2011-04-14
Ирээдүйд Монголд үнэлэгдэх 10 мэргэжил

Монголын эдийн засаг дэлхийн эдийн засагчдын атаархлыг төрүүлэхээр хурдан томорч байна. Эндээс цөөн хүн амтай том эдийн засаг хэрхэн хөгждөг тухай асуулт гарна. Ирээдүйд манай эдийн засаг бүхэлдээ экспортын эдийн засаг болох тухай эдийн засагчид ярьж байгаа. Эдийн засгийн бүтээмжийн арав хүрэхгүй хувь нь л Монголд хангалттай ба бусад нь дэлхийн зах зээлд гарна. Мэдээж энд өгөөжийг хэрхэн Монголдоо үлдээх тухай бодлого шаардагдана.

Энэ бодлогын цөм нь Монгол Улсын мэргэжилтнүүд байна. Өндөр хөгжилтэй буюу ямар нэгэн баялагтай улс орнуу дад хөгжлийн явцад шаардлагатай болдог мэргэжлүүдийг урьчилан тооцдог арга байдаг гэнэ. Баялагтай, өндөр мэргэжилтнүүдтэй боловч хөгжөөгүй олон орон байдаг. Африкийн болон ОХУ зэрэг орнууд баялаг ба өндөр мэр­гэжилтнүүдээр дутаагүй. Харин шударгаар баялгийг ашиглах, мэргэжилтнүүдийн үнэлгээ байдаггүй учраас нийгмийн ядуурал газар авч байгаа аж. Энэ бүхнийг зохицуулах хуулийн орчин байхгүйд л хамгийн том аюул оршдог гэнэ. Мон­голд хууль, эрх зүйн орчин бүрдвэл доорх мэргэжлүүд ирээдүйд үнэд орох боломжтой. Орчин цагийн мэргэжилтэн англи хэл, компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх ёстой. Дэлхий дээр 1998 оны байдлаар есөн сая гаруй төрлийн бизнес бүртгэгдсэн байсан. Энэ бүхнээс Монголд илүүтэй хөгжих магадлалтай нь газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн салбар аж. Манай эдийн засаг томрох тусам компаниудад дараахи мэргэжилтнүүд нэн түрүүнд шаардлагатай болно гэнэ.  


КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАММИСТ

Аливаа компанийн эдийн засгийн чадавхи өсөхийн хэрээр мэдээллийн хурд тэр хэмжээгээр шаардагдана. Энэ хурдыг боловсруу лах, ашиглах чадвар зөвхөн цахим төхөөрөмжид л байх нь өнөөдөр нотлогджээ. Компанийн ашигт ажиллагааны түвшин түүний программ хангамж, ашиглах чадвараас хамаардаг болсон. Захын дэлгүүр ямар цагт, ямар бараагаар хэн үйлчлүүлж байгаа мэдээллийг ашиглан, хэзээ, хэнд зориулж, ямар бараа авчрахаа сонгох шаардлага тулгардаг. Тээврийн компаниуд хэн, хэзээ, юу тээвэрлүүлж байгааг богино хугацаанд тодорхойлж чадсанаар бусад компаниудтай өрсөлдөнө. Барилгын компаниуд хэн, хэзээ, хаана амрах, ажиллах сонирхлыг судалсны үндсэн дээр өөрийн барилгын байршлыг тодорхойлно. Цагаан идээ борлуулагч компаниуд хэн, хаана, ямар насны хүмүүст тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа өдөр тутам, зарим тохиолдолд цаг тутам мэдэрч байх шаардлага гарна. Энэ бүхнийг минут секундээр тооцож гаргах чадвартай программист хувь хүн, компани тэр бүү хэл төрийн байгууллагад ч байнга үйлчлэх боломжтой.

ХУУЛЬЧ

Өнөөдөр манай улсад хэдэн мянган хуулийн сургууль төгсөгчид худалдагч, хамгаалагч хийж байгаа гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад иргэн бүр өмгөөлөгчтэй байх боломжоор хангагдсан. Өмчтэй иргэд, эдийн засгийн харилцаанд ордог бүх компаниудад хуулийн тусламж шаардлагатай. Автын цагдаа танд хууль бус шаардлага тавихаас эхлээд таны компанитай хууль бусаар өрсөлдөгчдөөс төр таныг хамгаалах тохиолдол ховор байдаг гэнэ. Хэдийгээр шүүхээр үнэнийг тогтоолгох боломжтой боловч энэ хооронд багагүй хугацаа, хөрөнгө шаардагдана. Түүний оронд танаас тодорхой хэмжээний хөлс авсан, хууль эрх зүйн орчноор хангагдсан өмгөөлөгч таныг хуулийн дагуу ажиллах болом­жийг бүрдүүлнэ. Өмч нэмэгдэхийн хэрээр хуулийн байнгын хамгаалалт зайлшгүй хэрэгтэй тул том компаниуд хувь хү­мүүс байнгын өмгөөлөгчтэй байдаг аж.

ЭДИЙН ЗАСАГЧ

Зах зээлийн эдийн засгийн хамгийн том хөшүүрэг нь өрсөлдөөн. Энэ өрсөлдөөнийг хэрэгжүүлэгч эдийн засаг чид буюу топ менежерүүд. Тэд нэгж барааны үйлдвэрлэлийн өртгөөс эхлээд хаана, хэнд, ямар үнээр зарсанд дүн шинжилгээ хийдэг. Түүгээр ч зогсохгүй ирээдүйд хэн ямар үйлчилгээ сонирхохыг тооцоолох үүрэгтэй. Одоогоор манай эдийн засаг дотоодын үйлдвэрлэлгүй, Хятад руу түүхий эдээ гаргаж, хятад  борлуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Удах гүй томрох эдийн засаг монголчуудын үйлдвэрлэл, үйлчилгээ явуу лах сонирхлыг нэмэгдүүлж үнэ, чанараар өрсөлдөх замд орно. Энэ тохиолдолд компаниуд дэл хийн зах зээлд өрсөлдөхийн тулд ганц нэг эдийн засагч биш бүхэл бүтэн эдийн засгийн армийг хөлслөх болно.

НИСГЭГЧ

Асар уудам нутагтай (Монгол Улс дэлхийд газар нутгаараа 22 дугаарт ордог) манай орны хувьд тээврийн салбар эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ. Компаниудын санхүүгийн чадвар өсөх тусам цаг хугацаа үнэд ордог гэнэ. Томоохон компаниуд олшрох тусам тэд урт хугацааны замыг богино хугацаанд туулах эрмэлзэлтэй болно. Уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн салбарт түшиглэсэн тархмал эдийн засагтай манай орны хувьд бол урт замыг богино хугацаанд туулах тээврийн хэрэгсэл бол нисэх онгоц. Өндөр хөгжилтэй олон оронд жижиг оврын онгоцуудыг хот дотроо ихээр хэрэглэдэг болсон гэнэ.

ЭКОЛОГИЧ

Экологич нар дэлхийн дулаарлыг зогсоож чадахгүй боловч Засгийн газрууд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа жүжгээ хүчтэй үргэлжлүүлнэ гэнэ. Энэ ажлын хүрээнд хувь хүн, компаниудад байгаль орчинд ээлтэй бодлого явуулахыг дэлхий шаардана. Ингэснээр компани бүр эко мэргэжилтнүүдийн мэргэжлийн багтай байх шаардлага тавигдана. Удахгүй байгаль хамгаалах арга нь байгалиас хүртэх ашиг шим, хүний аюулгүй байдал, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэлбэр болж хувирах аж. Түүгээр ч зогсохгүй ховор ан амьтан, ургамал тарьж, үржүүлэх бизнес компани бүрийн хавсарга бизнес болох өндөр магадлалтай гэнэ.

ГЕОДЕЗИ

Геодезийн мэргэжилтэн барилга байгууламжаас эхлээд газар тариалан, зам тээвэр гэх мэт бүхий л байгуу ламжийн тулах цэг болно. Компаниуд томрохын хэрээр тэдний эзэмшил дэх барилга, байгууламжууд, инженерийн хийцүүд нэмэгдэнэ. Энэ бүхний суурь, судалгаа, зураг, төсөл гаргах хэрэгжүүлэх явцад геодезийн мэргэжилтнүүд тэргүүлнэ.

ЗООТЕХНИКЧ

Хэдийгээр ашиг бага олж байгаа боловч манай мал аж ахуй ирээдүйд ихээхэн ашиг олох боломжтой гэнэ. Энэ нь мал аж ахуйн томоохон компаниуд үүсэх шалтгаан болох аж. Өнөөдөр махны үнэ буурахгүй байгаа тухай хот, суурин газрынхан гомдоллодог. Махны үнэ буурах гарц нь томоохон махны чиглэлийн компаниуд байгуулах гэнэ. Гэхдээ ганц хоёр мянга биш. Багаар тооцоход арван мянган толгой малтай компаниуд л өрсөлдөх замаар махны үнэ буурах боломжтой. Малчид түүхий эдийн Хятадын хэдэн ченжүүдээс хараат байдаг тухай ярьдаг. Монгол малын түүхий эд дэлхийн аль ч өнцөг буланд шаардлагатай бөгөөд гагцхүү малаа эрүүлжүүлэх бодлого л хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бүхнийг төр хийх гэж олон жил оролдсон боловч үр дүн гараагүй. Харин мал аж ахуйн салбарын хувийн томоо­хон компаниудад ажиллах зоо техникч нар л монгол малыг эрүүлжүүлж өндөр ашиг  олох боломж олгоно.

АГРОНОМ

Дэлхийн нэг тэрбум хүн өлөн зэлмүүн амьдардаг гэсэн судалгаа бий. Энэ байдлыг ойрын арван жил шийдэх боломж байхгүй гэнэ. Энэ нь манай газар тариаланг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ. Монгол газарт чацарганаас эхлээд япон будаа ургах нь батлагдсан. Дэлхийн жишгээр га-гаас 70-120 центнер ургац хурааж чадвал хоёр толгойгоос ду­тахгүй ашиг олох боломж бий. Дээр нь дэлхийн хүн амын арван хувь буюу 600 сая нь эко цэвэр хүнс хэрэглэх со­нирхолтой бөгөөд эдийн зас гийн чадвартай гэдэг. Энэ нь монгол хүнсний баталгаатай зах зээл болно. Түүнийг эзлэх ажиллагааг манай ху вийн компаниудын агрономч, зоо техникч нар хэрэгжүүлнэ. 

ЯЗГУУР УРЛАГ

Монгол Улсыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Дэлхийд жилдээ 50 сая өндөр зэрэглэлийн, 70 гаруй сая  шинэ газар үзэхийг хүсэгчид, 100 гаруй сая хүн амралтаа гадны жуулчлалд зориулдаг гэнэ. Зарим урлагийн шинжээчдийн тооцоолсноор хаалттай байсан Монголын хосгүй язгуур урлагийг дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь үзэхэд бэлэн байгаа гэнэ. Энэ бүхнийг ирээдүйн монгол циркчид, хөөмийчид, үндэсний хөгжимчид хэрэг жүүлэх бо ломжтой.

ҮНДЭСНИЙ БЭЛЭГ ДУРСГАЛ

Жуулчдаас гадна үндэстнүүдийн гар урлалыг дэлхийн насанд хүрсэн иргэдийн 60 гаруй хувь нь сонирхдог гэсэн судалгаа байна. Монголчууд морин хуураас эхлээд хан тааз, монгол дээл, малгай, гэр хийгээд дэлхийд гаргахад багаар тооцоход хэдэн саяар борлогдох баталгаатай. Дэл хийд мэргэжлийн түвшинд марк сонирхогч 30 гаруй мянга, хүргээд өгвөл худал даад авчих хоёр сая сонирхогч байдаг аж. Энэ нь манай гар урлалынханд багагүй зах зээл байгааг батална. source: hicheel.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 12:33 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774459 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax