2010-01-29
Элсэлтийн ерөнхий шалгалтын Хэмжээст оноо гэж юу вз?
Хэмжээст оноо гэдэг нь дүнг дундажлан бодох аргыг хэлдэг бөгөөд шалгалтанд авсан таны оноог бусад ижил үр дүн үзүүлсэн хүмүүсээс ялгах, олон шалгалтанд үзүүлсэн үр дүнг бусадаас ялгаатай байлгахын үүднээс ашигладаг оноог хэлнэ. Таны оноог ангийн дундаж онооноос дээгүүр эсвэл доогуур дүнтэй байгаа эсэхийг хэмжээст оноогоор тодорхойлж өгдөг. Хэмжээст оноог 200-800 онооны хооронд авч үздэг ба 500 оноо нь дундаж болно. Хэрэв таны оноо 490 бол та дунджаас арай доогуур оноо авсан , хэрэв 600 бол ангийн дунджаас дээгүүр оноо авсан гэсэн үг юм.

Энэхүү аргачлалыг SAT, Элсэлтийн Ерөнхий Шалгалт зэрэг шалгалтын системүүдэд ашигладаг.

re)= 100x(RS-AV)/SD+500

RS(raw score)- гүйцэтгэлийн хувь(Шалгуулагчийн гүйцэтгэлийн хувь)

AV(the participating student average) – Нийт оролцсон оюутнуудын дундаж оноо

SD(the standard deviation) – Стандарт хазайлт

Хэрэв хэмжээст оноо тань 200-аас бага бол 200, эсвэл 900 -аас дээш бол 800 оноо болгон тооцдог.

Хэмжээст оноог хэрэглэсний ач холбогдол

Хэмжээст оноо нь таны гүйцэтгэлийг бусад оюутнуудтай харьцуулж ойролцоогоор үнэлэх арга юм. Хувьлах арга нь Гаусс-ын тархалт дээр үндэслэсэн таамаглал юм. Доорх хүснэгтэд хэмжээст оноог хувьд шилжүүлснээр үзүүлэв.

Хэмжээст оноо

Хувиар

Хэмжээст оноо

Хувиар

Хэмжээст оноо

Хувиар

700

90.72

540

65.54

544

27.43

670

89.54

530

61.79

430

24.20

640

91.92

520

57.93

420

21.19

620

88.49

510

53.98

410

18.41

600

84.13

500

50.0

400

15.87

590

81.59

597

46.02

380

11.51

580

78.81

480

42.07

360

8.08

570

75.80

470

38.21

340

5.48

560

72.57

460

34.46

320

3.59

550

69.15

450

30.85

300

2.28

Хэрэв та 500 оноо авсан бол дундаж байна гэсэн үг. Хэдий тийм ч хэд хэдэн шалтгаанаас ангийн дундаж оноо нь 500 байдаггүй. 1.Ангийн дундаж оноо болон стандарт хазайлт нь нийт ангийн оюутнуудын онооноос хамаардаг. 2.Хэрэв хэмжээст оноо тань 200-аас бага бол 200, эсвэл 800-аас дээш бол 800 оноо болгон тооцдог.

 

Бичсэн: EDUCATION | цаг: 15:49 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735697 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax