2012-05-03
Гадаад хэлийг төгс сурахуйн нууц

Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа төвлөрvvлж чаддаггvй. “Гэдэс өлсөж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай, Монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа..“ гэх мэтийн тvмэн бодлоосоо оюун ухаанаа чөлөөлж билэг оюунаа гадаад хэл сурахад төвлөрvvлж чадах хэрэгтэй. Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг ямагт санаж явагтун. Тvмэн бодлоос салж ангижрахын тулд сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Элдэв хов жив дvvрэн шар сонин унших, аллага хvчирхийлэл дvvрэн кино vзэх, эсвэл орцонд найз нөхөдтэйгөө дэмий чалчиж цагийг барж байдаг нь чамд ямар ч ашиг өгөхгvй, харин ч есөн шидийн бодолд автуулахын vндэс болно. Тvvний оронд гэр орондоо, өөртөө хэрэгтэй зvйлийг хийж илvv гарсан чөлөөт цагаа гадаад хэл, бусад хичээл номоо vзэхэд зориулах юм бол амжилттай суралцаад зогсохгvй хэдэн жилийн дараа хvмvvжилтэй, vзэл бодол зөв төлөвшсөн иргэн болох тул цаашдын амьдралд тань маш ашиг тустай.

НЭГ VVДИЙГ НЭЭВЭЛ VVД VVД НЭЭГДЭНЭ.

Бурхан багшийн сургаалд “Нэг vvдийг нээвэл vvд vvд нээгдэнэ” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас төгс амжилтанд хvрнэ гэсэн утгатай юм. Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрvvлэг vзээд ойлгодог, Монголоос тухайн хэл рvv, тухайн хэлнээс Монгол хэл рvv ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулж, чөлөөтэй сэтгэж ярьж чаддаг хvнийг л сая тэр хэлэнд төгс боловсорсон хvн гэж хэлнэ. Эдгээр олон чадваруудыг тэнцvvхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рvv зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хvрэхэд бэрхтэй. Чанга унших vед харааны тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь төрөлх хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нөлөөтэй. Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр төвөггvй уншиж ойлгон бичих чадвартай болсон байх бөгөөд сонсгол, яриа, нааш цааш хөрвvvлэх зэрэг чадвар ч дагалдан төгс боловсрох нь мэдээж хэрэг юм. Ярианы хэл гэдэг нь зөв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бvрэлдэх чадвар юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн бичвэрийг тvгдрэхгvй сайхан уншчихаж чадахгvй байгаа хvн юу ч харалгvй толгойгоороо сэтгээд гадаадын хvнтэй хурдан тvргэн ярина гэж байхгvй шvv дээ. Гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хvсэлтэй залуустаа хандаж хэлэхэд эхлээд тухайн гадаад хэлний зөв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хөнгөн хялбар бичвэрийг хурдан тvгдрэлгvй яруу сайхан уншиж сур. Ийм чадварыг эзэмшсэн хvн яриа сурахад санаад зовоод байхын хэрэггvй гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно. Цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих, зөв цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар сурч эзэмшихийн тулд өдөр болгон шаргуу хичээллээд бай. Харин хуулж байх явцдаа шинэ vгийнхээ орчуулгыг байн байн эргэн харж байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгvй хийгээд байвал таны урьд өмнө эргэлзэж байсан олон олон асуултын хариулт аяндаа тайлагдах болноо. Та яг өнөөдрөөс эхлээд гадаад хэлний хичээлдээ 2-3 цаг л гаргачих. Би хоцорсон байлгvй дээ гэсэн өөдгvй бодлоор битгий өөрийгөө чөдөрлөөрэй. Хvний толгойд эргэлдэж байгаа тvмэн бодол билиг оюуны хvчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий бодлууд хvнийг агдлан хvлж байдаг гэдгийг санагтун. Та элдэв дэмий бодлоо таягдан хаяж ядаж нэг сар, ядаж долоо хоног хийгээд л vз. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан зvйр vгийг хичнээн vнэн болохыг та мэдрэх болно.

ЯМАР ХVН ГАДААД ХЭЛИЙГ ТӨГС СУРАХ БОЛОМЖТОЙ ВЭ. 

Анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин, зөв сайхан уншиж сурахад тэвчээртэйгээр хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бvхний “гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгvй” гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бvрэлддэг юм. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага, амархан гэж басалгvй дахин дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Анхан шатны хичээлvvдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рvv зугуухан орж болно. Шинэ vгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд vзэж байсан аргаараа олон дахин хуулж уншаад бай. Энэ vед хуулалт уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал баримтлах хэрэгтэй. Зарим сэтгэл хөөрсөн vедээ 4-5 цаг толгой өөд татахгvй хичээллээд дургvйгээ хvрэхээр хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хvссэн vр дvнгээ өгөхгvй сэтгэл гонсгор хоцрох болно шvv.

ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЭШЛЭХ VЕ ШАТУУД 

Амьдралд өргөн хэрэглэгдэж мэдэх сэдвvvдийг сонгон аваад 15-30 минут орчим чанга уншаад байхаа мартавзай. Нvдээрээ хараад ойлгохгvй байгаа зvйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгvй шvv дээ. Харин ямар ч сэдвийн зvйлийг уншаад чөлөөтэй ойлгодог болсон цагт радио телевиз vзээд ойлгодог болно гэдэг ердөө л хагас сарын ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь нээгдэж байдаг юм. Томоохон роман уншдаг болсон хойноо тухайн хэл дээр гардаг хамгийн олон уншигчтай сэтгvvлийг дагнан унших нь өгөөжтэй. Сэтгvvлийг өдөр болгон тогтмол уншаад байвал 14 хоногоос нэг сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь нэр нөлөө бvхий сонинг барьж авч унш. Ном, сонин, сэтгvvл чөлөөтэй ойлгодог болсны дараа олон ангит кино vзэж эхэл. Доогуураа vсгэн тайлбартай кино байвал бvр ч сайн. Киног чөлөөтэй ойлгодог болсон цагт телевизийн янз бvрийн сэдэвт нэвтрvvлгvvдийг vзэж эхэл. Ийм тvвшинд хvрсэн хvн Монгол хэлнээс тухайн гадаад хэл рvv орчуулан бичих чадвартаа тvлхvv анхаарах хэрэгтэй. Хэрвээ vнэхээр уйгагvй хичээнгvй хvн бол ийм маягаар хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хvссэн vр дvндээ хvрч чадна.Хvний санаанаасаа зохион бий болгосон саад тотгор л гадаад хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хvнээс хамааралтай хамгийн том бэрхшээл юм. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ тээнэглзлэлийг өөрөөсөө зайлуулж яг өнөөдрөөс эхлэн гадаад хэлний хичээлээ зориглон барьж ав.Хэл сурч байгаа хvний зөв цэвэр сайхан дуудлагыг жолоочийн замтай зvйрлэж болно. Зам буюу дуудлага нь маш сайн байвал гадаадын хvнтэй төвөггvй нэвтрэлцэж чадна гэсэн vг. Тухайн өдөр vзсэн дvрэм бvхий бичвэрvvдийг олон дахин хуулж бичиж унших явдал чухал. Гэтэл зарим хvмvvс таны хэлснээр олон дахин хуулж бичээд ямар ч vр дvн алга хэмээн яарч адган зэмлэх нь ч бий. Тийм хvмvvст “өнөөдөр тарьсан байцааны vрээс маргааш нь ургац авдаг билvv” гэж асуудаг. Vрээ суулгаад тогтмол усалж арчилсны vр дvнд байцаа авдаг шvv дээ. Тэрэнтэй адил гадаад хэлийг сурч тvvний vр шимийг амсана гэдэг бол яг л мод, зvлэг тарьж ургуулахтай адил зvйл юм. Гадаад хэлийг төгс сайн сурсны vр дvнд хvртэх vр жимс нь тухайн галаад хэлээр маш өргөн мэдээлэл олж авдаг болох, өндөр цалин хөлстэй нэр хvндтэй ажилд орох, хувийн зохион байгуулалт сахилга бат сайтай болон хvмvvжих, тархи оюун задарч ухаалаг болох гээд ашиг тус нь маш их байх болно.

БАГШИЙГ ХVНДЛЭН ДЭЭДЭЛЖ БАЙЖ ЭРДМИЙН ШИМИЙГ ХVРТЭХ УЧИРТАЙ.

Аливаа хvн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн муу гэж ялгахгvй адилхан хvндэлвэл зохино. Хvн л юм болсон хойно зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно. Гэхдээ “багшийн гэмийг бvv ойшоо” гэсэн ардын мэргэн vг бий. Тvvнээс гадна эргэн тойронд чинь сайн багш нар олон байгаа. Өөрөөр хэлбэл хэл сурч байгаа хvний хувьд орчин тойрны олон юмс vзэгдэл багш болж байдаг. “Хоёр хvн хамт явахад нэг нь миний багш”, “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” хэмээн Кvнз айлджээ. Энэ бол хамт олон найз нөхдийн чинь дунд сайн муу олон хvн байгаа. Чи тэр болгоныг зөв зvйтэй тусгаж авч чадвал сайн хvн болж өсөж дэвжихэд тустай шvv гэдгийг хэлсэн санаа юм. Мөн нэгэн домогт өгvvлснээр, Нэг залуу өөрт тохиолдсон чухал хэргээ Хомьсим Бодисатвад даатгаж мөргөхөөр сvмд очжээ. Гэтэл өмнө талд нь нэг хvн бурхны хөрөгт мөргөж байхыг сайтар лавлан харвал Хомьсом Бодисатва өөрийнхөө хөрөгт мөргөөд байж байна гэнэ. Нөгөө залуу арай ч vгvй байлгvй дээ гэж санаад “Та хэн бэ” гэж асуувал “Би Хомьсом Бодисатва байнаа “ гэжээ. “Та яагаад өөрөө өөрийнхөө хөрөгт мөргөөд байгаа юм бэ” гэж асуусанд “Надад чухал хэрэг гарсан тул тvvнийг бvтээхийн тулд өөртөө мөргөж байгаа юмаа” гэж хариулжээ. Хомьсом Бодисатва ийнхvv өөрөө vлгэрлэн vзvvлсэн нь мөнөөх залууд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа гаднаас эрэх биш өөрийн хvч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг ойлгуулсан ажээ. Дээр дурдсан зvйлvvд тойруулан нуршаад байгаагийн цаад санаа нь Хvн аливаа эрдэм, тэр дундаа гадаад хэлийг сурахад өөрийгөө дайчилж чадвал хvссэн амжилтандаа хvрэхэд төдийлөн бэрх биш гэдгийг хэлэх гэсэн билээ.

Эх сурвалж: “ГАДААД ХЭЛИЙГ ТӨГС СУРАХУЙН НУУЦ” номноос  http://top.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 14:57 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735304 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax