээс зургаа хүртэл тоолуулан, ижил тоотой хүмүүс нэг хэсэг болох/ ялгах гэх мэт.
Эдгээр таних тэмдэг нь сурагч бүрд байх нь ойлгомжтой. Бас сурагчдад тараасан материал дотор тухайн таних тэмдэг бүхий карт байж олно.
Ийнхүү хэсгийг бүрдүүлэх бэлтгэл хангагдсагц сурагчдаас ямар хэсэгт орохоо мэдээд, хэсгийнхээ бусад гишүүдтэй нэгдэн, нэг газар цуглахыг хүснэ. Сурагчид хэсгээ хурдан бүрдүүлвэл цаг намнэнэ. Цаг хэмнэх зорилгоор, хэсгийн гишүүдийн цугларах газар тухайн хэсгийн таних тэмдгийг байрлуулж болно.
2. ЭВЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын үзориулалттай эвлүүлдэг зураг /жишээ нь 6 хэсгээс бүрдсэн/ ашиглаж болно. Эсвэл та өөрөө сэтгүүлээс зурагнууд хайчлан авч, хатуу цаасан дээр наагаад, дараань хүссэн загвар, хэмжээ, ширхгээр хайчлаарай. Хэдэн хүнтэй, хичнээн хэсэг бүрдүүлэхээс хамааран эвлүүлэгнийхээ тоог сонгоно. Хайчилсан эвлүүлгийн хэсгүүдийг хооронд холиод нэг сурагчид нэгийг өгнө. Хэсгийг бүрдүүлэх ажил бэлэн болмогц та сурагчдаас өөрт оногдсон хэсгийг эвлүүлж, хэсгээ бүрдүүлэхийг хүсээрэй.
3. АЛДАР ЦУУТАЙ АНД НӨХӨД, ГЭР БҮЛИЙНХНИЙГ БОЛОХ: Эх орны ба хүн төрөлхтний иргэншлийн түүх тухайн нийгмийн улстөр, соёлын амьдралд нэр алдраа дуурсган, үлдээсэн алдарт хүмүүсийн гэр бүлийнхэн, анд нөхдийн нэрсийг бичих замаар хэсгийг бүрдүүлж болно. Тэдгээр нэр хүндтэй хүмүүсийн нэрийн тоо, сурагчдын тоотой тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл, карт бүр дээр нэгэн алдартны нэрийг / эсвэл түүний анд нөхөр, гэр бүлийн гишүүний/ бичиж, дараа нь картуудыг хооронд нь холиод, сурагч бүрд нэг ширхгийг өгнө. Хэсгүүдийг бүрдүүлэхэд бэлэн болмогц сурагчдаас өөрсдийн "гэр бүлийн гишүүд", "анд нөхөд"-ийг олохыг хүснэ. Хамгийн түрүүнд бүрдсэн хэсэгт баяр хүргэх хэрэгтэй.
4. НЭРИЙН ХУУДАС: Хэсгүүдийг бүрдүүлэхэд янз бүрийн хэлбэр дүрстэй, өнгө өнгийн нэрийн хуудсыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, нэг янзын хэлбэр дүрстэй /эсвэл ижил өнгөтэй/ нэрийн хуудастай хүмүүс нэг хэсэгт орох юм.
5. ТӨРСӨН ӨДӨР: Сурагчдыг төрсөн өдрийнх нь дарааллаар нэг эгнээнд жагсаагаад, дараа н жижиг хэсгүүдэд хувааж болно. Харин олон хүнтэй, том хэсэг бүрдүүлэх шаардлагатай бол төрсөн сарыг ашиглаж болно. Жишээ нь 150 сурагчийг гурван хэсэгт хуваах шаардлагатай болвол, 1-4-р сард төрсөн, 5-8-р сард төрсөн, 9-12-р сард төрсөн сурагчид нэг хэсэг болох гэх мэт.
6. ХӨЗӨР: Хэсгийг бүрдүүлэхэд хөзөр ашиглаж болно. Жишээ нь, 4 хүнтэй 4 хэсэг бүрдүүлэхэд хөзрийн боол, хатан, ноён, тамгыг хэрэглэх г.м. Олон гишүүнтэй, том хэсэг бүрдүүлэх бол хөзрийнхөө тоог нэмж ашиглаарай. Хөзрөө хольж, хүн бүрд нэгийг өгсний дараа сурагчдыг өөрийн хэсэгт /ижил хөзөр авсан хүмүүстэй/ очиж нэгдэхийг хүснэ.
7.ДУГААР СУГАЛАХ: Хэдэн хүнтэй, хэдэн хэсэг ажиллах шаардлагатай байгаагаас хамааран, хэсэг ба хүнийхээ тоонд тохируулан дугаарлаж, хуйлсан жижиг цааснуудыг хайрцганд хийж холино. Дараа нь сурагчдаар сугалуулж, аль хэсэгт орсныг нь асууна. Жишээ нь, тус бүрдээ 4 хүнтэй 4 хэсэг бүрдүүлэх болвол 1-4 хүртэл дугаарласан 16 ширхэг жижиг цаас хэрэгэх юм.
8.ЧИХРИЙН ӨНГӨ: Сурагчдад янз бүрийн өнгөтэй, эсвэл янз бүрийн төрлийн чихэр тарааж өгнө. Гэхдээ чихрийн өнгө ба хэлбэр хичнээн янз байх нь хэдэн хэсэг бүрдүүлэх хэргэцээтэй холботой. Жишээ нь, гаа, лимон, гүзээлзгэнэ, чөмөгтэй чихэр тараан 4 хэсэг бүрдүүлж болно.
9.НЭГЭН ТӨРЛИЙН ЗҮЙЛИЙГ СОНГОХ: Сурагчдаар ижил төрлийн тоглоом сонгуулах замаар хэсгийг бүрдүүлж болно. Жишээ нь, машин, онгоц, завь, галт тэрэг сонгосон хүүхдүүд нэг хэсэг болно. Учир нь эдгээр нь тээврийн хэрэгсэл гэсэн төрөлд хамаарч байна. Ийнхүү сурагч бүр хайрцагнаас тоглоом сугалж, өөртэйгөө ижил төрлийн тоглоом сугалсан хүүхдүүдтэй нэгэн хэсэг болно.
10.ТАРААХ МАТЕРИАЛ АШИГЛАХ: Хичээл дээр ашиглах зорилгоор сурагчдад тарааж өгсөн материалуудыг янз бүрийн өнгөтэй бичгийн үдээсээр хавчсан, эсвэл өөр өөр өнгийн цаасан дээр бичсэн, /өөр үдээс, хавтас, өнгө бүхий/ тараах материал авснаасаа хамааран тухайн хэсэгт нэгдэх байдлаар хэсгийг бүрдүүлж болно.
Хэсгийн ахлагчийг сонгох болон хэсгийн гишүүдэд ажил үүргийн хуваарь оногдуулах 10 хувилбар
Хэсгийн зохион байгуулалтаар үр дүнтэй ажиллахын тулд хэсгийн гишүүн бүрийн хийх ёстой ажил тодорхой байх ёстой. Иймд та хэсгийн ахлагч, туслах ажилтан цаг баригч, тэмдэглэл хөтлөгч, илтгэгэч, үйл явцыг ажиглагч болон сурах материал хариуцсан зохион байгуулагчийг ажилд нь даруй томилох хэрэгтэй. Та сурагчдыг дээрх ажилд аль болохоор саналаар нь хуваарилахыг хичээгээрэй. Та дараах хувилбараас сонгон ашиглаж болно:
1. ЦАГААН ТОЛГОЙН ДАРААЛЛААР ТОМИЛОХ:
Хэсгийн сурагчдын нэрсийн цагаан толгойн дарааллыг ашиглан, дээр дурьдсан ажил үүргийн хуваарийг оногдуулна. Удаан хугацаагаар хамтран ажиллах хэсэгт дээрх үүргийг хэсэг хугацааны дараа сольж хэрэглэж болно.
2. ТӨРСӨН ӨДРИЙГ АШИГЛАН ТОМИЛОХ: Сурагчдын төрсөн өдрийн дарааллыг ашиглан дээрх үүргийг хуваарилж болно. Удаан хугацаагаар хамтран ажиллах хэсэгт дурьдсан үүргийг тодорхой хугацааны дараа сольж хэрэглэнэ.
3. СУГАЛААНЫ ДУГААР: Хэсгийн гишүүдийг дэс дараагаар тоолуулна. Дараа нь жижиг цааснуудыг дугаарлан, малгай дотор хийж холиод, хэсгийн гишүүдээр сугалуулна. Энэхүү сугалсан дугаар нь гүйцэтгэх ёстой ажлынх нь дугаартай тохирч байх шаардлагатай:
4. СУГАЛААНЫ ӨНГӨ: Дээр дурьдсан үүрэгт ажилд харгалзах ямар нэг өнгийг сонгож болно.
5. ХУВЦАСНЫ ТӨРӨЛ: Дурьдсан үүрэгт ажлуудыг тодорхой төрлийн хувцас, эдлэлээс сонгох замаар хуваарилна. Жишээ нь, нүдний шил, мөнгөн эдлэл, цамц, ботинк гэх мэт.
6. САНАЛ ӨГӨХ: Хэсгийн гишүүдийг ажил хүлээн авах хүний төлөө саналаа өгөхийг хүснэ. Саналаа өгч байгаа хүн рүү хэсгийн гишүүд хуруугаараа зэрэг дохиж болно. Өөрөөр хэлбэл, тухайн үүрэгт ажлыг нэрлэхэд хамгийн олон хүний санал авсан хүн уг ажлыг авах жишээтэй.
7. САНАМСАРГҮЙ ТОМИЛОХ: Хэсгийн гишүүдээсгэрийнхээ утасны дугаарын сүүлийн 4 нэгжийн /тооны/ нийлбэрийг хэлэхийг хүснэ. Жишээ нь, 9999 гэсэн дугаар байвал 36 г.м. Дараа нь багш, 1-36 хүртэлх тооноос аль нэгийг нь хэлнэ. Ингээд хэсгийн гишүүдийн хэнийх нь хэлсэн тоо багшийн хэлсэн тоотой ойр байна тэр хүнээр тухайн үүрэгт ажлыг гүйцэтгүүлнэ.
8. ДУРТАЙ АМЬТНЫ НЬ НЭРИЙГ АШИГЛАХ:Эхлээд хэсгийн сурагчдаар дуртай гэрийн тэжээмэл амьтныг нь нэрлүүлнэ. Дараа нь хамгийн олон сурагчийн санал авсан амьтны нэрийг 1, дараагийнхийг нь 2 г.м-ээр дугаарлана. Энэхүү дугаарт тохирох амьтны нэрэнд тухайн үүрэгт ажлыг харгалзуулж, сурагчдаар сугалуулах замаар уг ажилд томилж болно.
9. АМ БҮЛИЙН ТООГ ХАРГАЛЗАХ: Хамгийн олон, хамгийн цаахан ах, эгч, дүүтэй хүн нь тухайн ажилд томилогдох замаар хуваарлигдана.
10. ОРОХЫН ӨМНӨ ХУВИАРИЛСАН БАЙХ: Хичээл эхлэхийн өмнө, дээр дурьдсан хэсгийн ахлагч ба гишүүний албан тушаалын нэрийг тусгай цаасан дээр бичин, хэсэг бүрийн ажиллах газарт, тэдний нэрийн хуудас, сандал, ширээ эсвэл тараах материал дээр байрлуулна. Гэхдээ, хэсэг бүрийн нэг гишүүн өөр хэсгийн нэг гишүүнтэй ижил төрлийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг /өөрөөр хэлбэл, хэсэг бүр нэг ахлагч, нэг тэмдэглэл хөтлөгчтэй байх г.м/ бодолцсон байх хэрэгтэй. Энэхүү бичигтэй цаас таарсан суралцагч /тараах материалаас, эсвэл сууж буй сандалнаасаа г.м/ хэсгийн гишүүний тухайн үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. yaruus.abjilt.com