МОНГОЛ ҮСГИЙН ФОНТНЫ ТУХАЙ
Өнөө үед компьютерийг ашиглах асуудал хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ болон өргөжлөө.
Компьютерийг зөвхөн өрөө тасалгааны үзмэр, тооны болон бичгийн машин, тоглоом тоглох зориулалтаар ашиглах явдал нэгэнт үеэ өнгөрөөн улиран одож, харин компьютеруудыг нэгдсэн нэг сүлжээнд (тухайлбал интернэт) холбосноор мэдээллийг асар богинохон хугацаанд солилцох боломжтой болов. Мэдээллийн энэхүү сүлжээнд холбогдсон байнгын, тасралтгүй, найдвартай ажиллагаатай хүчирхэг серверүүдийн тоо улам бүр өссөн нь энэхүү сүлжээнд асар их мэдээллийг хадгалан бусдад түгээх боломж нээгдлээ.
Үүнээс гадна электрон шуудан, электрон худалдаа, электрон харилцан яриа буюу хэлэлцүүлэг, мэдээллийн группууд зэрэг интернэтийн бусад үйлчилгээг мартаж болохгүй. Тэгэхээр ганц компьютер бол юу ч биш, харин нэгдсэн нэг сүлжээнд холбогдсон компьютер асар их боломжийг бидний өмнө нээж байна. Одоогоос яг 7 жилийн өмнө буюу 1997 онд болсон нэгэн эрдэм шинжилгээний хурал дээр нэгэн залуугийн тавьсан илтгэлийг санаж байна. “Би интернэттэй гэрлэмээр байна”.
Иймээс нас болон мэргэжил харгалзахгүй бүх хүмүүс компьютер болон энэхүү мэдээллийн сүлжээг ашиглаж сурах явдал нэн тэргүүний зорилт болоод байна. Өөрөөр хэлбэл бидний урагшаа харж явах чиглэл бол энэхүү мэдээллийг сүлжээг эзэмших. Тэгэхээр зорилго тодорхой боллоо, ямар ч байсан ☺
Өнөөдөр дэлхий дээр компьютерийн техник болон программ хангамжийн чиглэлээр Америкчууд тэргүүн эгнээнд явна. Хэдийгээр программ хангамжийн талаар энэтхэгчүүдийн олсон амжилтыг чамлахааргүй ч, үнэндээ Microsoft-ийн нийт программчдын 60 орчим хувь нь энэтхэгчүүд байгаа ч, Малайз, Тайван улсууд микропроцессорыг ургуулах талаар хэнтэй ч эгнэхгүй болсон ч бид өнөө л Intel-ийн микропроцессорыг, муу нэртэй ч Microsoft-ийн программуудыг ашигласан хэвээр л байна. Зүгээр сонирхуулж хэлэхэд өнөөдөр Microsoft-ийнхний мууг үзэх сонирхол программ жоохон оролдож, компьютер жоохон гадарладаг хүн бүрийн чинь хүсэл болоод байгаа ч энэ нь хүмүүс Microsoft-оос уйдаж байгаатай л холбоотой байх. Өөрөөр өнөөдөр хөгжлийг бид биш тэд авч яваа. Бид тэдний бүтээснийг хамгийн хялбар аргаар хурдан хугацаанд эзэмшсэнээр тэднээс аль болох хоцрохгүй явах нь чухал. Тэгвээс бидэнд хоёр боломж байна.