2009-11-17
Хэлэлцүүлэг явуулахад шаардлагатай 10 Зөвлөгөө

Хэлэлцүүлгийн үед таны гүйцэтгэх гол үүрэг бол суралцагсдын саналыг бүрэн авах, сурагчдад туслах явдал юм. Та өөрийн саналыг сурагчдыг ярьж дууссаны дараа хэлэх хэрэгтэй. Хэлэлцүүлэг явуулж байхдаа та дараах зөвлөмжийг ашиглаж болно:

1. ТОВЧИЛСХИЙН ХЭЛЭХ :
Нэг сурагч ямар нэгэн зүйлийг хэлсний дараа өөр нэг нь түүний юу хэлснийг өөрийнхөө ойлгосноор товчлон хэлнэ.
Жишээ: Ярилцлагын явцад ярилцлага өгч буй хүнээс хаана амьдардагийг нь асуухдаа тун болгоомжтой хандах хэрэгтэй гэж та хэллээ. Учир нь энэ нь хүмүүсийн арьс өнгө, үндэс угсааны ялгааг хөндөж болзошгүй эгзэгтэй асуулт юм байна. Та бас, компаний өргөдлийн маягт дээр ярилцлага өгөгчийн хаягийг асуусан байвал зүгээр гэсэн санааг дурдлаа.
2. Шалга:
Оролцогчдын мэдээллээс авсан ойлголтоо /зөв, буруу ойлгосон эсэхээ/ шалгаж мөн тэднээс тухайн зүйлийг ямар утгаар хэлснийг нь тодруулж асуу.
Жишээ нь: Энэ төлөвлөгөө бодитой биш гэж та хэлсэн үү? ТАны чухам юу гэж хэлснийг би сайн ойлгохгүй байна . Та бидэнд дахин нэг хэлэхгүй юү?
3. МАГТ:
Сонирхолтой мөртлөө нухацтай тайлбарыг хослуулан хэрэглэ.
Жишээ нь: Энэ их сайхан санаа байна. Бидний сонирхлыг татсан нь үнэхээр сайшаалтай.
4. САЙЖРУУЛ:
Сурагч бүрийн хэлэлцүүлэгт оруулах хувь нэмрийг /санал гаргах, жишээ хэлэх, асуудалд өөр байр сууринаас хандах / урамшуулж, дэмж. Энэ ажиллагааг улам сайжруул.
5. ЭРЧИМЖҮҮЛ:
Хэлэлцүүлгийг аль болох сунжруулахгүй байх, сурагчдын хариултыг түргэн авах, ярилцаж буй сэдэвтэй холбоотой шог, хошин яриа ашиглах, өөр олон санал гаргуулахын тулд сурагчдыг өдөөх.
Жишээ нь : Өө, энэ хэсэгт чинь дэндүү даруухан хүмүүс нь цугларчихсан юм биш биз дээ. Хүчээ сорьцгооно шүү. Дараагийн хоёр минутанд, танай салбарынхны хамтын ажиллагааг нэмэгдүүлж болох хир олон арга зам байгааг бодож олцгооё.
6. ҮЛ ЗӨВШӨӨР:
Хэлэлцүүлгийн сэдвээс хэт хазайсан саналыг бүү дэмж.
Жишээ нь: Таны чухам юу хэлэх гээд байгааг би нэг л сайн ойлгохгүй байна. Авив, Болдоос өөрөөр хариулах хүн байна уу?
7. ЗУУЧИЛЖ ХОЛБО:
Сурагчдын гаргасан эрс тэс ялгаатай санал бодлыг өөр хооронд нь жишин, аль болох уйлдаа холбоотой авч, үзэн, хурцадмал уур амьсгалыг намжаа.
Жишээ: Сүрэн, Хулан нарын саналд бие биеийгээ илт үгүйсгэсэн, зөрчилтэй зүйл байхгүй, харин тухайн асуудлыг хоёр өөр талаас нь л авч үзсэнн байна гэж би бодож байна.
8. ХАМТАРЧ АЖИЛЛА:
Сурагчдад нэг нэгэнтэйгээ нөхөрсгөөр хамтран ажиллахыг сануул.
Жишээ: Та бихэн Болд, Чимэг нарын тайлбараас цагаа хэрхэн зохицуулах нь аливаха хүний хувийн зорилгод чухал байр суурь эзэлдэг болохыг ойлгож авсан байх. Цагаа илүү үр дүнтэй өнгөрөөхийн тулд та өдөр тутмын үйл ажиллагаанд тулгуурласан зорилтуудаа зөв тодорхойлж чаддаг байх хэрэгтэй.
9. ӨӨРЧИЛ:
Оролцоонд сургах өөр аргуудаас сонгон хэрэглэхийг хичээ. Нэг янзын аргыг дахин давтан хэрэглэхээс зайлсхий Ярилцлагын гол санааг дүгнээд, хэсгүүдийн үйл ажиллагааг өөрчил.
Жишээ: Та сурагчдаа хэсгээр ажиллуулж байтал, хэн нэг нь түрүүчийн хийж байсан ажлаасаа залхсан янзтай илт идэвхгүй оролцвол хэсгүүдийн бүрэлдхүүнийг өөрчилж, тухайн сурагчийг өөр хэсэгт шилжүүлэн, арай өөр хэлбэрийн даалгавар өгч ажиллуулж болох юм .
10. ДҮГНЭ:
Та хэлэлцүүлгийн явцад товч тэмдэглэл хөтөлсөн байх хэрэгтэй. Энэхүү тэмдэглэлээ ашиглан, энэ удаагийн хэлэлцүүлгийг мэргэжлийн багш хүний хувьд дүгнэ.
Жишээ: Энэ удаагийн хэлэлцүүлгээс би, менежмерүүдийг ажилд томилж болохгүй байх дөрвөн гол шалтгааныг тэмдэглэж авлаа:
* Өөртөө итгэл муутай байх
* Хийж буй ажлаа бүтэлгүй болчих вий гэхээс түгшиж айх
* Хийж буй ажилдаа амирлангуй, назгай хандах
* Халагдаж солигдохоос айх yaruus.amjilt.com

Бичсэн: EDUCATION | цаг: 18:04 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1806563 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax