2011-05-20
Орос хэлний хичээлээр суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх

                                                          Удиртгал  

      Миний бие 2006 оны 8-р сард Европын Холбооны “Outreach “ төсөлд хамрагдсан нь  өөрийн болон Төв аймгийн мэргэжил нэгт нөхдөөсөө суралцах,өөрийгөө хөгжүүлэх бүтээлч үйл ажиллагаанд суралцаж эхэлсэн чухал боломж нээгдсэн юм. Энэ төслийн ачаар багш ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга замыг олж, шинийг эрж хайж, бусадтайгаа хамтарч хөгжих шинэ алхам болсон.        

     Төслийн эхэн үед  өөрийн сурган хүмүүжүүлэх практик үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт хийж “Багш би хийж байгаа ажлынхаа явцад хөгжиж байна уу? Эсвэл бодлогын хүрээнд зохион байгуулагдсан сургалтуудын ачаар хөгжиж байна уу? Багш бүр өөрийнхөө хариуцсан танхимын сургалтын чанарыг л дээшлүүлбэл боловсролын чанар сайжрах нь үнэн үү? Би өөрөө танхимын сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд юу хийж байна вэ?”зэрэг олон асуултад хариу өгөх, аливаад шинэлэг сэтгэлгээгээр хандаж мэдлэг боловсролоо ажлын байран дээрээ дээшлүүлэх арга замыг олж бага багаар  хөгжиж эхэлсэн юм. Энэ төслийн эхэн үед би сургалтын менежерийн албыг хашиж байсан бөгөөд өнгөрсөн 3 модулийн туршид өөрийн эрхэлдэг ажилтай арай ойр сэдэв болох ”Багшийн ээлжит хичээлийн бэлтгэлээс сургалтын чанар шалтгаалах нь” сэдвийг сонгож авч эссэ бичсэн юм. Судалгааны арга барилыг сайн эзэмшээгүй ,энэ талын туршлага дутмагаас болж 1,2-р модулийн хүрээнд бичсэн эссэ маань тийм ч сайн болж чадаагүй гэж боддог. “Чанартай сургууль” сэдвээр эцэг эхчүүдээс санал асуулга авч ,”Сайн багш “ гэдгийг  тодорхойлох үзүүлэлтүүд гаргаж багш нараа дүгнэсэн юм.

     Өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагаанд бүтээлч эрэл хайгуул хийж,багшийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан өөртөө шаардлага тавин ажиллаж сурсан юм. Зөвхөн өөрийгөө хөгжүүлээд ганцаараа амжилтанд хүрье гэж бас бодсонгүй. Алслагдмал хөдөө нутгийн багш нарт өөрийгөө санаан зоргоор хөгжүүлж, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх боломж тэр бүр байдаггүй. Тийм ч учраас төсөлд хамт суралцдаг багштайгаа хамтран төслийн үйл ажиллагааг сурталчлах,багш нарын сэтгэлгээг өөрчлөх зорилгоор мэдсэн дуулснаа бусадтайгаа хуваалцаж, сургалт зохион байгууллаа.   

Үйлийн судалгаа хийхэд манай сургууль дээр хэрэгждэг Данида төслийн ном  гарын авлага , удаа дараагийн сургалтууд ихээхэн тус нэмэр болдог юм. 3-р модулийн хүрээнд тухайлсан 2 багшийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд ажиглалт судалгаа хийж, үр дүнг тооцсон нь төслийн сургагч багш нараас хамрах хүрээгээ нарийвчлан тогтоож, судалгааны шинэлэг аргуудыг ашигласан гэсэн үнэлгээг авсан билээ. Харин энэ модулийн хүрээнд би өөрийн мэргэжлийн хичээл дээр суралцагчдыг хэрхэн үнэлж дүгнэх тухай өөрийн ажлын багахан туршлага дээр үндэслэн ажиглалт судалгаа хийсэн юм. 

1.Үндсэн хэсэг:

Багш нь хүмүүний хөгжлийг удирдан чиглүүлэгч бөгөөд түүний үүрэг нь урам хайрласан үнэлгээний тусламжтайгаар сэдэлжүүлэх ,үнэлгээ ба сэдлийн уялдаа холбоо , тэнцвэрийг зөв олж жолоодох явдал юм .

 Энэхүү судалгааг хийхийн тулд 7-8-р ангийн сурагчдын 58 эцэг эхчүүдээс:

 -“Танай хүүхэд ямар хичээлийг илүү сонирхон судалдаг вэ?”гэсэн санал асуулга явуулаад хэсэг хугацааны дараа дээрх оролцсон эцэг эхчүүдээсээ хийсэн ажиглалтынх нь талаар сонсож дүгнэлт хийсэн юм.Үүнд тэдний:

* 32% нь орос хэлний хичээл

*26  % нь математикийн хичээл

* 21% түүхийн хичээл

*11%газар зүйн хичээл

*10 % нь бусад хичээлүүд гэсэн байв. Гэтэл орос хэлийг суралцагч бүр тийм сайн судалчихсан уу гэвэл тийм  бас үгүй юм. Яагаад  уг хичээл суралцагчдын анхаарал сонирхлыг төдийлөн их татдаг вэ гэдэг нь нэгэн ээжийн ярианаас бараг тодорхой байсан билээ. 7-р ангийн сурагч Д сурлага сахилгаар тийм  ч сайн биш, Д-гийн ээж надад нэгэн удаа “-Хүү маань гэртээ ирээд хамгийн түрүүнд орос хэлний хичээлийнхээ даалгаварыг хийдэг. Янз бүрийн зурагтай тараах материалыг  их сонирхдог  байх, гаргаж ирээд үзээд л байдаг гэж хэлсэн юм. Ялангуяа ямар ч гадаад хэлний хичээлийг багш сурах бичгээс гадна сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал, зураг сэлтээр сайтар баяжуулж заах нь чухал.  Сүүлийн жилүүдэд орос хэлийг 2 дахь гадаад хэл болгон 7-р ангиас эхлэн үздэг болсон нь уг хичээлийн агуулга ,хамрах хүрээ  багасах, багшийн цаг хүрэлцэхгүйгээс өөр ямар нэгэн хичээл хавсарч заах гэх мэт зүйл ялангуяа хөдөөгийн сургуулийн орос хэлний багш нарт ихэвчлэн тохиолддог болсон.

Орос хэлний ээлжит хичээл бүр дээр суралцагчдын мэдлэг чадвар эзэмшилтийн явцыг илрүүлэх, хянах үйл ажиллагаа явуулж стандарт бус үнэлгээгээр үнэлж байна. Стандарт бус үнэлгээгээр үнэлнэ гэдэг нь суралцагчийн мэдлэг чадвар эзэмшилтийг бодитойгоор илрүүлж, заавал оноо өгч “дүн” тавилгүйгээр “Я вижу , что ты очень хорошо понял эту тему”, “ты очень умело применяешь свои  знания на практике””Мне приятно работать с вами”, “меня очень радует ваше отношение к учёбе , к выполнению домашнего задания”,”ты очень серьёзно подготовился к тестам”  гэх мэт сурах сэдэл тэмүүлэл үүсгэж , урам хайрлаж, сурах үйл ажиллагаанд   идэвхжүүлэх чиглэлийг барьж ажиллах хэрэгтэй.

“Недостаточное применение на практике знаний, умений , навыков” гэх зэргээр суралцагчид юуг бүрэн гүйцэд ойлгоогүй ,юунаас болж ямар арга барил эзэмшээгүйгээс алдаж байгааг нь бодитой илрүүлж, тэр мэдлэг, чадвар эзэмших арга барилыг нь хэлж өгч хамтран хийж, тусалж,дэмжих чиглэлээр ажиллана.

     Харин хичээлийн цагт баригдан суралцагчийн хоосон цээжилсэн мэдлэгийг үнэлж, “молодец”,”очень хорошо” эсвэл “неправильно”,”ты ничего не понял”, “ты ничего не знаешь” гэх зэргээр суралцагчдын урмыг хугалж, яаж сурах, гүйцэтгэх арга барилыг ярьж, хэлж өгөлгүй бүдүүн тоймоор ханддаг хандлагыг өөрчилж, шавь нараа хүндэтгэж, багш надад ямар дүн тавих бол гэж айж эмээлгүйгээр чөлөөтэй сэтгэж, ажиллах боломжийг нөхцөлдүүлж болно.

 2.Орос хэлний хичээлээр сэдвээр үнэлж дүгнэх

Орос  хэлний хичээлээр суралцагчийг бүлэг сэдвээр үнэлж дүгнэхийн тулд бүлэг сэдэв бүрийн зорилтуудыг дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл суралцагч ямар мэдлэг чадвар ,үйл ажиллагааны арга барилд суралцаж, энэ үндсэн дээр юу хийж чаддаг, мэддэг болж ,ямар үнэлэмж ,хандлага төлөвших боломжтойг тодорхойлно.

  Суралцагчийн эзэмших мэдлэг чадвар болон үнэлгээний асуулт даалгавар ,тестүүд болон суралцагчдын хийх бүтээлч ажлууд ,зохион бичлэг, цээж бичиг, чөлөөт ярилцлага, ажил хэрэгч тоглолт ,тоглоом юу байхыг нэгэн адил мэдээлсэн байна. Боломжтой бол мэдлэг чадварыг эзэмших түвшингээр нь тодорхойлж, уг бүлэг сэдвийг  судлах явцдаа үнэлж дүгнэх чиглэл баримталдаг.

  Орос хэлний хичээлээр суралцагчийн мэдлэг чадварыг үнэлж дүгнэхэд суралцагчдын хэл яриа , сэтгэл зүйн онцлог, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, хэрэгцээ, сонирхлыг харгалзан ярих, сонсох, унших бичих чадвар зэргийг олон талаас нь  харгалзан үзнэ. Тэдгээрийн хариултын шалгуур үзүүлэлтүүд нь:

1.Сонсох:

-Энгийн үг хэллэг, өгүүлбэртэй зүйлийг бичлэг сонсоод ойлгох

-Сонсож буй зүйлээс үндсэн  гол санааг ойлгох

-Утга санааг нь  өөрийн үгээр илэрхийлэх

-багшийн энгийн зааварчилга сонсоод ойлгох

2.Унших

-Сонин хэвлэлийн материал ,уран зохиолын номыг толь бичиг ашиглан уншиж ойлгох

-Уншсан зүйлээс өөрт хэрэгтэйг  олж авах, ашиглах

3.Бичих:

-Өөрийн хүсэл сонирхол гуйлт, мөрөөдлөө бусдад бичгээр ойлгуулах

-Өгөгдсөн сэдвээр зохион бичлэг бичих

4.Ярих

-Тодорхой сэдвээр дэлгэрэнгүй ярих

-Мэдээлэл дамжуулах

-Өөрийн санаа бодлоо бусдад ойлгуулж ярих

-Харилцан яриа өрнүүлэх

-Яриандаа дүрмийг зөв хэрэглэх гэх зэрэг мэдлэг чадварыг эзэмшсэн байна.

3.Суралцагчийн мэдлэг чадварыг шалгах аргачлал:

Мэдлэг чадвар төлөвшлийг үнэлж ,дүгнэх зорилго, үүрэг нь суралцагч юу хийж байгаа ,юу сурсныг илрүүлж, сурах үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршино.

      Орос хэлний хичээлээр суралцагчдын мэдлэг, чадвар , төлөвшлийг тодорхой асуултуудын дагуу амаар ярилцах, маргаан мэтгэлцээн зохиох ,тест бөглүүлэх, зохион бичлэг , найруулан бичлэг хийлгэх, тоглоом тоглуулах зэрэг олон хэлбэрийг ашиглаж болно.

   7-р ангийн Орос хэлний хичээлийн “Интересы и увлечения” сэдвээр нэгж  хичээлийн хөтөлбөр боловсруулсан юм.

Тема: Интересы и увлечения

Подтема: Что ты делаешь в свободное время?

Цель:  а/ Обучающая цель

            б/ Развивающая цель

            в/ Воспитающая  цель

а/Обучающ.цель: 1.Развивать умение устной и письменной речи

                               2.Запоминать  новые слова

                               3.Употребить в своей речи различные речевые интенции

б/ Развивающ. цель: 1.Обогащать  словесный запас

                                    2.Развивать логическое мышление

в/ Воспит.цель:  1.Научить учащихся сотрудничать

Ход урока:

1.Речевая зарядка: 3 мин

Цель: Формирование произносительных навыков на русских пословицах и поговорках.

2.Работа над диалогам – 5 мин.

Учитель читает диалог. Учитель ещё раз читает , делая после каждой фразы паузы, в которые учащиеся по заданию учитель интонирует фразы.

Цель: Закрепление текста путём подражение учителю. Учитель показывает иллюстраций. Игра -5 мин

3. Работа над новой темой Задание 1. 10 мин.

Учитель предлагает прочитать текст самостоятельно про себя  .Затем вместе с учениками выполняет задания.

Задания: Посмотрите на рисунок и скажите , кто чем занимается? И т.д.

4.Работа над текстом. “Спорт и наш класс” 10 мин.

5.Закрепление: 3 мин

Прочитайте  следующие анекдоты.Перескажите друг другу сначала по-русски ,а потом по-монгольски.

6.Учитель подводит итог. 3 мин.

Учитель раздает картинки. / образ человека/ но нет рта. Учитель спрашивает : -Ребята вы поняли это урок?

 

 

 

 

 

Очень интересно.                      Нормально.                          Какой этот урок ?   

                                                   Урок то урок.                         Ничего не понял . /1323/

 

Учащиеся сами подводят итог.

7.Учитель задаёт домашнее задание.

 

Сурагчид энэ хичээлд маш идэвхтэй оролцож байв.Ер нь ямар ч мэргэжлийн хичээл дээр багш сурагчдын харилцааг анхаарах хэрэгтэй гэж би боддог. Мөн хичээлийн элемент бүр сайтар анхаарч. Багш өөрийн гаргасан алдааг маш түргэн мэдэрч засаж байх үүрэгтэй. Гэрийн даалгавар,төдийгүй жишиг даалгаваруудыг бүтээлч  байдлаар өгөх хэрэгтэй.

·         Хичээлээр дэвшигдсэн зорилт хэрхэн шийдэгдсэнийг үнэлэх арга зүй

·         А/ Сурагчийн өөрийн үнэлгээ

 Дээрх хичээл ямар түвшинд явагдсан бэ гэдэг талаар сургачдаар үнэлгээ өгүүлэхийг зорьсон юм.

а/Ээлжит хичээл дээр бүрдүүлсэн бүтээлийн сангаараа өөрийгөө үнэлэх

б/ Унших ба сэтгэн бодох үйлээр өөрийгөө үнэлэх

Б/ Багшийн өөрийн үнэлгээ

Мэдээж өөрийн заасан хичээлийг өөрөө үнэлж дүгнэх нь зохимжгүй ч багш ээлжит хичээлдээ дараах шалгуур үзүүлэлтээр үнэлгээ дүгнэлт өгөх шаардлагатай.

1.Нийгмийн шаардлага:

* сурагчдын оролцоо

* хамтын ажиллагаа

2.Сургах зүйн шаардлага :

*ээлжит хичээлээр дэвшүүлсэн зорилтоо хэрхэн шийдэв

*сурагчид сурах ерөнхий арга барилыг хэр зэрэг олж авав

* багшаас сурагчийн үйлд хэр зэрэг дэмжлэг үзүүлэв

*сургалтын хэрэглэгдэхүүнээр хангав

3.Сэтгэл зүйн шаардлага

*Хичээлийн агуулга суралцагчдын нас сэтгэл зүйн онцлогт хэр тохиров

*Суралцагчид хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадсан эсэх

*Ангид таатай уур амьсгал бий болсон эсэх

*Оюуны барилыг хэрхэн эзэмшиж байгаа

*Эзэмшихүйн үе шатыг хичээл төлөвлөхдөө хэр зэрэг баримталсан

4.Эрүүл ахуйн шаардлага

*Анги танхимын дулаан, гэрэлтүүлэг агааржуулалт

*Харааны түвшин, ном дэвтрийн хоорондох зай

Хэрэглэж байгаа үзүүлэн, тараах материалын бичиглэл, дизайн,өнгө зохицол

 

 

 

 

В/Хөндлөнгийн үнэлгээ

Багшийн зүгээс өөрийн хичээлийг сурагчдаар төдийгүй тус хичээлд суусан багш нараар дараах байдлаар үнэлүүлсэн юм.

 

 

 

   

    ¹

 

         Шалгуур

 

      Тэмдэглэл

 

 

             Үнэлгээ

1

Ойрын болон алсын Зорилго зорилтоо зөв тодорхойлсон эсэх

Сэдэлжүүлсэн байдал

 

2

Хичээлийн цаг ашиглалт

Цагийг зөв ашигласан

 

3

Хэрэглэсэн арга

Оновчтой хэрэглэж чадсан

 

4

Багш  сурагчдын багаар ажиллах чадвар

Сайн

 

5

Суралцагчдыг зөв оношилсон эсэх

Дунд зэрэг хэтэрхий их зүйл сурагчдаас шаардсан

 

6

Бүтээлч даалгавар өгч чадсан эсэх

Зурагтай ажиллах, орчуулах ,бие биедээ ярьж өгөх зэрэг бүтээлч даалгаварууд өгсөн.

 

7

Сурагчдыг  үнэлж дүгнэсэн байдал хэр зэрэг оновчтой байв?

Шинэлэг байдлаар дүгнэсэн.

 

       Гэх мэт  нийт 15 шалгуур үзүүлэлтээр, 2-5 оноогоор  дүгнэсэнийг  товчлон авлаа.    

Мөн судалгааны арга зүйг  санал асуулгын аргаар явуулж асуулга авсан.1491/     

7-9-р ангийн 60сурагчийг санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан.

1.Анги бүлэг

2.Хүйс

3.Та сургуульд сурах дуртай юу?

-их дуртай

-дуртай

-дургүй

4.Дургүй бол яагаад

-Дүнгээр ялгаварладаг

-сурах сонирхолгүй

-Ар гэрийн боломжгүй

-Багш хичээлээ сонирхолгүй заадаг

-бусад

5.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ?

6.Тулгамдаж буй асуудал

7.Та нарыг дүгнэдэг үнэлгээ  сэтгэлд чинь хэр зэрэг нийцдэг вэ?

8.Багш нар та нартай зөв харьцаж чаддаг уу? Гэсэн асуулгаар судалгаа авч дүгнэсэн юм. Энэ бол миний урьдын хийж байсан судалгааны үргэлжлэл бөгөөд манай сургуулийн хувьд багш нар сурагчидтай зөв харьцах хэрэгтэй, дүнгээр ялгаварладаг ,сургалтын орчноо сайжруулах хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Тэгвэл “Чи ямар дүн байнга авахыг хүсдэг вэ?” гэсэн асуултанд дээрх 60 сурагчийн 42 нь “А” Дүн гэж хариулсан. “Чи А авах хэмжээнд хүрэхгүй байвал яах вэ? Гэхэд тэдгээр хүүхэд “ бид түүнийгээ мэддэг. Гэхдээ бид багшдаа асуугдах болгондоо ямар дүн авах болоо гэж боддог. Зарим багш бидний урмыг бодоод буруу байсан ч гэсэн А,В дүн тавьж өгөхөд баярлаж, дараагийн хичээл дээр дахин асуугдах урам ордог гэж хариулсан юм.

   Сургалтын үндсэн зорилго бол суралцагчдын сурах үйлийг өрнүүлэхэд оршино. Харин суралцагчдын сурах үйл нь багшийн сурах үйлээс их хамаардаг. Ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг багш тодорхой бүлэг суралцагчдад ямар арга зүйгээр яаж заавал илүү үр дүнтэй болох гэх мэтчилэн өөрийн мэдлэгийн цар хүрээг ямагт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл боловсролын чанар нь багшийн сурах бүтээлч үйлтэй салшгүй холбоотой юм. Энэ нь хичээл үйл явцын дунд урган гарч ирдэг асуудлуудыг ямар ч нөхцөл байдалд тохируулан үр дүнтэй зааж шийддэг цорын ганц багшийн тухай ярьж байга асуудал биш .Багш гэдэг бол суралцагчдыг оношилж, өвчин эмгэгийг нь эдгээдэггүй ч эмч мэргэжилтнээс дутахгүй маш чухал бөгөөд амаргүй мэргэжил билээ. Сургахуй ба сурахуй нь үргэлж хамтран ярилцаж ,хамтын хүч чармайлт гаргаж байж танхимын сургалтыг сайжруулдаг маш нарийн төвөгтэй үйл явц юм. гэвч багш өөрийн практик үйл ажиллагаагаа байнга эргэцүүлэн бодож түүндээ түшиглэн сургах үйлээ тасралтгүй хөгжүүлж байх ёстой.

    Дүгнэлт

Бидний амьдарч байгаа нийгэм урьдчилан таамаглашгүй хурдаар, өргөн далайцтайгаар өөрчлөгдөж байна. Нийгмийн энэхүү хувьсал нь сургуульд өөрчлөлт гарахыг зайлшгүй шаардаж байна.Орчин үеийн багш нь төгсгөл үгүй, байнга оргилон гарч байх шинэ санаа болон шаардлагыг ойлгон, өөртөө тусган авч хэрэгжүүлдэг  ёстой .

  Багш нар бусад багшийн хичээлд суун ажиглалт хийн, түүнийгээ

дүгнэн хэлэлцэж, хамтдаа хичээлд болон сургуулийн бусад ажилд бэлтгэх зэрэг хамтран ярилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхүйц үйл ажиллагаанаас  маш их зүйлийг сурч авах болно.             

    Эмч нар зөв оношлогоо ,өвчнийг анагаах хамгийн оновчтой арга гэх мэтээр байнгын харилцан ярианд тулгуурлаж ажлаа явуулдагийг бид мэднэ. Тэгвэл багш бид ч гэсэн ЗАН болон бусад олон хэлбэрээр бие биетэйгээ хамтран ажиллаж яагаад болохгүй гэж. Ялангуяа хөдөөгийн сургуулийн багш нарын хувьд  ижил мэргэжлийн багш нар цөөхөн, голдуу ганц ганц байдгаас ойлголцол муутай байдаг гэж болно. Гэтэл ямар ч мэргэжлийн багш нарын зорилго нэг  байдаг билээ. Харилцан ярилцаж, суралцагчийг зөв ойлгож, ажиллах хэрэгтэй. Мөн гадаад хэлний хичээлээр онолын мэдлэг, дүрмээс гадна эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгон ашиглах чадвартай болгох нь чухал гэж боддог.   

 

                                                           Ном зүй

  1.Боловсрол судлал 2007/03,05

2.Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс УБ 2006 он

3.Лавай сэтгүүл 2006, 2007

4.Мэдээлэл 2002,2004,2005,2006,2007

5.Ээлжит хичээлийн талаар багшид зөвлөх нь Д.Хөхөө 2007

 Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ЕБС-ийн Орос хэлний  багш, магистр Батсүхийн Оюун-Эрдэнэ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774692 удаа нээгдэв.