2010-06-18
Ауро хүний биеийн био талбай
18-р зууны үеийн алдарт эмч Франц Антон Меснерийн өвчтөнүүдийн тоонд Австрийн хатан хаан Мария Терезагийн залуу туслах багтсан байна. Тэр 4 настайгаасаа сохорсон бөгөөд Меснер түүнд соронзон эмчилгээ хийсний үр дүнд хараа оржээ. Гэхдээ Венийн их сургуулийн анагаах ухааны хүрээлэнгийнхэн тэр хараа орсон нь эмчлэгдээгүй харин харж байгаа нь зүгээр л оюун ухаантай нь холбоотой болохыг илрүүлсэн байна. Хатан хааны залуу туслах нарын удаа дараагийн байцаалтын улмаас Меснэр эх орноосоо дүрвэн Парист очжээ.
Хүний эрүүл мэнд зөвхөн бие организмаас шалтгаалахгүй хүний биеийг тойрон орших, үл үзэгдэх оршигдахуунаас шалтгаалдаг болохыг нээсэнд түүний онолын гайхамшиг нь байсан юм. Орчин үеийг хүртэл эрдэмтдийн дунд биоталбай, аура хэмээн нэрлэгдэх болсон оршигдахуун байдаг эсэх нь маргаантай байсаар л...Мөн яг л толинд өөрийгөө хардаг шиг тухайн хүний биеийн бүх мэдээлэл аурад байдаг эсэх. Эрт дээр үеэс л хүнийг тойрон байх гэрэлт бүрхүүл байдгийг мэддэг байсан. Энэ гэрэлт бүрхүүлийг ихэнх соёл иргэншилд аура хэмээн нэрийддэг байсны дээр дэлхий дээрх бүх л эд зүйлс,биетийг аура бүрхэн байдаг. Мөн биет бүхэн зөвхөн өөрийн, бусадтай харилцан адилгүй цацрагийг үүсгэдэг гэж үздэг байлаа. Бүх шашны ухаанд эвдэрсэн аура нь хүнийг хамгаалалтгүй болгодог ба үүнийг эмчлэхийн тулд биеэ эмчлэх биш харин аурад анхаарлаа хандуулах ёстой гэдэг.  Аура био талбай нь зүгээр нэг эд зүйл биш хүнтэй холбоотой амьд зүйл юм. Гэхдээ орчин үеийн анагаах ухааны толь бичигт аура бол биологийн объектаас ялгарах эрүүл мэндийн байдал болон түвшингөөс шалтгаалан цацрах онцгой цацраг,орчин үеийн шинжлэх ухааны ямар ч туршилтаар батлагдаагүй гэсэн байдаг. Гэхдээ үнэхээр ийм гэж үү ? Тэгвэл эрдэмтэд үүнээс эсрэг зүйлийг ярьж нотолж байгаа юм. Тэдний туршлага эрт дээр үеийн хүний эрүүл мэнд аураны байдлаас шалтгаална хэмээх онолыг дахин дахин бататгасаар байна. Үүнээс гадна аура нь хүрээлэн байгаа энергийн мэдээллийн талбайтай болон хүмүүс хоорондын харилцаанд чухал үүрэгтэй гэнэ.Сүүлийн жилүүдэд судалгаануудын ачаар аура үнэхээр оршин байдаг гэж ярих боломжийг олгож байгаа юм.Аураг энергийн мэдээлэл,мөн тухайн биетийн дүрслэн матрицийн бөмбөлөг гэж ойлгож болно.Энэ үзэгдэлийг био талбай,аура,нарийн материаллаг биет гэх мэт олон янзаар тайлбарлаж,бүтцийг тодорхойлж болох аж.Био талбай гэдэг нь илэрч мэдэгдсэн физикийн талбайнууд болох дулааны,цахилгааны,соронзоны гээд бүх амьд биетэд байх талбайнууд юм.Аура бол био талбайн нэг хэсэг бөгөөд тухайн физикийн биетийн гадна тойрон оршин зүйл.17-р зуунд алдартай эмч,эрдэмтэн,алхемик Деофраст Братез нь Эртний Грекийн эмчлэх нууц аргуудыг олж нээжээ.Соронзон бугуйвч,зүүлт,бөгжийг ашиглахыг тэрбээр анагаах ухаанд нэвтрүүлсэн байна.Энэхүү аргыг Месснер онцолж цааш нь илүү судлах болсон байна.Ингэснээр тэрбээр амьтны соронзон чанарыг эмчилгээнд ашиглаж,цахилгаанаар цохиулан хүнийг эрүүлжүүлэх аргыг нээсэн аж.Хүнийг тойрон байх талбайд соронзон орны нөлөөнөөс болж нүх гардаг эндээс л өвчин үүсдэг гэж тэрбээр үзжээ.
Материалист шинжлэх ухаанд аура байдаг гэдгийн эсрэг бүх зүйлийг номлодог. Хүн бол оюун ухаантай биологийн организм гэж. Тухайн үедээ Месснерийн аргыг судлах бүхэл бүтэн хүрээлэн байгуулагдаж байжээ. Тэрхүү судалгааны бүрэлдэхүүнд хүчилтөрөгчийг нээсэн эрдэмтэн Антуан Лугалоиз,одон орон судлаач Жан Бари,хожим түүний нэрээр нэрлэгдэх болсон бүтээлийн эзэн зохион бүтээгч Глётэн нэр багтаж соронзон талбай гэж байдаггүй хэмээх дүгнэлтийг гаргасан юм. Хачирхалтай нь Месснерийн далд зүйлийг судлах ухааныг үгүйсгэсэн дээрх эрдэмтдийн хоёр нь ямар нэг шалтгаанаар цаазаар авахуулсаг аж. Ялангуяа Глётэн өөрийн зохион бүтээсэн зүйлээр толгойгоо авахуулсан авахуулсан юм.
Харин Меснэрийн нэвтрүүлж байсан аргууд үр дүнгээ өгч байлаа.Хамгийн их үр дүнг авчирч байсан хэрэгсэл бол Бакэ аж.Энэ нь модон торхонд ус хийн дотор нь соронзонтой болгосон шилэн лонх хийж торхноос соронзон дамжуулах төмөр саваа гарсан хэрэгсэл юм.Тэр төмөр саваанаас барьж өвчнөөсөө ангижирсан хсмүүс их байлаа.
Харин өнөө үед соронзжуулсан усыг зөн билэгтнүүд янз бүрийн зорилгоор ашигладаг ба үзэгдэлийг эрдэмтэд идэвхитэй судалж байгаа юм.14-р зуунд гарсан эрдэмтэд Уильям Крук амьт биетээс ялгарах гэрлийг хүдэнд харагдуулахын тулд нэгэн хоолой бүтээсэн бөгөөд тэр хоолойнд хийсэн биетээс бүдэг ногоон өнгө гардаг байв.
Энэ бүдэг гэрлийн тусламжтайгаар материаллаг бус үзэгдлийг харж болно гэдэгт тэр итгэж байжээ.Хожим Германы эрдэмтэн Вилгельм Рентген тэрхүү хоолой зөвхөн гэрэлтээд зогсохгүй нүдэнд үл үзэгдэх цацрагийг гаргаж байгааг илрүүлсэн нь Рентген хэмээн нэрийдэх болсон далд зүйлийг илрүүлэн гаргаж байгааг илрүүлсэн нь Рентген хэмээн нэрийдэх болсон далд зүйлийг илрүүлэн зургийг авах багажийн эх суурийг тавьсан аж.Хүмүүс зэрэгцэн амьдардаг бөгөөд аура нь үргэлж хоорондоо холилдон сүлжилдэнэ.Ажил дээр,тээврийн хэрэгсэлд,амарч байхад хүртэл.Нэг хүний бодол нөгөө хүнд хангалттай хол зайнд ч хүрсээр байдаг.Хэлээгүй зөвхөн бодоход л аурагийн мэдээлэл дамжуулах хүлээн авах бүтцээр дамжин очино.Энэ мэдээллийг удирдах хэцүү.Хамгийн аюултай нь бүтэн өдөр,сар,жилээр хөндлөнгийн мэдээллүүдээр дүүргэгдэн ямар нэг ухамсаргүй үйлдэл хийхэд хүргэх,эсвэл стресст оруулах,өвчин зовиур болон илрэх хүртэл үргэлжилсээр байх болно.Хүний бие организмд өвчин болох аурагийн гажгийг энергийн мэдээллийн өвчин хэмээх ойлголтод багтааж болох юм.Бидний өвөг дээдэс үүнийг цагаан,хар хэл ам хүрэх гэж нэрийдэн ирсэн.Аурагаар дамжуулан хэдэн үеэр нт хараах хараал ч гэж байдаг.Нүдний хор гэж яагаад ярьдаг вэ гэвэл нүд бол бодол санааны нэг хэлбэр бөгөөд нэг системийн объект буюу өөр нэг хүнд хүрэх дамжуулагч юм.Пофессор Александр Влаховын зохиосон үйлдлийн системээр аурагийн гурван хэмжээст зургийг тодорхой гаргаж болно.Зураг дээрээс ямар аргаар эрүүл аураг өөрчлөх чадамжтайг маш нарийн харах боломжтой аж.Тэгвэл аура эрүүл байхын тулд юуг зайлшгүй хийж хэрхэн хамгаалах вэ?
Энэ үзэгдлийг олон жил судалж буй эрдэмтдийн зөвлөж буйгаар ажил дээрээ,тээврийн хэрэгсэлд,амарч байхдаа хүртэл танихгүй хүмүүстэй харилцах харилцаагаа хязгаарла.Зайлшгүй харилцах шаардлагын үед метрээс илүү ойртох боломжийг бү олго.
Мөн тайван байхыг хичээ,учир нь сэтгэл хөдлөлтэй байх үед аура илүү тогтворгүй болдог байна.Бүр МЭӨ 3000 онд Хятадад хүнийбиеийн меридиан гэж нэрлэсэн энергийн сувгуудыг мэддэг байсан ба 1962 онд Америкийн эрдэмтэн Ким үүний баталсан аж.Тэр энэ меридианууд нь бүтэцтэй усаар дүүргэгдсэн байх бөгөөд бие дэх мэдээллийг дамжуулах суваг болохыг тодорхойлсон юм.Эртний хятадууд энергийн үйл явцыг удирдаж,засах цэгэн бариа заслын аргуудыг ашиглаж байжээ.
Тэд биеийн бүх мэдээлэл байх биологийн идэвхитэй цэгүүдийг маш сайн мэдэх ба одоо цагийн анагаах ухаан ашиглаж байгаа цэгэн зургийг гаргасан байдаг.Дээрх нь МЭӨ 5000 жилийн өмнө хүний биеийн аль эрхтэний цэг хаана байхыг,тэр цэгүүд ауратай яаж үйлцлэлдэг болохыг тодорхой мэддэг байсны баталгаа юм.Жишээ нь чихний угалзанд байх цэг ходоодтой холбоотой.
Хүн ходоодны мэс засалд орох юм бол чихэн дээр  сорви үүсдэг.Эндээс ямар хүчтэй холбоотойг мэдэж болсон.
Иогийн шинжлэх ухаан ч мөн ялгаагүй нүдэнд үл харагдах энергийг удирдаж байжээ.Иогчдын тусламжтайгаар хүний биед орших чакра гэх долоон энергийн эх үүсвэрийг мэдэх болсон. Чакрууд тус бүртээ өөрийн энергийг царуулдаг.Үүнийг орчин үеийн шинжлэх ухаанаар батлаад амжчихсан байна.Чакраг биоталбайн хөдөлгөгч хүчнүүд гэж үздэг.Буддистууд хүнийг тойрон орших аура нь тухайн хүний толь гэж ярьдаг.
Эрүүл мэнд сэтгэлийн толь юм.Мэдээж биоталбай,аураг сэтгэлтэй хольж хутган ойлгож хэрэггүй.Гэхдээ чухам аура нь бие болоод сэтгэлийн холбоо гэдгийг ч мартах ёсгүй.Бидний бүх бодол аурад мөрөө үлдээнэ.Тиймээс хүн гэдэг шууд утгаараа зөвхөн өөрийн аураг бүтээгээд зогсохгүй бусдынхыг ч бүтээлцдэг гэж үзэх бүрэн үндэстэй.Аураг атаархал,уур уцаар,доод түвшиний бодлуудаас илүү зүйл хөнөөж чадахгүй.Сайхан сэтгэл,хайраас илүү юу ч түүнийг юу ч тэтгэж чадахгүй юм.  source; oneworld.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 11:46 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Таалагдаж байна байрлалаа
баярлах
Бичсэн: Зочин цаг: 10:51, 2010-09-14 | Холбоос | |


сайхан бичлэг байна надад хүргэсэнд баярлалаа
Бичсэн: hatnaa (зочин) цаг: 17:58, 2010-07-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781816 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax