2011-02-15
БАГШИД СӨРӨГ ХАРЬЦАА ҮҮСЭХ ШАЛТГААН



Түлхүүр үг: Харилцаа, суралцагч, хүмүүжил, үйл ажиллагаа, сэтгэлзүйн орчин, сэтгэл хөдлөл, судалгаа, тэмдэглэл, сөрөг харьцаа, хандлага

ОНОЛЫН ХЭСЭГ

Сурагчид суралцах үйл ажиллагаа идэвхитэй, бүтээлч, үр дүнтэй явуулахын тулд сэтгэлзүйн болон материаллаг орчин бүрдсэн байх шаардлагатайн адил багш сургаж хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа үр дүнтэй сайн явуулахад багшийн ажил үүргээ гүйцэтгэх материаллаг болон сэтгэлзүйн орчин бүрдсэн байх шаардлагатай.

Сургалтын үйл явцад нэг төрлийн зөрчил илэрдэг. Энэ нь хувь хүний итгэл үнэмшилтэй холбоотой. /Уйл Теллор. Багшийн үүрэг роль, модуль 3, 16-р хуудас/

Хувь багшийн хандлага итгэл үнэмшил нь ч бас багшийн сэтгэл зүйн орчны бүрдэлтээс ихээхэн шалтгаална. Сурган хүмүүжүүлэх үйл явцад багш суралцагчтай харьцах харьцаа үүсэхдээ эерэг хандлагатай байх уу? Эсвэл сөрөг хандлагатай зөрчилдсөн байх уу? гэдэг нь хувь багшийн сэтгэлзүйн орчноос шууд шалтгаална.

“Хүмүүжил гэдэг бол юуны өмнө багш суралцагчдын оюун санааны байнгын нийтлэг нэгдэл мөн. /Шилдэг зохиолууд Сухомлинский/

Иймд багшийн сэтгэлзүйн орчныг боловсролын байгууллага эерэг хандлагад чиглэгдэхээр бүрдүүлэх бодлого баримтлах мөн багш өөрөө өөрийнхөө сэтгэлзүйн орчныг суралцагчдад сөрөг хандлага үүсгэн өөртөө итгэх итгэлийг нь мохоохуйц байхаас сэргийлж суралцагчийн сурах хийж бүтээх хандлагад дэмжлэг үзүүлэхүйцээр бүрдүүлэх хэрэгтэй.

Багш нь “Хүүхдийг хөхүүлэн магтахгүйгээр, түүний ямар нэг содон чанарыг тодруулахгүйгээр орчин тойрныхоо бодит байдлыг өвөрмөц хэлбэрээр ялгаж тодруулах хүүхдийн ухаарал, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл тэдний хүртэхүйн ертөнцийг ойлгохгүйгээр жинхэнэ сурган хүмүүжүүлэгч болж чадахгүй. /Шилдэг зохиолууд Сухомлинский/

ХУРААНГУЙ

Модуль 4-ийн явцад багш сурагчтай сөрөг харьцаа үүсгэх нь тухайн үеийн хувь багшийн сэтгэлзүйн асуудал, сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Тэгвэл тэр сэтгэлзүйн сөрөг үйлдэл нь ямар ямар шалтгаанаас үүсэж байна вэ? гэдгийг өөр дээрээ ажиглан тэмдэглэл хөтлөөд бусад багш нарт энэ сөрөг харьцаа үүсгэдэг шалтгаанууд адилхан байна уу? надад гараагүй ямар шалтгаанууд нэмэгдэж байна вэ? гэдгийг тест, асуулгаар судалж сөрөг харьцаа үүсэж байгаа шалтгааны давамгайлах хувийг гаргаж харьцуулав.

Эндээс юуг анхаарах шаардлагатай болохыг дүгнэсэн.

БАГШИД СӨРӨГ ХАРЬЦАА ҮҮСЭХ ШАЛТГААН

Багш сурагчийн харилцааны талаар:

 I модульд. Сурах идэвхийг бүтээлчээр хандуулахын тулд багш өөрөө хэрхэн өөрчлөгдөж болох, багш сурагчидтай харьцах харьцаандаа дүгнэлт хийхийн тулд сурагчдаас судалгаа хэрхэн авч ажиллаж болох тухай.

II модульд. Сурагчдыг сурах үйлд хэрхэн ухамсарлуулж болох, ангийн сурагчид болон хичээл явуулж буй багш нарын хоорондын харилцааг эерэг хандлагад чиглүүлэхэд ангийн багш хэрхэн нөлөөлөх.

III модульд. Багшийн харьцаа болон багш өөрөө ямар байвал ихэнх суралцагсадын шаардлагад нийцэх вэ? Нийтлэг шаардлагууд хичээлийн явцад тохиолдох тулгамдсан асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх сурагчаас шалтгаалан гарч байгаа урьдчилан төлөвлөх боломжгүй асуудлуудыг хөтөлбөрт тусгаж тэмдэглэн дүгнэлт хийх ямар боломж байна вэ? Багш суралцагчийн харилцааг ээлжит хичээлийн явцад эерэгээр хандуулахын тулд албан ёсны бус энгийн байдлаар /санамсаргүй мэтээр/ нөлөөлөх боломжийг эрж хайсан.

IV модульд Багшийн дотоод сэтгэлзүйн талаас нь авч судлахыг зорилго болгон ямар тохиолдолд багш сурагчтай харьцах харьцаанд сөрөг хандлага гардаг вэ? гэсэн асуудал дэвшүүлж асуулга тестээр судалгаа хийв.

Эхэндээ Багш нарын бухимдаж хүүхэдтэй эвгүй, ширүүн харьцаж байгаа тохиолдлыг эмдэглэн тухайн өдөр тухайн цагт сэтгэлзүйд нөлөөлсөн үйл ажиллагаа, харьцаа, хандлагын явцад гарсан бэрхшээлүүдийг сонсож ажиглалт хийн тэмдэглэл хөтлөх зорилго тавьсан боловч энэ нь цаг зав ихээр шаардсан өөрийнхөө үндсэн ажлыг орхигдуулах байдал өөрт ажиглагдсан тул ажил үүргээ гүйцэтгэх явцад хийх боломгүй юм байна гэж үзээд судалгааны объектоор өөрийгөө сонгосон.

Учир нь өөрийнхөө сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн дотоод үйлдэл, түүнд нөлөөлсөн гадаад учир шалтгааныг өөрөөсөө нуух боломжгүй юм. Сөрөг харьцаа нь сэтгэл хөдлөлгүйгээр үүсэхгүй. Аливаа сэтгэл хөдлөл нь түүнд нөлөөлж буй гадаад болон хөндлөнгийн бас хувийн /дотоод/ шалтгаантай байна. Эдгээр шалтгаануудыг сэтгэлзүйн орчин гэнэ.

Ээлжит хичээлийн явцад сурагчтай эвгүй, сөрөг харьцаа үүсгэсэн тохиолдол бүрийг шалтгаантай нь тэмдэглэв. Тухай бүрд нь тэмдэглэхгүй бол мартах асуудал тулгарсан. Тэмдэглэлээс шалтгаануулыг тоочвол:

1.    Багшид сурагчийн зүгээс мэдэхгүй асуудал дэвшүүлэгдсэн.

2.    Ар гэрт зөрчилдөөн гарсан

3.    Хэн нэгэн хүнтэй зөрчилдсөн

4.    Хичээл зааж ангийн сурагчдын мэдлэгийнтүвшин хэт сул.

5.    Ажилтай холбоотой бүтэлгүй асуудал гарсан

6.    Амьдралтай холбоотой бүтэлгүй асуудал гарсан

7.    Ээлжит хичээлд бэлтгэлгүй орсон

8.    Хичээл дээр сурагч идэвхигүй байдал гаргасан

9.    Нэг зүйлийг олон дахин тайлбарлуулсан

10. Сурагч өгсөн үүрэг даалгварыг биелүүлээгүй гэсэн 10 шалтгаан гарсан.

Надад байгаа эдгээр шалтгаануудыг бусад багш нарт байна уу? Гэдгийг судлах зорилгоор эдгээр 10 шалтгаан доор нь бусад гэсэн зай бүхий асуулгын хуудас хийж аймгийн цэцэрлэг, сургуулийг хамарсан нийт 136 багшаар бөглүүлсэн. Өмнөх шалтгаанууд дээр

11. Нийт суралцагчдын анхаарлыг хичээлд хандуулж чадахгүй байвал

12. Удирдлагад шилжүүлсэн буюу ямар нэгэн арга хэмжээ авахуулсан.

13. Эдийн засгийн хувьд бэрхшээл тохиолдсон

14. Хичээл зааж байгаа ангийн сурагчдын ихэнх нь хүлээж  авах чадвар сул,

15. Эрүүл мэндийн байдал тааруухан гэсэн 5 шалтгаан нэмэгдсэн.

Судалгаанд оролцогчдын 15 асуулгаар эзлэх хувь  болон тоог баганан диаграммаар дүрслэвэл (хавсралт хуудас зураг 1, зураг 2 ) доорх шаардлагууд гарч байна. Үүнд:

1.    Сэтгэлийн хөдлөлөө нуун сурагчдын өмнө үргэлж (амьдралын хувьд) хэвийн байгаагаар  жүжиглэх чадвартай байх.

2.    Тухайн хичээлийг заах аргаа маш сайн зөв сонгож төлөвлөсөн байх.

3.    Тухайн шинжлэх ухааны мэдлэгийг сайн эзэмшиж төлөвлөгдөөгүй асуудлууд гарч ирэхэд шийдвэрлэх болон дөхүүлэх замаар шийвэрлүүлэх  боломжуудыг олон талаас нь бодож бэлтгэх.

4.    Сургалтанд багш нарыг бэлтгэхдээ тухайн сэдвээр эерэг болон сөрөг талаас  нь асуудал дэвшүүлж түүнийгээ зөв шийдвэрлэх арга ухаанд сургах

5.    Хичээл явуулахад бэрхшээлтэй сурагчдыг (энэ нь анги бүрд ганц хоёроос хэтэрдэггүй тул) судлан хэрхэн ажиллавал өөрт болон бусад суралцагчдын сурах үйл ажиллагаанд хамруулан бүтээлч хандлагад чиглүүлэх гэх мэт.

Багш сурагчийн харилцаанд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь багш юм.

Учир нь сурагчид багшийгаа судлан түүнд тохируулан ажиллах нь бүтэшгүй зүйл. Сурагчид нь нийгэм, гэр бүл, хамт олон, найз нөхөд гэсэн олон нөлөөлөл дор оршдог. Эдгээр нөлөөллөөс нөлөөлөх сөрөг нөлөө ч их байдаг. Тэд өөрсдийнхөө ухамсраар ялган салгаж зохицуулах нас болон сэтгэхүйн нөхцөл ч бүрдээгүй байна. 

            Харин багш эдгээрийг судлах, зохицуулж тохируулах боломжтой юм.

Багш өөрийгөө болон сурагчдыг судлах орон зай болон сэтгэл зүйн нөхцөл нь ажлын байраараа дамжигдан бүрдсэн байна.

Цаг хугацааг зохицуулж ажиглаж чадвал боломж их байгаа юм.Энэ судалгаа нь ихэнх хугацаа нь ганц хүнээр хязгаарлагдсан, асуулгаар явуулсан. өөртэйгээ харьцуулах судалгаа нь нийт багшийг хамарч чадаагүй 136 багшийн хүрээнд явагдсан.

Харьцуулж жиших цаашид судлах зүйл ховор байсан. Эсвэл би өөрөө олж чадаагүй зэрэг дутагдалтай талуудтай байна.

Би бас багш тул багш нарын нийтлэг шинжүүд надад байгаа бөгөөд өөрөөсөө аливаа зүйлийг нуух боломжгүй тул багшийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн  талаас гүн орж судлах боломжтой.

Багшийг бэлтгэх үйл ажиллагаанд сэтгэлзүйн талаас нь юуг анхаарч, ямар чадварыг олгох шаардлагатай болохыг таниж мэдэхэд бага ч гэсэн туслах боломжийг олгож байгаараа ололтой юм.

Дүгнэлт:

Хичээл дээр сурагч идэвхигүй байдаг гаргасан 82.3%

Сурагч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй 79.4%

Хичээл зааж буй ангийн ихэнх сурагчийн мэдлэгийн түвшин сул 70.5 %

Хичээл зааж буй ангийн ихэнх сурагчдын хүлээж авах чадвар сул 70.5 %  гэсэн 4 үзүүлэлт хамгийн өндөр  гарсан нь

Ангийн сурагчдын ялган сонгон гүнзгий мэтээр тусгаарлан нэг анги болгож, үлдсэн сурагчдыг жирийн сул мэтээр үзэн тусгаарлаад түүндээ тохирсон сургалтын стандарт тус тусад нь боловсруулалгүйгээр ижил хэмжээнд сургах шаардлагыг сургуулиудын удирдлагын зүгээс тавьдаг нь багш болон сурагчдын хувьд сөрөг харьцаа үүсэх, багшийн сэтгэлзүйд даралт шахалт үүсэхшалтгаан болдог байна.

Шоовдорлогдсон сурагчидтай ангийн сурагчдын сурах үйл ажиллагааг хөтлөн явуулахад хүүхэд хүүхэддээ эерэгээр нөлөөлөх, өөртөө итгэлтэй болох боломжийг бүрдүүлэхэд нь багшийн сургах үйл ажиллагаанд ихээхэн бэрхшээл учирдаг.

Сурагчдыг ахлах ангид орсон үед нь мэргэжлийг нь яалган хуваарилж анги үүсэж болох юм. Харин бага дунд ангид сэтгэн бодох, хүлээн авах чадвараар нь ялган ангилж анги үүсгэж болохгүй юм.

 

Зураг 1

1-15: - Багшид сөрөг харьцаа үүсэх шалтгаан

0-100%: - Судалгаанд оролцсон багш нарын шалтгааныг мөн гэж үзсэн багш нарын эзлэх хувь

 

1

19%

2

23%

3

53%

4

70%

5

40%

6

39%

7

65%

8

82.30%

9

18%

10

79.40%

11

41%

12

56%

13

41%

14

70%

15

32%

                             

 

Зураг 1

1-15: - Багшид сөрөг харьцаа үүсэх шалтгаан

0-100%: - Судалгаанд оролцсон багш нарын шалтгааныг мөн гэж үзсэн багшийн тоо

                                                                              

1

17

2

33

  3

73

4

96

5

56

6

53

7

89

8

112

9

37

10

108

11

56

12

77

13

56

14

96

15

34

                                                   

  

 

                

НОМ ЗҮЙ

-   Модуль I Европын холбооны темпусын “OUTREACH”

                Jep 24166 төсөл 2006 он

-   Модуль II Европын холбооны темпусын “OUTREACH”

                Jep 24166 төсөл 2007 он

-   Модуль III Европын холбооны темпусын “OUTREACH”

                Jep 24166 төсөл 2007 он

-   Модуль IV Европын холбооны темпусын “OUTREACH”

                Jep 24166 төсөл 2008 он

-   Шилдэг зохиолууд Сухомлинский 1988 он

 

Хэнтий аймаг. Хэрлэн сумын 4 сургуулийн Физикийн багш, магистр Н.Хэрлэн

 

 

 

 

 

 

ХЭНТИЙ АЙМАГ

ХЭРЛЭН СУМ 4-Р СУРГУУЛЬ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2008 ОН

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 17:45 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774002 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax