2011-02-12
Саран багш: “Тэмээн тавхай”-тай байхад алзахгvй

Шри Шри төвийг анх vйл ажиллагаа явуулж эхлэхэд шинэ шашин орж ирлээ, энэ тэр гэж буруу ойлгож байсан vе өнгөрчээ. Одоо монголчууд бvгд л Саран багшийг андахгvй болж зав л гарвал тvvний хичээлд суун ажлын ядаргаа, стресээ тайлах гэж тэмvvлдэг болсон. Саран багштай ярьж суухад өөрийн эрхгvй тайвшран сэтгэл амарч, “давсны жинд” эгээ л явчихсангvй. Бид энэ орчлонд хvн шиг амьдарч чаддаг бил vv, та нэг удаа ч болов энэ асуултыг өөртөө тавьж vзсэн vv? Дашрамд хэлэхэд, Шри шри гэдэг нь тvvний багшийн нэр бөгөөд “Эрхэм баян эрдмийн баян” гэсэн утгатай ажээ.

ХVН ӨӨРӨӨ АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ
Бид боловсролыг олж болж байна. Гэтэл заримдаа хvн гэдэг юу вэ гэсэн ойлголтонд бид тvvхийгээрээ, бичиг vсэг тайлагдаагvй явсаар өнгөрчихдөг юм биш vv. Хvн гэдэг чинь олон хэмжигдэхvvнтэй юм байна л даа. Хvн гэдэг хvч, гоо сайхан. Хvн байхгvй байсан бол хичнээн сайхан хот, байгаль байлаа ч амьдрал утгагvй, хоосон. Амьдралын шигтгээ гэж vзэж болох бол хамгийн vнэтэй шигтгээ нь хvн юм байна л даа. Харин хvн маань өндөр дээд боловсролтой, мөнгө төгрөг хангалуун байлаа ч аз жаргалтай байдаг бил vv. Хамгийн наад зах нь боловсрол хөөгөөд олон жил явлаа ч нас маань гvйцэхгvйгээ хvмvvс төдийлөн анзаардаггvй.

СЭТГЭЛ ГЭДЭГ ШИЛЖИЛТИЙН VЕ
Аз жаргал гэдэг нь юу вэ. Сайн бодоод байхаар сэтгэл хангалуун байхыг аз жаргал гээд байгаа. Ямар ч сэтгэл зовоох юмгvй бол “ёох” гээд л сэтгэл амар байна аа даа. Сэтгэл хангалуун гэж юу юм бэ гэхээр сэтгэлийн нэг байдал юм шиг байгаа юм. Сэтгэл гэдэг маань шилжилтийн vе шиг сонин санагддаг. Ертөнц дээр тогтвортой байдаг ганц юм чинь өөрчлөлт шvv дээ. Ухаандаа яг одоо чи тайван сууж байна, хэдэн минутын дараа сэтгэл санаа өөрчлөгдөнө. Өөр юм хийнэ, өөр юм бодогдоно. Бодол бол секунд тутам өөрчлөгддөг. Тэгэхээр тогтмол өөрчлөгддөггvй зvйл нь өөрчлөлт юм гэж бодогддог.

БИД ХVНИЙ “ТООСЫГ” АРИЛГАДАГ

Би зургаан настай байхдаа анх бодож байсан. “Би ингээд vхчихвэл ертөнц дээр юу ч болоогvй юм шиг амьдрал vргэлжилсээр байх нь” гэж бодоод их уйтгар төрж билээ. Тэгэхээр, “би” гэдгээ жаргаах гэж “миний” гэдгээ хамгаалах гэж хvн амьдардаг юм шиг. Хvний сэтгэл хязгааргvй, хvсэл мөрөөдөл дvvрэн ч амьдрах хугацаагаа мартчихдаг. Манай төвд явсан хvмvvс vvнийг харин шууд ойлгодог. Манай хичээлд суусан хvний ажил төрөл нь бvтэж, царай зvс нь сайхан болдог. Ер нь ямар ч vед хvн хvн чигээрээ vлдээсэй гэж би боддог. Миний аз жаргалын төлөө хэн нэгэн хохирох ёсгvй. Хvнийг хохирооно гэдэг нь сэтгэл ядраад ирэхээр тийм vйлдэл хийж байгаа хэрэг. Ядаргааны нэг жишээ нь атаа, жөтөө. Энэ атаа жөтөөний хөшиг хvний сэтгэлд татаад ирэхээр сохор, дvлий тийм хачин болдог. Тийм vедээ хvн маш болчимгvй vйлдэл хийдэг. Багш маань, “Хvний төрөлхийн чанар vнэхээр сайхан юм. Харин энэ чанар амьдралын явцад тоос шороонд дарагддаг, vvнийг л арилгах хэрэгтэй” гэдгийг vндэслэсэн юм. Тиймээс бидний хийгээд байгаа ажил бол энэ тоосыг л арилгаж хаядаг. Тэгэхээр энэ бол шашин ч биш, эмчилгээний арга ч биш.

БАГАДАА ОЛОН “ОДОН” ХАРЖИГАНУУЛСАН ХЭНХЭГ НЭГЭН БАЙЛАА

10 жилд байхдаа байнга дарга болдог хэнхэг нэгэн байсан. Дандаа шагнуулна. Манай аав, “Эвий миний хvv, хvvхдийн насанд авдаг одонгуудаас юу ч vлдээсэнгvй шvv” гэж хэлдэг байж билээ. Би нэг их олон одон формдоо зvvгээд харжигнуулаад л явдаг байсан. Бид яасан их завгvй сурдаг байсан юм бэ. Олон тэмдгээ улам нэмэгдvvлэхийн тулд сайн сурдаг байлаа. Тэр тэмдгvvдээрээ их бахархдаг байж билээ. Ингэсээр одоо “миний аман дээр хэлж байгаа vг амьдрал дээр зөрөх ёсгvй” гэсэн зарчимтай болсон байна.

БИ ИХ ОНГИРОО

Нэг хvн их олон янзаар амьдарч, олон дvрд хувираад байдаг. Гэртээ сайхан аав, сайхан хvн байдаг. Ажил дээрээ том мундаг дарга болчихдог. Энэ маань зvгээр л дvр. Гэхдээ энэ маань хэрэгтэй ч байж магадгvй. Жишээ нь хvvхдээ загнахдаа нvvрээ хувиргадаг ч vнэндээ тэдний төлөө дотроо уурлахгvй л байгаа ш дээ.
Хvний сайхан сэтгэлийг хадгална гэдэг нь их чухал. Хvний амьдрал гэдэг нь, “энэ хэсгийг нь чамайг vзэг, энэ хэсгийг нь намайг vзэг” гээд амьдрал өргөн фронттой учраас ялгадаг байх. Нэг хvн бvгдийг нь туулж чадахгvй учраас нэг нь туулж vзээд өнөөдөхтэйгээ хуваалцдаг юмуу даа гэж бодогддог. Амьдрал ийм замаар vргэлж ахиж байдаг.
Би өөрийгөө их азтай гэж боддог. Яагаад гэвэл, миний хичээлд суусны дараа хvмvvс сэтгэгдлээ бичиж vлдээдэг л дээ. Энд л гэхэд, “би их л олон зvйлийг мэдэж авлаа гээд, амьдралдаа таньтай таарсандаа баярлаж байна, би танд хайртай” гэж бичсэн байна. Ийм олон бичиг надад байдаг. “Би танд хайртай” гэдэг vгийг хэлэхэд оюун ухааны өндөр тvвшинд хvрсэн хvн хэлнэ гэж боддог. Багшаасаа сурсан юмаа хvнд дамжуулахдаа хайртай гэдэг vгийг нь гартал дамжуулсандаа баярлаж явдаг.
Багшийн маань vндэслэсэн зvйл нь “амьдрах урлаг”. Зvгээр нэг хоол идээд, амьсгалаад, vржээд, унтаад явна гэдэг нь хvний амьдрал биш. Хайртай гэдэг vгийг нь хэлvvлж чаддагтаа их онгирдог ш дээ. (инээв.сурв)

ЭЦЭГ ЭХЧVVД ХVVХДИЙНХЭЭ СЭТГЭЛИЙГ ӨӨРСДӨӨ ХИРТVVЛДЭГ

Хvvхдийг их хvндлэх хэрэгтэй. “Хvнд юм болгон олдоно, ганцхан хvн олдохгvй” гэж манай хөгшин ээж хэлдэг байсан. Аав, ээж болохын өмнө бэлтгэл хэрэгтэй. Хvvхдийг төрvvлээд, нарт ертөнцөд хvн болгоно гэдэг нь маш том буян. Тэгж аав, ээж болж буяныг vйлдэхийн тулд бэлэн эсэхээ мэдэх хэрэгтэй.
Хоёр гурван хоногийн өмнө европын гэр бvлийн хоёр хvнтэй уулзсан. Тэд Монголд зориуд зорьж ирээд сар болсон гэсэн. Тэр хоёрт “Монгол маш их таалагдсан, бид хоёр байр сав бэлэн, ажил төрөлтэй, одоо хvvхэдтэй болох гэж Монголыг зориуд сонгосон” гэж байсан. Яагаад Монголыг сонгосон бэ гэсэн чинь “Монголын агаарт, хvмvvсийнх нь иддэгийг идээд, амраад гоё боллоо, яагаад Монголыг сонирхсон гэвэл, хvн байгалийн бvтээл учраас” гэж хариулж байсан л даа.
Хvvхдийг хvмvvжvvлэхдээ бухимдуу, уцаартай байж болохгvй. Хvvхэд чинь бас л аав ээж болно ш дээ. Хамгийн наад зах нь хvvхдийнхээ дэргэд хэрэлдэх хэрэггvй. Хэрэлдэнэ ээ гэдэг хvvхдийг огт авч хэлэлцэхгvй байна гэсэн vг. Хvvхэд бол ширээ сандал биш ш дээ. Хvvхдvvд, “миний аав энэ ертөнцийн хамгийн мундаг хvн, хамгийн хvчтэй хvн” гэж бодож байгаа. Ээжийгээ ч гэсэн “хамгийн цэвэр, vзэсгэлэн төгс, vнэнч шударга” гэж л ойлгож явдаг. Гэтэл утсаар ярихад хvvхэддээ, “аавыгаа байхгvй гэж хэлээрэй” гээд л хvvхдээ баллачихаж байгаа юм. Сvvлдээ хvvхэд өөрийг нь хvндлэхээ болино. Ингээд согтуу байгаа аав ээжийгээ хараад дээдийн дээд хvн нь vгvй болчихож байгаа юм. Хvvхэд юмыг хараад л ойлгодог, хэлэх хэрэггvй. Ингээд л насан туршийн толботой, сэтгэл нь хиртэж эхэлдэг.

СТРЕСС ТАЙЛАХ ЭНГИЙН АРГА МАШ ХЯЛБАР

Нийгмээ ороо бусгаа гэж бодож байгаа бол би тэгж л хvлээж авна. Нийгэм тэгж л надад ойлгогдоно.
Хvн гурван vйлдэл хийдэг гэнэ л дээ. Эхлээ тусгаж авдаг. Анхнаасаа миний сэтгэл хиргvй байвал энэ ороо бусгааг чинь гоёор тусгаж авна. Англи ардын гоё vг байдаг. “хичнээн хар vvл байвч тэр дотор мөнгөн утас бий” гэж. Тиймээс ороо бусгаа доторх сайныг олж аван тэрийгээ олон болгох ёстой. Мэдээж бид яадргаанд оролгvй яахав. Бид бvр амьсгалж байгаагаа ч мэдэрдэггvй. Амьсгалж байна уу, гэж асуухад шалгаж vзэж (өөрөө амьсгалж vзvvлэв) байгаад мэддэг. Гэтэл амьсгаа зогсоно гэж vгvй шvv дээ. Ядаж уурлахдаа уурлаж байгаагаа мэдэж байвал зvгээр.
Стресс тайлах хамгийн энгийн арга бол хааяа зав гарахаараа амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Бас бухимдсан vедээ тэнгэр рvv харах хэрэгтэй. Дээр чинь тэнгэр байгаа цагт битгий тоо. Чи өөрөө тэнгэр шиг бай. Бухимдах vедээ тэнгэр рvv сайхан амьсгалж, харах хэрэгтэй. Ингэвэл амархан тайвширна.

ЗОВЛОН ӨӨРӨӨ АЗ ЖАРГАЛ БОЛДОГ

Буддын шашинд зовлонг аз жаргал болгох гэж байдаг л даа. Энэ талаар олон юм ярих болно.
Хvн уурлаж, уйлаад дараа нь тайвширдаг. Хvн дандаа 24 цаг уурлахгvй ш дээ. Уурлаад тайвширна гэдэг нь бие организм өөрийгөө хамгаалж байна гэсэн vг. Энэ нь vргэлжилбэл амь нас тогтохоо болино. Байгаль энийг чинь зохицуулаад “болохоо болих нь” гээд нулимсыг чинь гаргаа тайвшруулж байгаа юм. Тун болохгvй бол цаасан дээр бичих хэрэгтэй. Зовлон жаргал хоёр бол дэнсний хоёр тал, энэ хоёр эсрэг тэсрэг чанар боловч амьдралыг тогтоож байгаа хvч. “Жаргахын цагт сэрэмж, зовохын цагт хатамж хэрэгтэй” гэсэн бурхан багшийн сургаал байдаг л даа. Бурхан гэснээс шинжлэх ухаан бурхныг энерги гээд лам бол бурхан гэж нэрлэдэг, бид нарт бурхан хайр болж харагддаг. Угтаа хайр, бурхан, энерги бол нэг юм. Тэгэхээр бурхны сургаал хvнд их юм бодогдуулдаг.

VХЛИЙГ БИ ХУВЦАСАА СОЛИХ МЭТЭЭР ОЙЛГОДОГ

Энэ их сонирхолтой сэдэв л дээ. Бид энгийн байхдаа vхлээс айдаг. Гэтэл амьдралыг биеэр хэмжиж болохгvй шvv дээ. Амьдрал бол vvрд. Миний хувьд vхлийг хувцсаа солих мэт л ойлгодог. Тиймээс айдас төрдөггvй. Vхлийн дараа амьдрал байдаг уу гэвэл байдаг. Хvн vхсний дараа ямар нэг амьтан биш, бvгд л хvн болж төрдөг.
Vйлийн vр гэдэг нь амьдарч байгаа хугацаандаа бодож байгаа бодол хийж байгаа vйлдэл хэлж байгаа vг, энэ гурваараа л vйлийн vрийг өөрийнхөө гараар бичдэг гэж боддог. Бид энэ гурваараа хэзээ төрөхийг бvтээнэ, хоёрдугаарт хаана төрөхөө, гуравдугаарт ямар аав ээжид төрөхөө, дөрөвт төрсөн амьдралдаа яаж амьдрах гэсэн энэ дөрвийг өөрөө зурхайгаа зурчихсан байгаа юм.

МАХНААС ГАРЪЯ ГЭВЭЛ ЗАРЛАН ТУНХАГЛАХ ХЭРЭГГVЙ

Хоол гэдэг маань маш том соёл. Юу иднэ тэр болгон чинь сэтгэлд чинь нөлөөлнө. Жишээ нь мах их иддэг хvн догшин байдаг, Монголчууд их омогтой, догшин байдаг нь vvнтэй ч холбоотой. Арслан заан хоёрыг л харьцуулаад vз л дээ, ямар байдаг билээ. Манайхан мах их иддэгээс гадна архи ууна, амьсгалын дасгал хийхгvй, бясалгал хийхгvй бол өөрөө өөрийнхөө тоосонд дарагдаад л байдаг.
Мах битгий ид гэж хэлэхгvй л дээ. Ер нь бодох л ёстой. Манай өвөг дээдсvvд өвөл идсэн “хор”-ыг зун цагаан хоолоор цэвэрлэж авдаг байсан. Манай курс төгссөн хvмvvс “би махгvй бол vхнэ гэж байсан vхсэнгvй” гээд инээдэг. Би хvvхдvvдэд хоол хорьдоггvй л дээ. Махнаас гаръя гэвэл зарлан тунхаглах хэрэггvй. Яагаад гэвэл ямар нэг өвчин тусвал мах идээгvйгээс боллоо гээд өө хайдаг жишээ олон бий. Өөрөө шийдсэн л бол дуугvй байх хэрэгтэй. Маханд витамин байхгvй, уураг л байдаг ш дээ.

ХVН ДАССАН ГАЗРАА АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ БОДОХОД СЭТГЭЛ ИХ АГУУ ЮМ

Би анх Энэтхэгт очоод гуйлгачин хараад бvр их гайхсан. Яагаад гэвэл тэр гуйлгачин хvvхдээ тэврээд гуйлга гуйж байгаа хэрнээ маш баясгалантай, инээчихсэн явж байсан. Тэгээд бодоод байсан чинь чиний хэлдгээр ёстой “тамын амьтан тамдаа жаргалтай” гэгчээр бvх хvнийг өөр шигээ амьдардаг гэж тэд боддог юм шиг байгаа юм. Дээр хэлснээр урьд насны vйлийн vр байж ч магадгvй. Одоо ч гэсэн манай траншей, бургасныхныг хараад би гайхаад байдаг. Социализмын vед эд хаана байв? Бvр хэзээний юм шиг зохицоод явж байдаг. Хvн дассан зохицсон газраа аз жаргалтай байдгийг бодоход сэтгэл гэдэг их агуу юм.

НАС БАРАГСДЫНХАА ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХVЛЭЭХ ХЭРЭГТЭЙ

Хvний амьдралд тохиолддог бvхэн л надад тохиолдсон. Нэг л өдөр аав, ээж, дvv байхгvй, ганцаараа л vлдчихсэн. Тэр vед уйтгар зовлонд автагдаж байсан л даа. Би тэр хvний араас тэгтлээ гутарлаа гэхэд тэднийхээ өмнө хэрэг хийж байгаа юм шиг санагддаг. Тэд маань намайг бvтээгээд явчихаж. Энэ бол ертөнцийн хууль. Тэднийхээ өмнө асар их ажил, хариуцлага хvлээж, тэр хvмvvсийнхээ сайн vйлдлийг гvйцээх хэрэгтэй л дээ. Гутарч, сэтгэлийн жолоо алдах хэрэггvй.

СЭТГЭЛИЙН VЗVVР ЗАДГАЙРАХ НЬ...

Амиа хорлоно гэдэг асуудлыг шийдэх биш, улам дордуулж байгаа. Хvний амьдрал мөнх бус учраас дvрстэй хэлбэртэй байгаадаа амиа хорлоно гэдэг нь хvн амины хэрэг хийж байгаатай адил. Юм мэдддэг хvн тэгтлээ цухалдахгvй. Стресс гэдэг маань сэтгэлийн vзvvр задгай олон болчихож байгаа юм. Задгай vзvvр хичнээн их байна галзуурах, аминдаа хvрэх байдал vvснэ. Бясалгал хийж, юмны учрыг тайлна гэдэг нь сэтгэлийн задгай vзvvрийг хумиж байгаа юм. Vvний эцэст хvн болсноо ойлгоно. Амиа хорлоно гэдэг нь өөртөө хайртайн шинж, гэхдээ тэнэгээр. Дараагийн амьдрал өр тавьсан юм шиг улам дордоно.

“ТЭМЭЭН ТАВХАЙ”-ТАЙ БАЙХАД АЛЗАХГVЙ

Сайн явах санааных, сэтгэлийн дотор ямар л vр унасан байна, тэр ургана ш дээ. Намайг бага байхад ээж маань, “миний хvv будаа дvvрчихэж, дэлгvvр яваад ир” гэдэг байсан. Монголчууд тэгэхээр амны бэлгэдэлтэй сайхан vгтэй ард тvмэн.
Сэтгэлийн дотор дvvрэн гэсэн vг байвал хvнд цайрдаггvй нvгэл гэж байдаггvй. Сэтгэлийн хvчээр бvх хvч цайрдаг. Нэг vлгэр байдаг. Нэг ядуу анчин ангаар л амьдардаг байж. Тэр их нvгэл хийж байгаа юм чинь би хойд насандаа тамын тогоонд унана байх гэж бодоод лам дээр очиж уншлага заахыг гуйж л дээ. Өнөөх нь, Иш чааваас, чи ямар уншлага тогтоохов, за яахав амархнаар нь “тэмээн тавхай” гээд тогтоогоод авчих гэж л дээ. Нөгөө анчин чинь баярлаад нэг юм буудчихаад “тэмээн тавхай”гаа уншаад л явдаг байв. Тэгээд нас барсны дараа эрлэг номун хаан анчинг шууд л, “там руу” гэхгvй юу. Нэлээн байзнасны эцэст элчvvд нь анчинг буцаагаад аваад ирэхээр эрлэг номун хаан уурлаад, “яагаад тушаал биелvvлэхгvй аваад ирэв” гэхэд, “vгvй ээ, эзэн хаан минь энэ муу нvгэлт анчинг там руу хийчихье гэхээр том тэмээн тавхай гарч ирээд болдоггvй” гэж л дээ. Эрлэг тэгэхээр нь, “тэмээн тавхай энэ хvнийг нь хаана хvргэх гээд байгаа юм бэ, тэр газар нь хvргэ” гэж л дээ. Тэмээн тавхай нь гарч ирээд vсэрсэнд диваажин хvртэл vсэрсэн гэдэг. Тэгэхээр тэр анчин тэмээн тавхайг чин сэтгэлээсээ уншсан байгаа юм. Зоосоор зодоод том алтан бурхан хийснээ буян гэж бодож болохгvй, харин ядуу хvн шавар бурхан хийгээд тэрэндээ мөргөөд явбал аварна гэж Гvрдаваа Ренбvvчи хэлсэн байдаг. Сэтгэлийн хvч тийм их агуу байдаг байгаа биз.
ЦАГИЙН ЮМ ЦАГТАА
Би цагийн юм цагтаа гэж хэлэх дуртай. Тvрvvлсний хэрэггvй, хоцорсны хэрэггvй. Бас багш маань, “зvрхэнд хайр, сэтгэлд ухаарал байсан цагт vйлдсэн vйлдэл болгон зөв байдаг” гэж хэлсэн. Ийм л хоёр vгэнд дуртай.

“ТООСГО”-НЫ VЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ГЭЖ ЗVТГЭЖ ЯВНА

Гудамжинд Шри Шри гэж хvртэл дуудна. Олон аймгаар явдаг. Төв нээнэ гэхэд их хэцvv л дээ. Хамтлаг vvсгээд л явдаг. Барилга барьж байна гэж ойлговол би сайн чанарын туйпуу хийж байна. Нийгэм хvнээс бvтдэг учраас нийгэм гэдэг барилгын туйпvvг бvтээж, тоосгоны vйлдвэртэй болох гэж зvтгэж явна.

ХVVХДЭД ДАСГАЛЫН ХИЧЭЭЛ ЗААХ ДУРТАЙ

Хөдөөгvvр их сайхан хvлээж авдаг. Хөдөө явах би өөрөө ч дуртай. Хөдөөгийнхөн чин сэтгэлээсээ аливаад ханддаг. Хөдөө явахаараа их гоё энерги аваад амраад ирдэг. Дасгал хийлгvйгээр стрессгvй байж болдог.
Хvvхдvvд их хөөрхөн. Би хvvхдэд дасгалын хичээл заах дуртай. Хичээл дуусчихаад байхад шаваад, явдаггvй. Тэдэнд би ээж аавыгаа хайрлах сэтгэл, тэд хvvхдийнхээ төлөө л амьдарч ажилладаг гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
Х.Чинтогтох
Бичсэн: EDUCATION | цаг: 11:59 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт zaluu thanks. sxan medeelel bn shuu olon xun olj unshaasai te.
Бичсэн: hishig (зочин) цаг: 16:21, 2011-02-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1773856 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax