2012-05-02
12 ордны баримтлах ёстой зарчим
Хонь: Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Би өөрөөсөөэхлээд ертөнцийг өөрчилж эхэлнэ.
- Би бол биеэ даасан, нэгэн цул, биеэ хянах чадвартай бодгаль
- Би илүүсайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөөхөгжүүлж буй
- Одоогийнхоос илүүсайн хүн болох боломж бололцоо надад бий
- Идэвхгүй, үлбэгэр байгаа хүмүүсийг ч би хойноосоо дагуулна
- Би дайчин болохоор биеэ хамгаалах чадвартай, ямар ч дайснаасаа илүүхүчтэй.
- Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Дараа нь хэмээн хойш тавихгүй.
Үхэр:  Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Амьдрал хүч чадалд чинь тохирсон ажил үүргийг хэзээд хүлээлгэж чаддаг. Материаллаг сонирхолд хэт автан, баяжихыг эрмэлзэн, зугаа цэнгэлд хэт автах тусам хүч чадал харих болно
- Дэлхий дээр жаргалтай амьдрана гэдэг бол бага зүйлсээр сэтгэл ханахыг хэлнэ
- Амьдралынхаа долоодох жил болгонд идэж, уух, өмсөх зүүхээ хязаарлан, сэтгэл санаагаа ариусгах шаардлагатай. Учир нь энэ үед хүний биеийн эрчим хүч шинэчлэгдэн цэнэглэгддэг.
- Физик хүч чадлыг хөдөлмөрөөр оюуны хүч болгон хувиргана.
- Хоёрдугаарт явна гэдэг бол хүч чадлаа хэмнэж байна гэсэн үг.
- Гоо үзэсгэлэнг бүтээ, учир нь тэр ертөнцийг аварна.
Ихэр: Хүний нөхөрлөл, мэдээлэл, солилцооны бэлэгдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хүн болгон тэнгэр газрыг холбож байдаг
- Зуучлагч нь хоёр талын аль алинд нь үйлчлэхгүй холбоно.
- Мэдээлэл солилцоо их хурдан явагдах ёстой.
- Нөхөрлөл гэдэг бол адил үүрэг зорилготой, төстэй үзэл бодолтой хүмүүсийн холбоо юм. Найз нөхдийн үйл ажиллагаа нэг л чиглэлтэй байна. Тэд зовлон жаргалаа адилхан хуваалцдаг.
- Найз нөхөртөөүнэнч бус байх нь өөрөөөөрөөсөөурваж байгаа хэрэг. Үүнээс болоод бие махбодын бодисын солилцоо хямардаг төдийгүй хорвоо ертөнцтэй харьцах харьцаа ч замарна.
Мэлхий: Хүний гэр орон, гэр бүл, эх орон, төрөл садантай холбоотой харьцааны бэлгэдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Чи ганцаараа биш байгаа газар болгонд гэр бүлийнхэн дундаа байгаа мэт бай.
- Эцэг эх хоёроо дээдэл.
- Чамайг төрүүлж өсгөсөн хүнийг үзэн ядах нь амьдралын модыг огтлох лугаа адил чиний үндэс суурийг сулруулан сэтгэл санааны хоосролд хүргэнэ.
- Зүрх сэтгэл амгалан байх нь хаана ч гэсэн гэр оронтой байх боломж олгоно.
- Хаа сайгүй амьдар.
Арслан: Хүний хайр энэрэл, бүтээлч, сэтгэлгээний бэлгэдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хүн болгон бүтээгч мөн
- Уран бүтээл гэдэг нь шинэлэг шийдлийг хайх арга мөн агаад хаана ч, хэзээ ч хэрэг болдог.
- Уран бүтээл хайр хоёр зүрх сэтгэлийг хатуужуулна.
- Уран бүтээлд тэмүүлдэггүй ч бусдад ч хайрлагдахгүй, өөрөөч хайрлаж чадахгүй.
- Өгөөмөр зан гэдэг бол өөрийгөөудирдах чадвар, зүрх сэтгэлийн мэргэн ухаан.
- Нар гэдэг бол хамгийн сайн эмч, харин нарны гэрлээр өөрийгөөэмчилнэ гэдэг нь төгс төгөлдөрт тэмүүлэн амьдрахыг хэлж буй.
Охин: Хүний бусдын төлөөамьдрах мөн чанарын бэлгэдэл мөн.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухаан бол таны бодгалийн үндсэн хэсэг гэж битгий бод. Оюун ухаанаараа өөрийгөөболон хорвоо ертөнцийг ойлгоно гэдэг юуг ч ойлгохгүй байхыг хэлнэ.
- Рационал, логик сэтгэлгээ нь оюунлаг хөгжлийн дайснууд юм.
- Бүх юм бодлоос эхэлдэг.
- Бодол санаагаа ариусгавал амьдралын эзэн болох төдийгүй мөрөөдлөөрөө, бодлоороо ирээдүйгээ загварчлах болно.
- Хүн болгон өөрийнхөөтөлөөамьдрахдаа бусдад үйлчилдэг.
- Буруу алхмаа уучлан мартваас ул мөрийг нь салхи үлээн арилгана.
Жинлүүр:Хүний хоёсон амьдрах мөн чанарын бэлгэдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өөрийгөөбусдын нүдээр харвал түүнийг таньж мэдэж чадна.
- Өөртөө байхгүй чанарыг бусдаас нөхөн авч бай
- Алтан дунжийг хайна гэдэг нь ямар ч нөхцөл байдалд тайван байхыг хэлнэ.
- Ямар ч ажлыг дуусгаж бай.
- Зорилгодоо хүрэх замд маань нэг ч алдаа байх ёсгүй
Хилэнц: Хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл билээ.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Ил тод юм болгонд нууц бас буй.
- Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүүхана, тэгвэл илүүтом нууцыг олж мэднэ.
- Оюуны өөрчлөлт хувьсал нь ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн.
- Элдэв шунал тачаалыг март, учир нь тэр оюуны хувьсал хөгжлийн эсрэг зам юм.
- Бохир буртагтай усыг бус, цэвэр ариун цэцэн ухааныг цугпуулж сур.
- Өөрийгөөхэзээ ч битгий буруутга, өөрийгөөболон бусдыг муугаар бүүбод, бүүшүүмжил, тэгвэл нүгэл болгон чинь арилна.
- Өс хонзонг бүүөвөрлө, тэгж чадвал нүдний чинь гал асч, харагдахгүй болгоныг ч олж үзнэ.
Нум: Хүний сурах, заах арга чадварын бэлэгдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухааны хөдөлгөөнт чанар бол шавийн үнэн чанар мөн.
- Шинжлэх ухаануудыг нэгтгэх нь ухамсрыг тэлж өгнө.
- Хүн дэлхийг бүтэн тойрсон цагтаа бүрмөсөн орхиж явна.
- Чи дүгнэлт болгоныхоо дараа гурван цэг тавьж бай.
- Чиний амнаас зөвхөн ерөөлийн үг гарч байг, тэгвэл чиний хэлснээр бүх юм болох агаад Бурханы хилэн ч чамайг тойрч өнгөрнө.
Матар: Хүний өөрийгөөхазаарлах, хянах нь мөн чанарын илэрхийлэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хуулийг дага
- Хэрвээ чи хүслээ хязгаарлаж чадахгүй бол хориотой зүйлийн тухай
бодохоо боль. Тэгсэн цагт амьдралын зорилгыг чи ойлгоно.
- Хүсэл тачаалаа хазаарлах нь урт наслахад хүргэнэ.
- Тайван биеэ хянаж байх нь төлөвлөгөтань гэнэт өөрчлөгдөхөөс аварна.
- Гучин жил тутам чиний амар тайван, хатуу чанга байдлыг шалгуурт оруулдаг.
- Шийдвэрийг өөртөөл гаргаж бай.
- Муухайн зан бус, харин хичээл зүтгэл л таныг амжилтанд хөтөлнө.
- Эр зориг бол чиний амьдралын зам заагч мөн.
Хумх: Хүний шинийг сэдэх, сэтгэх мөн чанарын мэдээллийн бэлгэдэл болдог
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хорвоо ертөнцөд бүх юм хатуу журамтай, замбараатай байдаг.
- Аливаа үзэгдлийн зүй тогтлыг олох чадвар нь Бурханыг ойлгох боломжийг олгоно.
- Уламжлалыг мартвал шинэчлэгч болно
- Ямар ч хүнийг ойлгож болно
- Бүх өнгөхоорондоо нийцдэг.
Загас: Дээрх бүх мөн чанарыг базан агуулж байдгаас гадна хэрхэн хэрэгжуүлэхийг мэддэг.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өдөр болгон өөрийгөөсайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөөшинэ зүйлийг хайж ол
- Чамаар дамжуулан хүсэл зоригоо илэрхийлэхэд нь Бурханд саад бүүхий.
- Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдрэх нь чухал.
- Хүн болгоны сүнсийг хайрлаж, үзэгдэл болгоны далд шалтгааныг харж сур
- Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгож сур. 
http://asunews.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 17:02 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735841 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax