Хятадын Харбин хотноо 2010 онд төмөр хүмүүсийн олимп болох гэнэ.
16 төрлөөр халз үзэлцэх тэмцээнд хөнгөн атлетик зэрэг спортын төрлөөс гадна гэр цэвэрлэх гэсэн өвөрмөц төрөл багтах аж. Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд оролцоно гэдэгт зохион байгуулагчид найдаж байна.
Харбин хотын Технологийн их сургууль робот судлалаар дэлхийд тэргүүлдэг тул анхны олимпийн нийслэлээр Харбин хот шалгарчээ.
Одоогоор тэмцээн явагдах цаг хугацаа тодорхойгүй, ивээн тэтгэгч хайж байгаа юм байна.