2009-11-08
То-вангийн “Ажил ба сургуулийн зүйл” зохиолын агуулгад хийсэн зарим анализ

 

Ч.Байгалмаа. БоСС.

 

Зорилго:Ажил ба сургуулийн зүйл бүтээлийн доторхи зарим сургаал үгсийн агуулгыг судалсан үр дүнгээ танилцуулахад оршино.

Шинэлэг тал: Зохиолыг тоон болон чанарын талаас нь судалж, бүтээлчээр хэрэгжүүлэх  үүднээс ойлгомжтой  байлгахад гол анхаарлаа хандуулсан.

Шүүмжлэлтэй-Яагаад? судлах хэрэгтэй вэ? Ямар санаа нь өнөөгийн нийгэмд хэрэгцээтэй вэ? гэдгийг тайлбарласан.

Бүтээлчээр-Хүнийг хөгжүүлж төлөвшүүлэхэд Яаж? хэрэгжүүлэх арга замыг тодруулсан.

 

Ажил ба сургуулийн зүйлбүтээлийг тоон талаас нь судалж үзвэл 9 зүйл сургаал байна. Үүнд:

·         Бусдыг хүндлэн эвтэй амьдрах

·         Залхуурахгүй хөдөлмөрлөх

·         Татвар төлөх

·         Баян ядуу хүний эрхэмлэх зүйл

·         Худалдаа арилжаа хийх

·         Хулгайг цээрлэх

·         Аян жин тээх нүүдэл хийх

·         Мал маллах

·         Зөв сэтгэлтэй байх

Зүйл бүрийг задлан задлан шинжилбэл 1 зүйлд 1-6 өөр санаа агуулагдаж байна.

1 дэх зүйлд: Эцэг эхээ ачлан, бусадтай эвтэй найртай амьдрах, тамхи татахгүй байх

2 дахь зүйлд: Залхуурахгүй хөдөлмөрлөх

3 дахь зүйлд: Алба татвар өргөх, ухаан барагдсан хүнийг тэнхрүүлэх

4 дэх зүйлд: Ядуу ба баян хүн юуг эрхэмлэх

5 дахь зүйлд: Чаддаг зүйлээ уйгагүй хийх, цаг ашиглах, худалдаа арилжаа хийх.

6 дах зүйлд: Хулгайг цээрлүүлэх

7 дахь зүйлд: Аян жин тээх

8 дахь зүйлд: Мал маллах, цаг улирлыг шинжих

9 дэх зүйлд: Нүүдэл хийх, ном унших, ёс журам хичээх, хүн таних, сэтгэл эвдрэхгүй байх гэх мэтээр нарийвчлан задлан үзвэл нийт 28 санаа бүхий сургаал агуулагдаж байна. Эдгээр нь:


·         Эцэг эхийн ачлал хариулах

·         Хүүхдээ зөв хүмүүжүүлэх

·         Ахас ихэсийг хүндлэх

·         Эвтэй амьдрах

·         Тамхи татахгүй байх

·         Залхуурахгүй хөдөлмөрлөх

·         Татвар алба өргөх

·         Ухаан зааж тэнхрүүлэх

·         Ядуу хүн олз олох

·         Баян хүн бусдыг тэтгэх

·         Чаддаг зүйлээ уйгагүй хийх

·         Цагийг зөв ашиглах

·         Худалдаа арилжаа хийх

·         Хулгайг цээрлүүлэх

·         Аян жин тээх

·         Мал маллах

·         Цаг улирлыг шинжих

·         Нүүдэл хийх

·         Нохойг зөв тэжээх

·         Ном унших

·         Ёс журмыг дагах

·         Сургаалыг хэрэгжүүлэх

·         Хань ижилдээ хандах

·         Сайн мууг үзэж амьдрах

·         Хүнийг таних

·         Сэтгэл эвдрэхгүй байх

·         Үйлдсэн үйлийн үрийг эдлэх

·         Мууг жигших


Чанарын талаас нь шинжилбэл: сургаалууд ньШалтгаан -Үйл-Үргурвын уялдаа холбоог харгалзжээ. Тодруулбал:

·         Шалтгаан: Яагаад?- Ямар учраас?- Ямар хүчин зүйл нөлөөлсөн зэргийг тодорхой гаргасан.

·         Үйл: хэрхэн яаж хүндлэх, эвтэй амьдрах, алба татвар өргөх, олз олох, үйлдэх, цаг ашиглах, арилжаа наймаа хийх, хулгайг цээрлүүлэх, аян жин тээх, мал маллах, шинжих, таних, өргөх зэргийг маш оновчтой заасан байна.

·         Үр: Үйлийн дараа ямар үр дүн байхыг урьдчилан хэлсэн байна.

 

Дээр үгүүлсэнчилэн зарим сургаалийг задлан шинжилж үзвэл:

 

Агуулга

 

Шалтгаан

 

Үйл

 

Үр

Эцэг эхийн ачийг хариулах

Эцэг эхийн асралаар хүмүүжсэн

Эцэг эхдээ сөгдөн мөргөж хадаг барин золгож өдөр бүр уух идэх 4 цагийн хувцсыг дутаахгүй, олдсон амттайг идүүлж хөнгөн дулааныг  өмсгөж, сайхан хүндэл, хөвгүүн өөрөө цэцэн мэргэн боловч эцэг эхээсээ асуулгүй мэдэмхийрч болохгүй.

Ийм журамтай явбал нас буян магад нэмнэ.

Эвтэй найртай амьдрах

Богд эзний сэнхрүүлэн бадруулах сургаал зарлигийн дотор

Тэмцэх хэдрэх муу сургаалыг бүрнээ гээгтүн. Их бага бүгдээр зэрэг ёслолоо олж эвтэй бол

Цөм өлзийтэй болюу. Хамаг сайн сайхан болохын тэргүүн тэр

Тамхи татахыг хориглох

Шалиг дуранд эрэмшиж

Тамхи татан мэдэгджээ. Тамхи  гаанс зэргийг худална авч илүү гарздана.

Тамхины галаас эндэгдэн түймэр алдаж хүнд ялд холбогдох

Залхуурах-

гүй байх

Биеийн амрыг эрэн

Нойр хүрэн унтаад аж төрлийг алдах, арай сэрж босвол дахин дахин цай ууж байсан бүгдийг идэж

Магад 3 өдрийн уух цай идэх  хоолыг 1 өдөр барна.

Баян хүн алба татвар өргөх

Баялаг хүн алба өгөх, гүйцэлдүүлэх явдлаас бэрхшээн залхуурч буруу санаа үүсгэж

Мал адгуусаа худалдаж мөнгө болговол мөнгө үржихгүй. 5 цэнгийн үнэтэй эм хонь 1 жилд 5 цэнгийн үнэтэй хурга 1-2 гаргана.

Үнэн санаагаар сүслэн алба барьдаг хүн хоосорсон удаа урьд гарсангүй: Хойшид ч гарахгүй  нь магад үнэн

Ядуу хүн олзыг олох тухай

Ядуу хүн олзыг олсугай хэмээвээс

Хүчээ үнэлэн явж бусдын буян эд малыг өөрийн юм шиг санаж, эрт босч, орой унтаж, зовох чилэхийг үл харгалзан аргал усыг авч арьс хөрс элдэж зогсолгүй явж

Баян хүн өөрийн хөвгүүнээсээ илүү хайрлан илүүхэн байснаа цөмийг өгч эд малаа эдлүүлнэ.

Өөрийн чаддаг үйлээ хийх

Аль чаддаг түүнээ уйтгаргүй хийж чадвал хогшин хүмүүжихэд хялбар болой.

Юу чаддаг тэр үйлээ залхуурах зогсохгүй үргэлж хийвэл хамаг ажил төрөл түний дотроос гарна.

Адаг нь аргал түүдэг хүн 4 цагт зогсолтгүй хийвэл хүн авч хэрэглэх зүйлийг нь өгөх мэт

Цагийг зөв ашиглах

Албаны завсар амины үйл хийх чөлөө байдаг. Аж төрөл хийхийн завсар амрах чөлөө олддог гэгч хуучин үг

Маргаашийн үйлийг энэ өдөр бэлд. Зуны хэрэглэхийг хавар бэлд. Өвлийн хэрэглэхийг намар урьдчилан бэлтгэж ав.

Амархан жарган суугаад маргааш

нөгөөдөрт үйлдвэрээ хийсүгэй

хэмээн өөрийг хуурч хойргошин хамаг үйлдвэр хождох

Орон дэлхийд цай идээний дээж өргөх

Бурхан хишгийн тэнгэр баясан өвчин халдахгүй сайн хөвгүүн төрнө.

Цайны дээжийг барьж гадаа цац. Ер нь орон дэлхийг тахиж мөргөсөөр бай.

Баян болох тэргүүтэнд хэрэгтэй.

 

 

Зарим сургаалийг тайлбарлавал:

 


Хоосорно хэмээгч эртний үйл. Гэвч энэ ном бурхантай газар төрсөн их буяныг үзвэл их төлөв ухаан санаа барагдаж залхууран хойргошсоор хамаг үйл хождож, ажил төрөлгүйгээс өдөж хохирох болно. Хоосорхуйд урдаар ухаан барагдана. Ухаантай хүн хоосроход бэрх. Одоо ухаан барагдсан хүнд ухаан зааж тэнхрүүлэх хэрэгтэй.

 

 

 

 

Хоосрол гэж малын хоосролыг хэлсэн болов уу? Хоосрохын шалтгааныг ухаан санаа барагдахтай холбожээ. Ухаан - сэтгэх чадварын уян хатан байдал, цар хүрээг илэрхийлнэ. Ухаан барагдсан хүнд сэтгэн бодох арга замыг зааж тэнхрүүлэн туслах учиртайг өгүүлжээ.

 

 

 

 

 

 

 


 


Номыг эс уншваас эрдэнэт хүний сайн биеийг олсон их хэргээ эс мэдсэн шалиг томоогүй хүнүүд болно биш үү? Үлгэрлэвээс хүүхэд газраас ембүү мөнгө олоод эрхлэн наадаж яваад гээж орхисон лугаа адил энэ бие үнэхээр хайран байна.

Эрдэнэт хүний биеийг олсон ид шидийн нэг бол ном унших чадвар юм. Энэ хорвоо дээрх амьтдаас уншдаг нь ганц хүн юм. Энэ шидээ буюу ном унших чадвараа ашиглахгүй өнгөөрөөвөл хайран юм гэдгийг өгүүлжээ.


 

 


Чингис Богдын сургаалд эрдмийн дээд эв гэсэн болой. Бас эвлэвэл бүтдэг. Ховловол гутдаг  гээн хуучин үг. Их бага бүгдээр зэрэг ёслолоо олж эвтэй болбоос цөм өлзийтэй больюу. Эрдэм - хүч чадал. Хүч чадлын дээд нь эв нэгдэл гэж үзээд хүч чадалтай хүчирхэг байя гэвэл их бага бүгдээр зэрэг эв нэгдэлтэй байхыг сургажээ. 


 

Дүгнэлт:

Ажил ба сургуулийн зүйлбүтээлийн зарим сургаалыг тоон болон чанарын талаас нь шинжлэхэд бодит тамьдралаас сэдэвлэсэн хэрэгжих боломжтой, гүн ухааны шинжтэйгээр  өнөөгийн боловсролын шинэчлэлд хэрэг болохуйц  арвин их өв байгааг сонордуулвай.

 

Номзүй

1.    Б.ТогтохтөрАжил ба сургуулийн зүйлУБ 1998 он

2.    Н.ХавхМонголчуудын нүүдлийн иргэншлийн гүн ухаанУб 2005

Бичсэн: EDUCATION | цаг: 13:57 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1777097 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax