2013-04-02
“ЗӨВ БИЧИХ УЧГИЙН ШАГЛАА”

Хэлзүйн шинжтэй жишээ баримтыг сонгохдоо танин мэдэхүйн чанартай  мэдээ мэдээллийг ашигласнаараа  эх хэлний боловсролд дөтөльюу .

“ ЗӨВ СОНСОХ НЬ АНХААРЛЫН УЧИГТАЙ

ЗӨВ УНШИХ НЬ УХААРЛЫН  УЧИГТАЙ

ЗӨВ ЯРИХ НЬ СЭТГЭХҮЙН УЧИГТАЙ

ЗӨВ БИЧИХ НЬ СЭТГЭЛГЭЭНИЙ УЧИГТАЙ

ЗӨВ СЭТГЭХ НЬ  МЭДРЭМЖИЙН УЧИГТАЙ

ЗӨВ ЯВАХ НЬ ТЭВЧЭЭРИЙН УЧИГТАЙ “/ Д.Х/

Анхаарал нь ойлголт, ухаарал нь мэдлэг, сэтгэхүй нь чадвар, сэтгэлгээ  нь  дадал,  мэдрэмж нь авьяас,  тэвчээр нь  туршлагатай шууд  холбоотой учраас ойлголт, мэдлэг, чадвар,дадал, авьяас, туршлага гэж чухам юу болохыг санаж ажиллах хэрэгтэй

Ойлголт: Ямар нэг  зүйлийн талаар тодорхой нарийн мэдлэгтэй болох, юм үзэгдлийн үндсэн гол шинж чанар, дотоод харилцааг тусгасан  сэтгэхүйн ажиллагаа,
Мэдлэг: Танин мэдэхүйн үйл ажиллагааныүр дүнд тодорхой мэргэжлээр сурч эзэмшсэн төвшин, мэдэц сурч эзэмшсэн төвшин, түүнийгээ хэрэглэх чадал, дадлага .
Чадвар: Оюуны болон биеийн хүчин чадал, хүний сурч эзэмшсэн төвшин түүнийгээ хэрэглэх оюуны чадал, дадлага .
Дадал: Дадах үйл. Үргэлжлэн давтагдсаар дадлага болсон зүйл, хэвшил, авьяас ,туршлага .
Авьяас: Төрөлхийн ой билиг, аливаа юмыг хийж бүтээх, сурч мэдэх  гарамгай чадвар.
Туршлага: Ажил амьдралын явцад хуримтлуулсан олсон мэдлэг чадвар,дадал, хуримтлуулсан олсон мэдлэг чадвар,дадал. Ажил амьдралаас олж авсан мэдлэг болон түүнийг хэрэглэх чадвар.

Хүн төрөлхтөн соёлын түүхэндээ эх хэлээ л хамгаалж, хөгжүүлж чадсанаараа тусгай юм уу, тусгаар байж  иржээ. Аливаа хэлний боловсролын цөм нь  нь зөв ярьж бичиж, уншиж сонсох чадвар гэж болно. Зөв ярих нь өргөн утгаараа харилцааны соёлоор тодорхойлогддог  бол , зөв бичих нь сэтгэлгээний сахилгаар , зөв унших нь илтгэх урлагаар , зөв сонсох нь өөрийгөө удирдаж, анхаарлаа  хуваарилахаас шалтгаалдаг.

    -Зөв ярих нь хувь хүний олон талын боловсрол, зан төлөв, ажил мэргэжил, туршлага,сэтгэл хөдлөлийн мэдрэмж зэрэг олон чадваруудын цогц илэрхийлэл билээ. Өөрөөр хэлбэл аливааг ухаарч ойлгосон байдал  тулгуур нь болох учиртай. Энэ нь хүний амьдралын хором болгонд илэрч ,харагдаж , хүнийг хэнбэ гэдгийг шууд харуулж байдаг. “ Юу  ярих нь чухал биш ,харин яаж ярих нь чухал” гэж Пелехановын хэлснийг бодоход илүүдэхгүй.

      -Зөв бичих нь өнгөн бүтэцдээ “зүгээр л “ зөв бичих дүрмийн дагуу биччих асуудал юс шиг боловч гүн бүтэцдээ бол цэвэр логик сэтгэлгээний гаргалгаа гэж болно. Учир нь үг бүхний цаана ертөнцийн бодит болон бодит бус түг түмэн юмыг ухагдахуунаар дамжуулан  төсөөлж  мэдрэн, мэдэрч төсөөлөн, ухаарч ойлгон, ойлгож ухаарснаараа тусган хүлээж авч тархиндаа боловсруулснаараа гадагш нь илэрхийлдгээрээ өвөрмөц юм. Жишээ нь : Нохойн төрлийн сүүн тэжээлтэн, махчин амьтан бол  чоно . Чоно үүрэндээ өлзийтэй.Чонын нүхэнд хонь хадгалах, .. гэх мэтээр “чоно” гэдэг үг хэлзүйн хэчнээн хувилбар аар  хэчнээн утга үүргээр хэлний үүрэг гүйцэтгэх вэ гэвэл төдий чинээ мэдэрч сэтгэсний үр дүнгээр хэрэгжинэ. ( чоно-чонын, чононд, чоныг, чоноос, чоноор, чонотой, чоно уруу, чонын бэлтрэг, чоно бэлтрэглэх, азарган чоно, өлөгчин чоно, чоно улих, чоно гийнах, чонон гутал, чонон дах, чонон хөнжил, чонон санаа,чонын хөрвөш, чоно махнаас гарах, чоно үүрэндээ өлзийтэй, чоно хонь хоёр шиг, чоно харсан юм шиг, чонын амнаас гараад барын аманд орох, хонинд орсон чоно шиг , хонио чоноор мануулах хөгшин чоно, чонын элэг, чонын хэл , чонын өргөс ...)гэхэд нэрлэсэн утга  бүр нь сэтгэн бодохуйн их тойрогт  өрнөнө. Энэчлэн үнэнийг бичих, үнэнийг зөв бичих, үнэнийг үсгийн дүрмийн алдаагүй бичих, үнэнийг үнэт эрдэнэсээр бичих,   гэхчлэн ахиулаад үзвэл “зөв бичих гэдэг зөвхөн зөв бичих харин зөвд суралцах, зөвд сурах дэг - сахилга , зөв байх хариуцлага” гээд бодоход гаж зүйл огтхон ч биш.

- Зөв унших нь ухаарч ойлгосон чадвараар илрэх  ба нарийвчилбал авьяасын зүйлд очиж тайлагдана. Ярих нь хүртэл дуулж байгаа юм шиг унших нь хүртэл жүжиглэх мэт нүдэнд харагдтал , сэтгэлд хоногштол өгүүлэх нь хүн бүхэнд таатай байдаг. Энэ нь унших зүйлээ “өөрийн болгосон эсэх”ээс шалтгаалан   сонсогч-харилцагчийнхаа сонирхол хэрэгцээнд нөлөөдөг. Ойлгомжтой , нийцтэй уншина гэдэг нь уншигчийн өөрийнх нь “хэрхэн ойлгосон” оо илэрхийлж байгаа тайлбар ,үгээр өгүүлэхүйн урлаг юм .

-Зөв сонсох нь сонсогч өөрөө сонирхлоо өндөрсгөж, анхаарлаа захирч, мэдээлэлд бүтээлчээр хандаж , дүгнэлт шийдэл гаргах далд нарийн үйл явц,” Сонсоод согтдог үнэг  үнэг бол хэрэг явдлын учир шалтгаан ,үр дүнг нь харилцагчаасаа өрсөж тооцсон ухаарлын илрэл гэх үндэстэй.

Хэл дохио тэмдгийн систем учраас   үсгийн дүрмийн үндсэн шинжид хураангуйлагдсан дүрмээр журамлагддаг. Иймээс хэлний авианууд хэд хэдээрээ зохистой нэгдэж , тэмдэг дохионы цогцоороо ухагдахуун  илэрхийлнэ. Хэлбэр бүтцээрээ ижил ба ойролцоо бүтээврүүд дүрмийн зүйлийг үүсгэнэ. Харин  үг бүхэнд дүрэм байдаггүй , хэдэн зуун үг нэг дүрэмд хамаардаг учраас дүрэм урьдчилан цээжлэх нь сэтгэлгээний хүрээг хязгаарладаг учраас бүтээврийн төрөлжсэн зүйлчлэлд  түүвэр хийж , түүнийгээ ажиглаж , дүгнэлт гаргах нь өгөөж тэй .   

    Цахим мэдээлэл, сэтгүүл сонин, бүтээгдэхүүний танилцуулга, зар сурталчилгаа, ялангуяа сурах бичгүүдэд нэг үгийг янз бүрээр бичиж “ээнэгшиж “байгаа нь монгол бичгийн хэлний үнэ цэнийг бараантуулж байгаа үндэсний сэтгэлгээний эвдрэл. Сайхан бүтээлийг уншиж явтал буруу биччихсэн алдаатай үг гараад ирэхээр “өргөс хатгах шиг “ болж ухаж ядаж явсан бодол санаа сарнин ,ухаарлын учиг тэнүүчилдэг шүү дээ.  Нарийвчилбал зохиогчийн санааг  ч гажуудуулах харамсал төрүүлдөг. Зөв бичихүй бол  сэтгэлгээний сахилга гэхэд хилсдэхгүй. Өнөөгийн хэрэглээнд давталт ихтэй , буруу бичиж байгаа зарим үгийг зохистойгоор нь сийрүүлбэл:

Нэг.            Утга ялгах үүрэггүй зарим үсэг бол “ашиггүй ачаа “ мэт тул гээж бичнэ.

1.1          Хамааруулахын болон байрлалзаах утгатай “х”бүтээврийг  заримдаг гийгүүлэгчийн дүрмээр  журамлав.

1.1.1        Богино, урт ,хос эгшгээр төгссөн үгэнд ”х”-г шууд залгана. Жиш:  Гаднах, дотнох, өнөөх , нөгөөх,  саях,   манайх, танайх, дараах, удаах, баруунтайх, зүүнтэйх...   Тэртээх хөндийн эхэнд харагдах хот айл бол алдарт уяач, мянгат малчин Доржийн Батмөнхийнх шүү дээ. Гаднах доторх нь танигдахаа больсон саванд сүү саалиа бүү хий.

1.1.2.     Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд шууд залгана. Жиш: ойрх, холх, дээрх доорх, доторх, олонх , цөөнх , баруугаарх зүүгээрх , хойгуурх, урдуурх,...Олонх цөөнхөөрөө талцан маргалдахаас нийгмийн сэтгэл зүй уйдаж байна

1.1.3.     Заримдаг гийгүүлэгчээр төгссөнүгэнд эгшиг жийрэглэнэ.  Жиш: эндэх,тэндэх, урдах,хойдох, наадах, цаадах, дээдэх доодох,... Хэтэрхий хурдан явбал урдхынхаа өсгий дээр гишгэж хилэнг нь хөдөлгөнө. Хэтэрхий удаан явснаас өөрийн чинь өсгий дээр гишгэсэн хойдхынхоо алдааг чи ч бас  уучлах нь юу л бол?  

1.1.4.     Жич:  Хааяа “х” бүтээвэр нь өгөх оршихын тийн ялгалын нөхцөлтэй нийлж , бие даасан үг болдог учир учгийн хэлний уламжлалыг дагаж өмнөх үгээс нь тусгай бичдэг. Жиш: уулын энгэр дэх уулын ар дахь / дэх , дахь /   

1.2. Монгол бичгийн хэлний “ли, ри ,гули, гури ” дагаврын “ль,  рь,уул- ууль, уур- уурь “хэлбэр нь утга ялгахгүй тохиолдолд “ь” –гүй , утга ялгаж байвал “ь” –тэй бичихээр журамласан.

1.2.1.     Аваал хань, зовуур шаналан,  цацал өргөх, ан агнуур, эмчийн чагнуур,  хануур төөнүүр, ...  утга ялгах харьцаа үүсэхгүй байна.

Харин  буур-буурь, туур,туурь, туул-тууль, даар-даарь, саар-саарь, дуул-дууль-уул-ууль, дал-даль, сонгуул-сонгууль ,торгуул-торгууль , тагнуул- тагнууль  , зовно-зовни   ... гэсэн утгын харьцаанаас  хэл, хэлэхүйн  утга ялгах үүрэг нь тодорхой байна.   Жиш:

Саарьтай гартай саальчин гэж үгүй .

Даарьтай тохомтой эмээл гэж ч үгүй.

Саар , мууг   арилгаж  л сална

Даар , даарийг харьцуулж л танина.

Сонгуулийн хуулинд  сонгох сонгуулах эрх нь хоёулаа бий юү?

Жич: “тагнуул” гэдэг үг нэг хэлбэрээр хоёр өөр утга илэрхийлж хэвшсэн байна.  Тухайлбал:  Тагнуулын газар  , хэргийн явцыг тагнуулах болов.      

Хоёр.     Үйлийн тийн ялгалын “-ж,-ч”, саяхан мэдэгдэж өнгөрсөн цагийн “ –жээ, -чээ”нөхцөлийuu доорх байдлаар журамлав. Тарж-таржээ, таарч-таарчээ, орж-оржээ, дарж-даарч-дайрч, даржээ-даарчээ-дайрчээ гэх мэт

2.1. Эгшгээртөгссөн үгэнд  ” –ж,-жээ “-г бичнэ. Жиш:  сана+  /–ж,-жээ/ = санаж, санажээ , оно+/–ж,-жээ/ =онож, оножээ.., сэтгэ+/–ж,-жээ/ =сэтгэж, сэтгэжээ , хөгнө +/–ж,-жээ/ =хөгнөж, хөгнөжээ, зовни+/–ж,-жээ/=зовниж, зовнижээ..., уу-ууж,уужээ, хөө-хөөж хөөжээ, хаа-хааж хаажээ, ээ- ээж, ээжээ нээ-нээж,нээжээ, инээ- инээж,инээжээ,  түү-түүж,түүжээ, тоо-тоож, тоожээ...,  харай-харайж,харайжээ, муруй-муруйж, муруйж, муруйж, торой-торойж,торойжээ, цорой-цоройж,цоройжээ, гүй-гүйж, гүйжээ, гүрий-гүрийж,гүрийжээ,  мэрий-мэрийж, мэрийжээ,

2.2. Заримдаг гийгүүлэгчээр  төгссөн үгэнд зөвхөн ” –ж,-жээ “-г бичнэ.  Жиш: ноц-ноцож, хаж-хажиж, үз-үзэж, нис-нисэж, бод- бодож, тат-татаж,  түш-түшиж,  нөх-нөхөж ..., буц-буцжээ, гөж-гөжжээ, хаз-хазжээ, хүс-хүсжээ, дууд-дууджээ, давт-давтжээ, тох-тохжээ...,

2.3. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн ” –ж,-жээ “-г бичнэ. 

2.3.1” л,м” –ийн дараа ” –ж,-жээ “-г бичнэ. Жиш: гол-голж,голжээ, хал-халж,халжээ, хам-хамж,хамжээ, нэм-нэмж,нэмжээ,   нийл-нийлж,нийлжээ,     туул-туулж, туулжээ  уйл-уйлж,уйлжээ, туйл-туйлж, туйлжээ,  дуул-дуулж,дуулжээ, дугуйл- дугуйлж, дугуйлжээ, суйл-суйлж,суйлжээ,   хуйл-хуйлж,хуйлжээ       

2.3.2.” в,г” гийн дараа бараг төлөв  ” –ж,-жээ “-г бичнэ. Зөвхөн “авч,өгч”  хоёрт “ч,чээ”  бичнэ. Жиш:  хав- хавж,хавжээ, хөв-хөвж, хөвжээ, сэв-сэвж,сэвжээ, түг-түгж түгжээ,

2.3.3. Урт буюу хос эгшигтэй,  ганц үетэй , бас , хоёр үетэй “-р” –ээр төгссөн үйл үгэнд“ч,чээ”  бичнэ. Жиш: таар -  таарч, таарчээ, хуур-хуурч,хуурчээ,  хөөр -хөөрч хөөрчээ,  дүүр -дүүрч, дүүрчээ,  тээр-тээрч, тээрчээ, үүр –үүрч,үүрчээ, ..., тайр -тайрч, тайрчээ,  тойр-тойрч,тойрчээ, дайр-дайрч, дайрчээ, хайр-хайрч,хайрчээ, сүйр-сүйрч,сүйрчээ, үйр-үйрч, үйрчээ, тийр-тийрч,тийрчээ, ...,  дуугар-дуугарч ,дуугарчээ, хуйлар-хуйларч, хуйларчээ,тайтгар- тайтгарч, тайтгарчээ, дугуйр-дугуйрч дугуйрчээ, эзгүйр-эзгүрч, эзгүйрчээ, огоор- огоорч огоорчээ, дулаар- дулаарч дулаарчээ, ...., амар-амарч, амарчээ, асгар- асгарч, асгарчээ, бадар-бадарч, бадарчээ, хагар-хагарч хагарчээ, самар-самарч, самарчээ, хамтар-хамтарч хамтарчээ ,залбир-залбирч, залбирчээ, сугар-сугарч сугарчээ, нугар-нугарч нугарчээ ухар-ухарч,ухарчээ, тулгар-тулгарч, тулгарчээ,...,   сэмэр-сэмэрч, сэмэрчээ, сэвэр-сэвэрч, сэвэрчээ, тэвэр-тэвэрч, тэвэрчээ,   хөхөр-хөхөрч, хөхөрчээ, цөхөр-цөхөрч, цөхөрчээ, үсэр-үсэрч үсэрчээ, тэсэр-тэсэрч,тэсэрчээ, дэвэр-дэвэрч дэвэрчээ,  исгэр-исгэрч, исгэрчээ, бишир-биширч,биширчээ,

 2.3.4. Богино эгшигтэй , ганц үетэй “ р” –ээр төгссөн үгэнд их төлөв ” –ж,-жээ “-гбичнэ.  Жиш:   хар-харж, харжээ, тар-тарж, таржээ, бар-барж,баржээ, тар-тарж,таржээ,  эр—эрж, эржээ, нэр-нэрж,нэржээ,   сэр-сэрж,сэржээ, сор-сорж,соржээ,нор- норж,норжээ , нур—нурж,нуржээ, тур-турж,туржээ,  төр-төрж, төржээ, сөр-сөрж,сөржээ, зөр-зөрж зөржээ, түр- түрж ,түржээ, үр- үрж ,үржээ,  ир-ирж,иржээ, 

ГАЖИЛТ: Богино эгшигтэй , ганц үетэй “ р” –ээр төгссөн цөөн  үгэнд их төлөв ” –ч,-чээ “-гбичнэ. Үүнд: гар -гарч –гарчээ, хүр-хүрч-хүрчээ, сур-сурч-сурчээ 

Гурав. “с”-ээр төгссөн нэр үгэнд үйл үндэс үүсгэх “д,т”  дагавар , мөн үйлээс үйл үндэс үүсгэх “ д,т” дагаврын зөвхөн “–т”  дагаврыг залгана. Жиш: ( тос, мөс, ус, цас, утас, хомс, хөөс, хилс, давс, цөв, тас, сонс  )+ т =  тост, мөст, уст,цаст,  утаст,хомст, хөөст, хилст, давст, цөвт, таст, сонст..,

ГАЖИЛТ:  “С” –р төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг  бол “д,т” дагаврын алиныг нь ч залгаж болно . Жиш:   үс+ д= үсэд (үснээс нь шүүрч чангаах), үс+т=үст(үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх ), тоос+д= тоосод (тоос болгох  , )тоос+ т =тоост (тоостой болох  )Соёолонгийн тоосонд тоостсон наадамчид  сэтгэл хангалуун эргэцгээв. Тэд замын  тоосонд тоосодсон бүхнээ үл тооно.

Жич: Дээрх үндсэнд цагаар төгсгөх “ на4 “ нөхцөл залгахад дараалсан 3 гийгүүлэгчийг дүрмийг  баримтална. Тосодно ,тостоно гэдгийг ялгаж тогтоогоорой. Үсэднэ, үстэнэ гэдэг үг үнэндээ базаахгүй үйл,үйлдэл.

Дөрөв. Үгийн үндэс хадгалж бичих журмыг  таних бүлэг

4.1. эцэс+ /Өотя/ =эцэст ,хэлтэс+т =хэлтэст ,  (тасал, товчил, навчил, хөвчил, эрчил, тарчил , мэдэр, нэвтэр, хадар, хамтар , сэгсэр, тэгшир  ...)+ ж,ч = тасалж, товчилж, навчилж, хөвчилж, эрчилж, тарчилж,   мэдэрч, нэвтэрч, хадарч, хамтарч , сэгсэрч, тэгширч ...,

  4.2. төлөв ( хүн ба юмны янз байдал, дүр төрх гэсэн утгатай  ).Галав (дэлхийн цардас болон ертөнцийн хөгжлийн тодорхой үед хамаарах нэгж хугацаа)

Галавын галавт үргэлж мөнх байсан юм юу бол? Ертөнц тогтох буюу сөнөх нь усан галавт тохионо. Томоотой төвшин хүнийг төлөв хүн гэдэг. Зан төлөвийн хувьд  дүн нуруутай байх  нь сайхан. Хэтийн төлөвд тодорхой зорилго чухал нөлөөтэй.  Ерөнхий төлөвийг нь харж үнэллээ. Ихэнх төлөвөөс дүгнэлт гардаг. Хүн амыг аж байдлын төлөвөөр нь давхраацуулдаг. . Хэтийн төлөвөөс ойрын төсөл төлөвлөгдөнө. Үйл үг  дөрвөн төлөвтэй.

 4.3.Уламжлалын зарчмаар бичигддэг ” и”  эгшгийг гээхгүй.  Жиш: Тэнхимийн гишүүдийн зөвлөгөөнөөс шийдвэр гарав. Танхимын гэрэлтүүлгийг шинэчилье. Эрихээр мэргэлэх  нь тооны бэлгэдэлтэй холбоотой байж ч болох.

 4.4. Өмнөө балархай эгшигтэй “с, ш” –ээр төгссөн  нэр үгэнд “л” дагаврын ард нь зохих эгшгийг бичнэ. Тухайлбал : гадас, гэдэс, дардас, дайлаадас, залтас, идэш, нухаш, өөдөс, судас, таташ, тохош, үндэс, үртэс, хавтас, холтос, хувцас,хуудас,  хөдөс, хэрээдэс, цардас, ... зэрэг үгс  үүнд хамаарагдана. Жиш:

Хүнсний нухашласан бүтээгдэхүүний хугацааг байнга анхаарч бай. Мал сайн л идэшлэсэн бол гэдэслэсэн  байх учиртай. г.м.

Жич: нугас, хагас, хугас, хярвас, зурвас , зэрэг үгсийн балархай эгшиг  гээгдэхгүй учир энэ дүрэмд холбогдохгүй , жиш: бүдүүн нойтон модыг ихэнхдээ нугасалж хөрөөддөг. Хагаслах ,хугаслах  бол  юмны тал нь гэсэн утгатай. Хуйхалсан өвчүү толгой хярвасалж  цэвэрлээд битүү чаналаа. Зам хагаслах, шөнө хагаслах гэхэд шилжсэн утга  гарч ирлээ. 

Тав. Бүтээврийн болон үг зүйн зарчим баримтлан утга ялган таних  бүлэг

5.1. Бусдаар үйлдүүлэх хэвийн “-г” нөхцөлийг  “-га 4 “ гэж бичиж биеэр төгсгөх /хамаатуулах/ нөхцөлийн зөвшин захирах утгатай  “г” нөхцөлөөс  ялгана. Жиш: сур-сурга-сураг (Сурвал сураг гэж зөнгөөр нь орхиж болохгүй! Сургая гэсэн чармайлт суръя гэсэн эрмэлзэл нэгдэх учиртай ). Гар-гарга-гараг (Дүү нь агаарт гармаар байвал гараг, Миний хүү дүүгээ гаргангаа давс аваад ирээрэй. )гэхчлэн олон жишээ үг харьцуулан түүвэрлэж, бүтээлчээр  ажиглахад  ялгааг тогтоох үндэстэй ./ ол-олог-олго, хүр-хүргэ-хүрэг , хөөр-хөөрөг-хөөргө , дүүр-дүүрэг-дүүргэ , зал-залаг-залга ...,/

5.2. “ л” ээр төгссөн нэр үгийн  ерөнхийлэн хамаатуулахын “-аа4 “, үйл үгийн цаг заах төлөвийн “-лаа4 “  нөхцөлүүд дуудлага ойролцоо  буюу ижил харин ,утга - бүтэц  өөр өөр. Жиш: дарлалаа-дараллаа, дурлалаа-дурлалаа , догдлолоо-догдоллоо, жуулчлалаа—жуулчиллаа, зураглалаа-зураглалаа , замналаа- замналаа ,илрэлээ-илэрлээ,мэдээллээ -мэдээллээ , мэдрэлээ-мэдэрлээ, номлолоо-номлолоо,  огтлолоо-огтоллоо, сэжиглэлээ-сэжиглэлээ,  учралаа-учирлаа, хамтралаа-хамтарлаа,  эдлэлээ-эдэллээ, эрмэлзлээ-эрмэлзлээ,

Тавилан учралаа зөвөөр харж, сайн нөхөдтэй учирлаа гэж сэтгэл өөдрөг явах жаргалтай.   Модны хөндлөн огтлолоо  шинжиж насыг нь тогтоож болно . Мод хөрөөдөх нь огтоллоо гэсэн утга юм. Монгол хүн - бид даяаршлын эрин зуунаар замналаа ч гэсэн үндэсний өвөрмөц замналаа орхигдуулж хэрхэвч болохгүй.

5.3. Нэрээс  зохисгүйн утгатай үйл үг бүтээх “д” дагавар , бусдын эрхэнд үйлдэгдэх утга тай “гд” дагаврыг хутгаж болохгүй . Үүнд:   “ түргэдэх-түрэгдэх, өргөдөх –өрөгдөх, таргадах-тарагдах, хоргодох-хорогдох, ...,  Жиш: Түргэдсэн хүргэн түрийгээ сэт гишгэх . Түрэгдсэн хэнз хурга Хэрлэн гол уруу унав.

5.4. Дуудлага ,бичлэг ижил, харин, утга өөр үгийн найруулга. Жиш: эндэх( 1. эндэх осолдох 2. эндэх тэндэх ), тэндэх( 1. Салхи  шуурганаас хамгаалж гэрээ тэндэх хэрэгтэй. Тэндэх ажлаа цэгцлээд ирнэ гэсэн.  )

5.5. Нэрийн  ялгалын зарим нөхцөл найруулгын хэд хэдэн үүргийг таних бүлэг :

 5.5.1. Харьяалах , өгөх орших , гарахын тийн ялгалаар  тогтворгүй” н” тэй үгийг танина. Жиш: нар-нарны-наранд-нарнаас , морь- морины-моринд-мориноос, энх тайвны-энх тайванд-энх тайвнаас .., Харин тогтворгүй “н” гарахгүй тохиолдолд ном-номын-номд-номоос, амжилт-амжитын-амжилтад-амжилтаас, ялалт-ялалтын-ялалтад-ялалтаас , ололт-ололтын-ололтод-ололтоос, асуулт-асуултын- асуултад-асуултаас , цэцэг-цэцгийн-цэцгэнд.. гэж бичнэ.

Тагтаа энх тайвны бэлэг тэмдэг, Хүн төрөлхтний дээд эв-энх тайванд нэгдэх. Энх тайвнаас  л зэрэгцэн орших мөн чанар танигдана. Цэцэгт талын цэцгэнд эргэлдэх эрвээхий жаргалтай .

5.5.2. Зарим нэр үг  хоёр өөр утга илэрхийлэх тохиолдолд тийн ялгалын хувилбараар ялган найруулна. Жиш: өрх- өрхийн орлого-өрхний оосор, сум- сумын, захиргаа- сумны зэв, хэл- хүүхэд хөлд орох, хинди  хэлэнд орчуулах, хоёр - арван хоёр сарын арван хоёронд,  арвыг хоёрт хуваах,сар- сарын-сарны, сард-саранд ( Хаврын эхэн сарын шинийн нэгэн - бэлгэт сайн өдөр өө. Сарны гэрэлд  саатан хүлээхийн жаргал гэж байна аа.  Сар сард нь ажлаа дүгнээд явбал эмх цэгцийн сургууль. Хүн,  Саранд буусан нь энэ цагийн их нээлт юм.)

5.5.3. Өгөх оршихын тийн ялгалын “Т”  нөхцөлийг “г” ба өмнөө эгшигтэй “с”, тогтворгүй “н” –гүй үгэнд залгадаг.  Жиш: адагт, бадагт,аймагт, бичигт , булагт , нутагт, хэрэгт, цэрэгт,  өрөгт , хэлтэст, Дэндэвт, Готовт, Түдэвт,

5.5.4. Үйлээс нэр үндэс бүтээх “-лага4, -лга4, -лаг4 “ дагаврын зүйлийг таних бүлэг

5.5.4.1. Гийгүүлэгчээр төгссөн үйл  эр үгэнд “лага4 дагаврыг залгаж нэр үг бүтнэ . Жиш: ав-авлага, ач-ачлага, тат-татлага, дад-дадлага, давт-давтлага, зар- зарлага, зур-зурлага, хард-хардлага, от-отлого, угт-угтлага, торд-тордлого,

5.5.4.2. Эгшиг ба зөөлний тэмдгээр үйл  үгэнд “лга4  “ дагаврыг залгаж нэр үг бүтнэ.  Жиш: сана-саналга, уна-уналга, буу-буулга, туу-туулга, хаа-хаалга,хөө-хөөлгө , зорь-зорилго, тавь-тавилга, тахь-тахилга, тарь-тарилга, сахь-сахилга, урь-урилга,сорь-сорилго,

Жич:Бусдаарүйлдүүлэх хэвийн үндэс үүсгэх нөхцөлтэй үгэнд,  нэрээс  үйл үндэс бүтээх “га “ дагавар орсныг , үйлээс нэр үндэс бүтээх  “лга”- тай хутгаж болохгүй . Үүнд:   анхааруулга, сануулга ,тойруулга хариулга, сонордуулга ,

5.5.4.3. гийгүүлэгчээр төгссөн үйл  үгэнд “лаг” дагавар залгаж нэр үндэс үүснэ.   мэдлэг үзлэг тэтгэлэг эмнэлэг түрлэг , мөрдлөг, сэрдлэг, дэмжлэг, нэгжлэг , бичлэг

сүрлэг эвлэг  сэрүүлэг  нарлаг харлаг  тохилог ЯАГААД ??????????

5.5.4.4.Гийгүүлэгчээр төгссөн үйл үгэнд “Г” дагавар залгаж нэр үндэс бүтсэн жишээ:  Сүрдүүлэг хөрвүүлэг , эвлүүлэг....

5.5.4.5. Гийгүүлэгчээр төгссөн үйл үгэнд “лга” дагавар залгаж нэр үндэс бүтсэн жишээ:сануулга анхааруулга, тохируулга, агуулга, залруулга, тодруулга,  ....

Зургаа. Гадаад үгийг зөв бичихийг журамласан бүлэг

6.1. “ эрдэнэ(санскритаар маш ховор, чухаг, их үнэтэй гэсэн үг), судар(санскрит үг. ном,бичиг, түүх, шаштир гэсэн үг), цонх(нангиад үг.  байшин барилга зэрэт гэрэл оруулахаар хийсэн гэгээвч гэсэн үг)Саван(франц үг.  cabon  буюу юм угаах хатуу шингэн зүйл), булигаар(перс үг. Элдэж боловсрулсан үхэр адууны шир ), бямба (төвд үг.  Асрагч гэсэн утгатай )ням (төвд үг. Наран гэсэн утгатай ), даваа(төвд үг. Саран гэсэн утгатай), мягмар (төвд үг. Улаан нүдэн гариг гэсэн утгатай), лхагва(төвд үг. Үлэмж, илүү хэмээсэн утгатай үг), пүрэв (төвд үг. Гадас гэсэн утгатай , хүрэл цутгаж хийсэн очир бариултай гурвалжин шор хутганы нэр), баасан(төвд үг. Цолмон  гэсэн утгатай үг)  ... зэрэг харь  хэлний үг гэж мэдэгдэхээ больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримтлан бичдэг.

6.2. Гадаад  үгийг  уг  хэлний дуудлага, бичгийн дүрсийг ерөнхийд нь харгалзан бичнэ. Жиш:  компьютер, глобал, экосистем, электрон, флаш, мессеж, лазер, нанотехнологи ...,

6.3. Румыния, станция, комиссия, лекция, ..., зэрэг “-ия” –аар төгссөн үгийн эцсийн “-ия”  үсгийг хасаж бичдэг ба азия, армия, италия гэх сэт үгсийн зөвхөн “я” –г хасаж ази, арми, итали гэж бичиж хэвшсэн .

6.4. Үгийн эцсийн өргөлтгүй богино эгшгийг их төлөв  хасаж бичдэг. Жиш: аптека- аптек, норма- норм, .., харин кино, пальто, авто, шевро  ... эдгээр үгсийн эцсийн “о” эгшиг өргөлттэй учраас  хасаж бичихгүй .

6.5. Гадаад үгэнд кабинет ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана. Жиш: архив- архивын-архиваас..., кабел-кабелын-кабелаас, мастер-мастерын-мастераас, масштаб-масштабын-масштабаас, молекул- молекулын –молекулаас, конгресс- конгрессын – конгрессоос, квадрат- квадратын- квадратаас,– карт- картын -картаас, кабинет-- кабинетыг- кабинетаар ,  театр -театрын- театраар  , теором – теоромын- теоромоор , бригад  -бригадын- бригадаас христос- христос ыг-христосоор , температур -температурын- температураас,  телефон -телефоны -телефоноос , семинар- семинарыг- семинараар ,  лазер -лазерын-лазераар

6.6.Гадаад үгийн өргөлттэй эгшигт зохицуулан залгавар залгана. Орос хэлний “у” эгшиг “ү” –гээр дуудагдах учир эм үгийн залгавар залгана. Жиш: групп-  группийн – группээр  , клуб-  клубийн- клубээр,  техникум-техникумийн- техникумээс, телевизор- телевизорийн- телевизорээр ,  трапец –трапецийн -, трапецээр  , секунд-секундийн – секундээр

6.7. Ямар нэг эр эгишиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жиш: менежер-  менежерийн-   менежерээр ,  метр-  метрийг -  метрээр , инженер- инженерийн – инженерээс,   хими- химийн- химиэр,  трест- трестийн- трест ээр ,теннис-  теннисний -   тенниснээс  , кинетик- кинетик ийн –кинетикээр

6.8. Хоёр үгээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жиш: милограмм- милограммыг – милограммаар ,  километр –километрийн- километрээс,   микроскоп- микроскопын- микроскопооор ,  микрофон- микрофоны- микрофоноор , атмосфер- атмосферийн- атмосферээс, агротехник - агротехник ийн - агротехник ээс , механик  механик  механик  ,металлурги- металлургийн - металлургиар,  тригонометр –тригонометрийн  тригонометрээс,   тролейбус –тролейбусыг-  тролейбусаар,    биотехнологи-  биотехнологийн- биотехнологиор,   календарь – календарийн – календариар ,  мораль – моралийн  - моралиар, температур – температурын  - температураар  -зоотехник –зоотехникийг-  зоотехникээр/зоотехникч/, геофизик-геофизикийн геофизикээр

6.9.”К” үсгийг “г” үсгийн дүрмээр / харьяалах, заахын т/я-ын  ийн, ийг / бичнэ.Жиш: марк –маркийн -  маркийг , католог- католог ийн – катологийг,  каучик -каучикийн-  каучикийг,  зонтик - зонтик ийн- зонтикийг  , парк -парк ийн-  паркийг , график- графикийн -графикийг ,  казак- казакийн –казакийг,галстук –галстукийн – галстукийг ,

6.10.”ф,п” хоёр үсгийг “б,в”үсгийн дүрмээр / үйл үгийн “л” дагавар ардаа  эгшигтэй бичих ба асуух сул үг “бэ” ?-г /  бичнэ. Жиш:  Аль групп бэ?  Ямар  драп бэ?,Хэдэн  куб бэ? Хаанахын шкаф бэ?  Хэр дэмжлэгтэй шеф бэ?   Хэдийн сейф бэ?   Түвшингээр нь групплэнэ. Чулуугаа кублэж хураана. Өнөөдрийн орлогоо сейфлэж үлдээнэ.

6.11. Үгийн төгсгөлийн өргөлтөт эгшиг балархайш хэлэгдвэл гээнэ. Харин утга ялгаж байвал гээхгүй. Жиш: кило- киллэх, кино-киноны, хими- химийн-химээр , технологи- технологийн-технологиор

Долоо. “уруу” залгаврыг ямар ч үгэнд дагуулж бичнэ.  Жиш: даваа- даваа уруу-давааны уруу, урсгал- урсгал уруу-урсгалын уруу , толгой-толгой уруу-толгойны уруу, уул-уур уруу-уулын уруу, .., гэхэд эсрэг чиглэл заасан утга илэрхийлж байна.  Цөөрөм уруу, эмээл уруу, өрөө уруу, хүзүү уруу, эрвээхий уруу, хөдөө уруу , дэлхий уруу, далай уруу, шороо уруу, нуруу уруу ,   аав уруу, эжий уруу, тан уруу, чам уруу, над уруу  ..,

Жич: Чиглэхийн тийн ялгалын хувьд   ярианы хэлний “ уруу өөд   руу  луу аад ... хувилбарууд нь хэлэхүйн зарчимд тулгуурласан болно

Найм.   “чилэн” залгаврыг балархай эгшгийн болон эгшиг зохицох ёсыг баримтлан бичнэ.

Жиш: тэр-тэрчлэн, энэ-энэчлэн гэх-гэхчлэн, түү(ний )- түүнчлэн,  мэт- мэтчилэн ,..., мөн баймж утга илэрхийлсэн  сэтгэл-сэтгэлчлэн, санасан-санасанчлан, хэлсэн-хэлсэнчлэн, бичсэн-бичсэнчлэн, ярьсан-ярьсанчлан,тэмдэглэсэн-тэмдэглэсэнчлэн, ..,

Ес.  Асуух сул үгийг зөв бичих бүлэг.

9.1. Урт , хос эгшгээр төгссөн үгэнд “ юу?, юү?” –г эгшиг зохицуулан  дагуулж бичнэ. Жиш: Зараа юу? Адуу юу? Бороо юу? Шороо юу? Тэмээ юү? Ямаа юу? Эмээ юү? Хөшөө юү? Хөхөө юү? Дэлхий юү? Далай юу? Дугуй юу? Толгой юу?  Хаяа юу? Хөеө юү? Завьяа юу? .., хараагүй юу?, Хэлээгүй юү?,Үзээгүй юү? ,Гараагүй юу? 

9.2. Богино эгшиг болон “ л,м,н,в” ээс бусад гийгүүлэгчээр  төгссөн үгэнд “уу?, үү?” –г  эгшиг зохицуулан  ,дагуулж бичнэ. Жиш:  Хана уу? Тооно уу?Багана уу?  Хаалга уу?Унь уу?  Дээвэр үү? Туурга уу? Бүслүүр үү? Бүрээс үү? ..., Хурга уу? Ишиг үү? Тугал уу? Унага уу? Ботго уу? Уурга уу? Шилбүүр үү? Хазаар уу? Ногт уу? Эмээл үү? Тохом уу?

9.3.” л,м,н,в” ээр төгссөн үгэнд “бэ?” –г , түүнээс бусад  үсгээр төгссөн үгэнд “вэ?” –г тус тус дагуулж бичнэ .Жиш: Ямар олон айл бэ? Юун нум сум бэ? Хаанахын машин  бэ? Яасан бохир сав бэ? ..., аль дүүрэг вэ? Хэний хөөрөг вэ? Яасан их устай бороо вэ? Од чиний тэндээс энэ дэлхий ямар өнгөтэй үзэгднэм бэ? Хонь вэ? Морь вэ? Ямар хүчтэй салхи вэ?

9.4. Идэвхгүй язгуур нь гээгдсэн “-сан4,-даг4” нөхцөлийг бие даасан үгийн үүргээр уг үгээс нь салангид бичнэ. Жиш: Сайхан залуу  л явсан сан. Сайхан л  залуу явсан даг.  Мэддэг сэн бол өөрөө  шийдээд өгөх сөн  ...,

Арав. Бичгийн хэлний уламжлал болон өнөөгийн хэрэглээнд хэвшиж тогтсон  цөөн тооны  үгс ,  үсгийн дүрмээс гажиж бичигддэг .

10.1  “ ө,ү” , “ д,т”авиа хутгалдсаныг журамлан:  өв тэгш хүмүүжил, төлөв  төвшин  байдал, өдөр тутам, шаргуу дайчин, оюун билэг, бэлэг дурсгал,

10.2 “ Адьяа, Сумьяа, Сүндэрьеэ, Биндэрьеэ, завьяа, овьёос, товъёг, увдис, авжээ, зогсонги, саланги, хөдлөнгө,

source: http://www.baganbg.blog.gogo.mn/index.html
Бичсэн: EDUCATION | цаг: 17:40 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774069 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax