2011-02-01
Ялгавартай хөтөлбөр боловсруулалт



Оршил

 

            Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлага болоод  байгаа стандартад суурилсан боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил багш хүн бүрийн өмнө тулгараад байгаа билээ.

            Иймээс бодит чадвартай бүтээлч, хариуцлагатай иргэн хүн төлөвшүүлэх ажлын гол зүйлийн нэг болох суралцагсдынхаа сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлаж хөтөлбөр боловсруулах нь багш хүн бүрийн үүрэг билээ.

            Суралцагчийн хэрэгцээ хязгааргүй, хэвшмэл бус болж байгаа хөгжлийн орчинд хэрэглэгчдийн хэрэгцээг хангах асуудлын хамгийн гол зүйл нь сургалтын ялгавартай хөтөлбөр юм.

            Бид өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа хөтөлбөрөө ялгавартайгаар боловсруулж чадаж гэмээнэ бидний сурган хүмүүжүүлэх их үйлс амжилттай хэрэгжих юм гэж бодсоны үндсэн дээр энэхүү сэдвийг сонгож авсан юм.

            Хөтөлбөр боловсруулахад гарч буй бэрхшээлийг судалж түүнийг даван туулах арга зам байгааг тогтоож, үзэг нэгт андууддаа бага ч болтугай нэмэр болох нь гол зорилго юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалтын хөтөлбөр

 

            Сургалтын хөтөлбөр бол суралцагчдын хуримтлуулах туршлагын цогц юм. Сургалтын хөтөлбөр нь тавьсан зорилго, зорилтдоо хүрэхийн тулд баримтлах стратегиа тусгасан баримт бичиг буюу хийх үйлийн төлөвлөгөө юм.

            Өөрийн гэсэн судалгааны арга зарчим, онол практиктай судалгааны талбар мөн гэх зэргээр олон талаас тодорхойлсон байдаг.

            Боловсролын бүх түвшний сургалтын хөтөлбөр нь тухайн стандартыг хэрэгжүүлэхийн тулд Монголын нийгмийн соёлын үнэт зүйлсээс сургууль боловсролын байгууллагаар дамжуулан иргэддээ эзэмшүүлэхээр сонгосон тодорхой зорилго, агуулга, аргазүй, орчин, үнэлгээ бүхий сургалтын тогтолцоо болно.

            Сургалтын буюу “багшлахуй болон суралцахуйн” нэгдлийг илэрхийлэх ийм тогтолцоот үйлийн жишиг загвар нь байнга боловсронгуй болж хөгжиж байх учиртай. Мөн тэр нь олон хувилбартай байж болно. Ялангуяа сургалтын зорилго нь нийгмийн захиалга нь шаардлага болон хувь хүмүүс, суралцагчдын эрэлт хэрэгцээнд үндэслэгдэх учраас зөвхөн тодорхой нэг зорилго бүхий сургалт зохион байгуулъя гэхэд л маш олон хувилбар зэрэгцэн байж, хооронд нь харьцуулан жиших, турших, сонгох шаардлага аяндаа үүснэ. Энэ нь сургалтын хөтөлбөрийн байнга сайжруулж боловсронгуй болгох үндэслэл болж байдаг байна.

            Сургалтын хөтөлбөр нь нарийн нийлмэл ур ухааны тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүр агуулгын хувьд шинжлэх ухааны сэтгэлгээ, арга барил хөгжихийн хирээр сайжрах боловч сургалт нь бүхэлдээ хүнийг хөгжүүлэх нийгмийн хэрэглүүр гэсэн утгаараа нийгмийн хөгжлийн агуулга, чиг хандлага, боловсролын эрэлт хэрэгцээ, хэрэглээний чанар чансаанд тавих шалгуур хэмжээс зэрэг олон эрэмбийн шалтгаалцлалын илэрхийлэл болохынхоо хувьд “сургалт бол амьд организм”адил зорилго, агуулга, зохион байгуулалтын хэлбэр, төрөл, үр дүнгийн чанараараа өөрөө өөрчлөлт шинэчлэлийн байнгын хэрэгцээг бий болгож байдаг.

 

Боловсролын стандарт ба сургалтын хөтөлбөр

тэдгээрийн харилцан хамаарал

 

            Боловсролын сургалтын хөтөлбөрийн стандартын шаардлагыг хангахын тулд Монголын нийгэм болон дэлхий нийтийн дэвшилтэт соёлын үнэт зүйлсээс сургууль боловсролын байгууллагаар дамжуулан иргэддээ эзэмүүлэхээр тусгай зөвлөмжийн дагуу сургууль, багш нараас сонгосон тодорхой зорилго, агуулга, арга зүй, орчин, үнэлгээ бүхий сургалтын үйл ажиллагааны тогтолцоо гэж үзсэн. Стандарт тогтолцоо болон сургалтын хөтөлбөр тогтолцоо нь ижил бүтэцтэй боловч стандарт нь боловсролын анарын шаардлага, зорилгыг илэрхийлж байхад сургалтын хөтөлбөр нь түүнийг хэрэгжүүлэх араг зүйг хэлнэ.

            “Боловсролын стандарт нь боловсролын аливаа сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэн түүнийг хөгжилд хөтөлж чадахуйцаар бүтээгдэж, харин боловсролын сургалтын хөтөлбөр нь стандартаар чанараа үнэлүүлэн хөгжиж байхаар боловсрогдож байна” гэсэн нь тэдгээрийн харилцан хамаарлыг илэрхийлж байна.

Боловсролын стандарт

|эрэлт|

 

Боловсролын сургалтын хөтөлбөр

|нийлүүлэлт

Үнэлэх

үнэлэгдэх

 

 

 

 

 

 

 

 


            Боловсролын стандарт болон сургалтын хөтөлбөрийн харилцан хамаарлаас харахад аль аль нь нэгнийхээ хөгжлийг хангаж байхаар тодорхойлогдсон байна.

            Сургалтын хөтөлбөрийн хөгжил нь стандартын хөгжлийг шаардана. Эргээд стандартын хөгжлийн шинэчлэл нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг шаардана. Нэг ёсондоо стандарт ба сургалтын хөтөлбөр нь боловсролын чанар хэмээх “зоос”-ны хоёр тал юм.

Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

            Суралцагчийн болон нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээг илэрхийлсэн улс даяар мөрдөх стандарт нэг байхад түүний биелэлтийг хангах нийлүүлэлт болох сургалтын хөтөлбөр нь бие биедээ шатлан эрэмбэлэгдсэн байдаг.

·         Үндэсний

·         Орон  нутгийн

·         Сургуулийн

·         Хичээлийн

гэсэн  түвшинд боловсрогдон хэрэгжих шаардлагатай.

            БСШУЯ-аас баталсан сургалтын төлөвлөгөө, агуулгын бүтэцчилсэн хүрээнд нийцүүлэн аймгийн БСГ-аас өгсөн зөвлөмж, аргачлалыг баримжаалж сургуулиуд өөрсдийн сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр боловсруулна.

            Сургалтын хөтөлбөр нь суралцагчийн ямар хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэх вэ? гэдгийг онцлон үзэх нь зөв болно.

АНУ-ын нэрт эрдэмтэн Б.Блум сургалтын агуулгад:

·         Танин мэдэхийн

·         Сэтгэл мэдрэмжийн

·         Сэтгэц хөдөлгөөний

гэсэн 3 гол хэрэгцээг тусгах учиртай хэмээн тодорхойлсон байна.

            ОХУ-ын нэрт эрдэмтэд болох В.В.Краевский, А.С.Леднёв, Я.Лернер нар сургалтын агуулга боловсруулах аль ч үе шатанд  боловсролын агуулга нь байгаль, нийгэм, хүний тухай үйл ажиллагааны арга барилуудыг хэрэгжүүлэх туршлага бүтээлч үйл ажиллагааны туршлага бодит байдал, түүний янз бүрийн илрэлд харьцах сэтгэл хөдлөлийн үнэ цэнэтэй туршлага гэсэн элементүүдээс бүрдэнэ гэж үзсэн байдаг.

            Эдгээр онолын аль алинд нь танин мэдэхүйн арга туршлага, сэтгэл хөдлөлийн хэрэгцээг харгалзан үзэхийг чухалчлан тэмдэглэсэн байна.

            Хөтөлбөр нь багш суралцагчдын хамтын шинжлэн судлах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болдог байх шаардлагатай.

Сургалтын хөтөлбөр боловсруулахдаа:

·         Эцэг эх, мэргэжлийн байгууллагын хүмүүсийн саналыг тусгах

·         Мэдлэгийг өргөн хүрээнд эзэмших боломж бүрдүүлэхийн тулд анги танхимын хичээл, хичээлээс гадуурх ажлын уялдаа холбоог нарийн тусгах

·         Сэдэв хоорондын болон хичээл хоорондын холбоог нарийн тусгах

·         Суралцагчийн оюуны чадамжийг харгалзан үзэх

зэрэг нь сургалтын хөтөлбөрийг ялгавартай боловсруулах нь зайлшгүй юм гэсэн санаа юм.

Сургалтын хөтөлбөрийн тогтолцоо нь боловсролын түвшин, агуулгын чиглэлээс үл хамааран дараах загвартай байна.

 

Дүнгийн хяналт

 

Зорилго

|

 

Хэрэгцээ

-Нийтийн,

хувь хүний

Хэрэглэг-

дэхүүн

 

Арга

 

Хэлбэр

 

Агуулга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сургалтын хөтөлбөрийн бүтэц

 

Нэр

Тодорхойлолт

Тайлбар

1

Хамрах хүрээ

 

 

2

Хэрэгцээ

 

 

3

Зорилго, зорилт

 

 

4

Агуулга

 

 

5

Арга зүй

 

 

6

Хэрэглэгдэхүүн

 

 

7

Үнэлгээ

 

 

 

Хөтөлбөрийн хамрах хүрээ:

·         Суралцагчийн насны үечлэл

·         Боловсролын аль түвшингийн сургалтанд хамрах

·         Судлах зүйлийн хүрээ хамаарал

Хөтөлбөрийн зарчим:

·         Хөтөлбөрийг боловсруулах зарчим нь боловсролын ба сургалтын агуулгын, ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх илүү тодорхой зарчмууд байх болно.

·         Хүмүүнлэг

·         Мэдлэг туршлага дээр суурилах

·         Өнөөгийн амьдрал практиктай холбоотой

Хөтөлбөрийн зорилго:

·         сургалтын стандартыг хэрэгжүүлэх

·         сургалтын шинэ технологийг хэрэгжүүлэх

·         суралцагсдын нийтлэг эрэлт хэрэгцээ |боловсролтой, амьдрах ухаантай, ажил мэргэжлийн ур чадвартай гэх мэт| хангах

·         суурь мэдлэг эзэмшүүлж ур чадвар төлөвшүүлэх

Хөтөлбөрийн зорилт:

·         Ерөнхий зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн оношлогоо үнэлгээ өгөх боломжтой суралцагсдын юу мэдэж, юуг хийж чаддаг болсон байхыг тэдний үйл ажиллагааны талаас нь тодорхойлсон байна. Энэ зорилтууд нь суралцагчдын мэдлэг чадварыг шалгах шалгуур үзүүлэлт  болно.

Хөтөлбөрийн агуулга:

·         Суурь мэдлэг ба түүний сэргээн үйлдвэрлэх ур ухааны тогтолцоо

Хөтөлбөрийн үнэлгээ:

·         Суралцагчийг шалгах даалгаврын загварыг оруулна.

Хөтөлбөрийн шалгуур:

·         Мэдээллийн багтаамж

·         Онол практикийн харьцаа

·         Шинжлэх ухаан, техник технологийн сүүлийн үеийн ололт тусгагдсан

·         Хэрэглээ болж чадсан

Сургалтын хөтөлбөр боловсруулалт практик амьдралд

            Сургалтын хөтөлбөр боловсруулах ажил нь практик амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг ажиглалт, асуулгын аргаар судалгаа явууллаа.

Сургалтын хөтөлбөр ямар ач холбогдолтой вэ? гэсэн санал асуулга авахад:

·         Сургалтын үр дүнг дээшлүүлэхэд

·         Мэдлэгийг бүтээлчээр эзэмшүүлэх

·         Хичээлийн бэлтгэлийг чанартай сайн хангахад

·         Илүү үр дүнтэй

·         Сурагчдын нийгмийн болон танин мэдэхүйн хэрэгцээг хангах

·         Сурагчдад өгөх мэдлэг чанартай болно

·         Заах зүйлээ сайн мэддэг болох

гэсэн дээрх ач холбогдлуудыг түлхүү гаргаж өгсөн нь сургалтын хөтөлбөр бол багшийн сургах үйл ажиллагааны цөм хэрэглэгдэхүүн болох нь харагдаж байна.

Өөрийн сургуулийн 11 багшийн |бага ба дунд ангийн| дунд явуулсан “Сургалтын хөтөлбөр боловсруулалт” сэдвээр судалгаа явуулахад:

1.    Та боломжийн гэх сургалтын хөтөлбөр хэдийг боловсруулсан бэ?

 

 

 

 

 

2.    Таны боловсруулсан сургалтын хөтөлбөр ямар хэмжээнд хийгдсэн бэ?

 

3.    Та сургалтын хөтөлбөр боловсруулахдаа ямар асуудлыг харгалзаж үздэг вэ?

·         Сурагчдын түвшин – 4

·         Ахуй амьдралд нь хэрэгжих боломж-0

·         Сурагчдынхаа хөгжих хэрэгцээ-2

·         Танин мэдэхүйн хэрэгцээ- 0

·         Дээрх бүгдийг- 5

4.    Та хөтөлбөрийн дагуу сургалт явуулаад хөтөлбөрөө үнэлж үзсэн үү?

 

5.    Та сургалтын хөтөлбөрөө өөр өөр хувилбараар хийж үзсэн үү?

 

·         Тийм – 5

·         Үгүй – 6

Дээрх судалгаанаас үзэхэд багш нар сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа сурагчдынхаа түвшин, хэрэгцээг нь судлан, өөрсдийнхөө хийсэн зүйлээ үнэлдэг, бас шүүмжлэлтэй ханддаг нь харагдаж байна.

Багш нарын боловсруулсан сургалтын хөтөлбөрийн талаар

Бага ангийн багш А.О “Үйл үг”- сэдвийн хөтөлбөр:

1.    Хөтөлбөрийнхөө зорилтыг төвшин төвшинд нь хувааж авч үзсэн.

·         Мэдлэгээ сэргээн санах түвшинд (өмнөх ангид үзсэнээ сэргээх)

·         Мэдлэгээ танил түвшинд хэрэглэх түвшинд (эхийн бүтцээс үйл үгийг ялгах)

·         Мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэх түвшинд (эхээс олсон үгээ утгын ангиллын хувьд өөрчлөх)

·         Мэдлэгээ бүтээлч түвшинд хэрэглэх (тест ажиллах, оюун дүгнэлт гаргах)

2.    Төрөлжсөн эхийг холбогдох эх сурвалжаас олж авч байсан.

3.    Шалгах хэлбэрээ тогтоогоод шалгалтаа аваад анализ хийгээд хавсаргасан байсан.

Цаашид заахад анхаарах зүйлсээ жагсааж бичсэн байсан.

Стандарт бус үнэлгээ – 20

·         Сурагчдын ирц

·         Хичээлийн идэвхи оролцоо

·         Гэрийн даалгавар

·         Дэвтрийн ажиллагаа

         Стандарт үнэлгээ – 60

·         Мэдлэгийг асуулт, тест, бичгийн ажлаар шалгах

         Бие даалт – 20

·         Тест, шүүлэг

 

Газар зүйн багш Э.Б: “Монгол орны гол мөрөн нуур”- сэдвийн хөтөлбөр

1.    Энэ бүлэг сэдэвт багтах 10 цагийн  нийт сэдвээ тус бүрийнх нь зорилгыг цогц чадамжуудаараа гаргасан байсан. к1, к2, к3, к4

 

2.    Тус бүрийн хэрэглэгдэхүүнийг хавсаргасан байсан.

 

 

3.    Бүлэг сэдвийг заах арга болон хичээлийнхээ сэдвийг хүснэгтлээд аль хичээлд аль аргыг хэрэглэх вэ? гэдэг нь ил харагдаж байсан. Жишээ нь:

 

Венийн диаграмм

Үгийн сүлжээ бөглөх

Инсертийн арга

Багцлах арга

Сэдэв

 

 

 

 

Монгол орны нуурууд

 

 

 

 

Монгол орны голууд

 

 

 

 

Хамгийн  том нуур

 

 

 

 

Хамгийн том гол

 

4.    Шалгуур жишиг даалгавар гаргахдаа сургалтын стандартаа сайн барьж цогц чадамж, шалгуураа кодоор нь тавьж өгсөн.

5.    Хөтөлбөртөө дүгнэлт хийх хүснэгт гаргасан нь хангалттай сайн болсон. Яагаад ингэж дүгнэв гэвэл:

·         Судлагдахууны хувьд

·         Арга зүйн хувьд

·         Хэрэглэгдэхүүний хувьд

·         Үнэлгээний хувьд

·         Хийж болох өөрчлөлтүүд

·         Шүүмжлэлтэй буюу сонирхолтой тохиолдлууд

·         Би энэ хөтөлбөрийнхөө тухай мэдээллийг ….. хуваалцсан.

Бага ангийн багш Н.Э: “Ъ,Ь тэмдгийг тусгаарлах үүргээр хэрэглэх нь”- сэдвийн хөтөлбөр

·         Орчин бүрдүүлэх материаллаг хэрэглэгдэхүүн сайтай. Хэрэглэгдэхүүнээ эвсэг, бүтээлч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж ангилсан байсан.

Түүхийн багш Ж.М: “Монголчууд манжийн эрхшээлд орсон нь”- сэдвийн хөтөлбөр

1.    Хичээл тус бүр дээр 4-өөс дээш аргатай

2.    Нэгж хичээл тус бүрд явуулах журамтай

Дутагдалтай тал:

·         Хэрэглэгдэхүүн нь дутмаг

·         Хүүхдийн түвшинд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй

·         Уламжлалт хэлбэрээрээ

·         Шаардлага хангахгүй хэрэглэгдэхүүнтэй

·         Стандартаа дутуу судалсан

зэрэг байлаа.

Судалгаанд хамрагдсан багш нарын сургалтын хөтөлбөрт үнэлгээ өгөхөд:

Судалгааны дүгнэлт:

            Багш нар өөр өөрийн арга барилаар сургалтын хөтөлбөрийг хийж боловсруулж, сургалтандаа хэрэглэж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч хөтөлбөртөө суралцагсдынхаа хэрэгцээ, онцлогт тулгуурлаж боловсруулахгүй байгаа нь тэр бүр харагдахгүй байна. Энэ нь ялангуяа залуу багш нарын хөтөлбөрөөс харагдаж байна. Харин ахмад туршлагатай багш нарын хийсэн хөтөлбөрт энэ нь ажиглагдаж байна. Иймээс бид бие биенээсээ маш их суралцмаар юм байна. Тэдний хийсэн хөтөлбөрийг нийтийн хүртээл болгох, хөтөлбөр боловсруулсан арга, аргачлалаар нь сургалт зохион байгуулах хэрэгтэй юм болов уу гэж бодогдлоо.

 

Ялгавартай хөтөлбөр боловсруулалт, түүнд тулгарч буй асуудлууд

 

            Ялгавартай хөтөлбөр боловсруулахад гарч буй асуудлын талаар багш нараас асуулга авахад:

Хамгийн гол бэрхшээлүүд нь:

·         Хамтарч ажиллах |секцээрээ| дутагдалтай

·         Цаг их ордог

·         Материал их шаарддаг зэрэг байлаа.

 

 

Ерөнхий дүгнэлт

 

 

 

            Өнөөгийн нийгэмд багш бидний зайлшгүй хийх болоод байгаа зүйлийн нэг бол яах аргагүй хөтөлбөрийг ялгавартайгаар боловсруулах явдал юм. Суралцагсдынхаа хэрэгцээ, сонирхлыг мэдэрч, тэдэнд тохирсон хөтөлбөр боловсруулж байж бид өнөөдөр амжилттай сургалт явуулна.

 

            Тийм ч учраас өмнө өгүүлсэн бэрхшээлүүдийг даван туулах арга зам бидний өмнө нээлттэй байна. Хамтын хөдөлмөр гэдэг юутай ч харьцуулшгүй зүйл.

 

            “Олны хүч оломгүй далай” гэдэг ардын мэргэн үг байдаг. Тэгвэл хамтарч бие биенээсээ суралцаж, бие биедээ дэмжлэг үзүүлж, нэгэн зорилготой, нэгдмэл санаатайгаар ажиллаж чадвал бид сурах, сургах их үйлсийг амжилттай бүтээж чадах юм.

 

Жинхэнэ чанартай бүтээл бол хамтарч, харилцан ярилцаж хийсэн бүтээл мөн.

 

 

 

 

Ном зүй.

 

 

И.Боз . “Анги удирдах урлаг”. 2005 он. УБ хот.  Б.Блум “Идэвхтэй сургалтын арга” 2003 он. УБ хотШ.Ичинхорлоо “Багшийн ном” 2004 он. УБ хотOutreach төсөл. 1, 2, 3, 4 модуль гарын авлага, лекцээс

 

Хэнтий аймаг. Мөрөн сумын ЕБС-ийн гадаад хэлний багш магистрант н.Саруул

Бичсэн: EDUCATION | цаг: 12:43 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1775196 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax