МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2007.10.05 Дугаар 351 Улаанбаатар хот
Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай" 307/91/237 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг нэгдүгээр, захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар, сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг гуравдугаар, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг дөрөвдүгээр, эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг тавдугаар, арга зүйчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж, тэднийг сонгон шалгаруулах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг үнэлэхдээ үндэслэл болгон ажиллахыг холбогдох төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд) Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба (Б.Энхбат) болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. "Ажлын байрны тодорхойлолт батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 173, "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 392 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ө.ЭНХТҮВШИН
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны
351 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН
АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
"А" ТАНИЛЦУУЛГА:
1.Байгууллагын нэр: Ерөнхий боловсролын сургууль | 2.Нэгжийн нэр: Заах аргын нэгдэл | |||
3.Ажлын байрны нэр: Ерөнхий боловсролын сургуулийн багш | 3.1.Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч: | 3.2.Албан тушаалын зэрэглэл: ТҮ- | ||
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер (хичээлийн эрхлэгч) | 4.1.Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч: | 4.2.Албан тушаалын зэрэглэл: ТҮ- | ||
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал: | 5.1.Албан тушаалын нэр
| 5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо | ||
"Б" ЧИГ ҮҮРЭГ:
1.Ажлын байрны зорилго | Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлж, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх | ||
2.Ажлын байрны үндсэн зорилт | 2.1.Гүйцэтгэли йн шалгуур үзүүлэлт | ||
1. Цогц чадамж (танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмшин амьдрахын арга ухаан)-ид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх | Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ: Багшийн ёс зүйг сахих Цогц чадамжид баримжаалсан үйлийн баримжааг боловсруулах Агуулгыг шинжлэх ухааны хувьд алдаагүйгээр элементарчлах Дидактик нэгжийг томсгох, системчлэх Суралцагчдын шинэ мэдлэг эзэмших үйл ажиллагааг удирдах, дэмжих Суралцагчдыг бие даалган ажиллуулах Хүүхэд бүрийн бүтээлч оролцоог хангах Арга, хэрэглэгдэхүүнээ сонгох Хичээл хоорондын холбоог хангах Туршилт тавих, хийлгүүлэх Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах | ||
Хичээлээ зохион байгуулах Хичээлд анализ хийх Сурагчдын суралцах, хөгжих, хүмүүжих үйл явц, үр дүнг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт боловсрол шаардсан хүүхэдтэй ажиллах Шаардлагатай үед сурагчдад давтлага, зөвлөгөө өгөх | |||
2. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх | Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ: Сурагчид, насанд хүрэгчидтэй ажиллах Багаар ажиллах Харилцааны соёлтой байх Сургалтаас гадуурх төрөл бүрийн үйл ажиллагааны менежмент хийх Бие даан мэргэжлээ дээшлүүлэх Мэдээлэл ашиглах, боловсруулах, дамжуулах | ||
3.Ажлын байрны гол үйл ажиллагаа | 3.1.Хугацаа, хуваарь | ||
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: o Сургалтын хөтөлбөр (киррикюлим) төлөвлөн боловсруулах o Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах o Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг судлах o Суралцагчдынхаа суралцах хэрэгцээ, сонирхлыг судлах o Судлах агуулгаа сонгох, төлөвлөх, боловсруулах o Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулах o Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх o Сурагчдын сурлага, хүмүүжлийг үнэлэх үнэлгээний даалгавар, арга, хэлбэрээ сонгох, боловсруулах o Явцын болон үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах o Сургалтын хөтөлбөрөөр хичээл заах o Хичээлдээ бэлтгэх o Хичээлээ зохион байгуулах o Журнал хөтөлж, ажиглалт тэмдэглэл хийх o Сургалтын хөтөлбөрөө үнэлж, сайжруулах o Бусад багш нарын болон өөрийнхөө хичээлд анализ хийх o Суралцагчдын хүмүүжил, төлөвшилд анализ хийх, зөвлөх o Сурагчдын суралцах үйл явц, үр дүнг үнэлэх, оношлох o Сургалтын хөтөлбөртөө анализ хийх o Сургалтын хөтөлбөрөө сайжруулах o Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллахАжлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Сургалтын үйл ажиллагааг дэмжих o Анги, танхим, кабинет, сургууль орчноо тохижуулах o Сургалтын баримт бичиг (журнал, судалгаа, хувийн хэрэг, мэдээ) хөтлөх o Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох o Жижүүр багшаар ажиллах Багшийн хөгжлийг хангах o Судалгаа шинжилгээний ажил хийх o Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах o Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бусад багш нарт зориулан сургалт, семинар зохион байгуулах o Мэргэжил, арга зүйгээ ажлын байран дээрээ тасралтгүй дээшлүүлэх Иргэд, суралцагчдын хүмүүжил төлөвшилд хувь нэмэр оруулах o Дотуур байрны сурагчидтай ажиллах o Эцэг эх, иргэд, олон нийттэй ажиллах o Сургуулийн захиргааны болон сонгуульт ажил гүйцэтгэх o Шаардлагатай тайлан мэдээ, судалгаа гаргах o Урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажил зохиох, оролцох | Хичээлийн жилээр Улирлаар Сараар Долоо хоногооор | ||
"В" ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.Ажлын байранд тавигдах шаардлага | |||||||||
1.1.Ерөнхий шаардлага: | Үзүүлэлт | Чухал шаардлагатай | Шаардлагатай | ||||||
Боловсрол | Бакалавраас доошгүй зэрэгтэй байх | ||||||||
Мэргэжил | Багш | ||||||||
Мэргэшил | Боловсролын агуулгын 1-ээс дээш чиглэлээр | ||||||||
Туршлага | Сургуульд багшлах дадлага хийсэн байх | ||||||||
Ур чадвар | · Дидактик шийдэл гаргах, боловсруулалт хийх · Мэдээлэл боловсруулах · Асуудал шийдвэрлэх · МХТ ашиглах | · Бусдад нөлөөлөх, бусдыг дэмжих · Багаар ажиллах · Сэтгэхүйн барилуудыг бүтээлчээр хэрэглэх · Гадаад хэлээр харилцах · Компъютер хэрэглэх | |||||||
1.2.Тусгай шаардлага: | Багшлах эрхтэй байх | ||||||||
Г.ХҮЧИН ЗҮЙЛС | |||||||||
1.Ажлын байрны харилцах субъект | |||||||||
1.1.Байгууллагын дотор талд байгаа | 1.2.Байгууллагын гадна талд байгаа | ||||||||
Сурагчид Багш нар Нийгмийн ажилтан Хичээлийн эрхлэгч Сургуулийн захирал Бусад ажиллагчид Сургуулийн зөвлөлийн дарга, гишүүд | Бусад сургуулийн багш Эцэг эх, асран хамгаалагч Боловсролын газар Сум, дүүргийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, байцаагч Орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнууд Аж ахуйн нэгж байгууллага, иргэд | ||||||||
2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага | Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, харицлагагүй хандсан, сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. | ||||||||
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл | 3.1.Санхүүгийн | Хөдөлмөрийн хөлс (албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл) Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал, олговор | |||||||
3.2.Материалын | Багш нарын өрөө (ширээ, сандал, компьютер, техник хэрэгсэл, номын сан) Бичиг хэргийн зарим хэрэгсэл Цай, хоолны газар | ||||||||
3.3.Хүний | Шаардлагатай нөхцөлд лаборант, туслах ажилтан ажиллуулах | ||||||||
3.4.Бусад | |||||||||
4.Ажлын байрны нөхцөл | 4.1.Ердийн нөхцөл | Олон хүнтэй харилцдаг ба дуу шуугиан ихтэй Ажлын нөхцөл нь шохойжилттой Олон цагаар зогсож ажиллах шаардлагатай | |||||||
4.2.Онцгой нөхцөл | |||||||||
Д.БАТАЛГААЖУУЛАЛТ | |||||||||
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын багийн ахлагч | Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан | ||||||||
Албан тушаалын нэр: ______________________________ ______________________________ (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр) ________________________ (Гарын үсэг) 200 оны 01.дүгээр сарын -ны өдөр. | Албан тушаалын нэр: _____________________________ _____________________________ (Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр) _______________________ (Гарын үсэг) 200 оны 01 дүгээр сарын -ны өдөр. | ||||||||
-----оОо------
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2007 оны 351 дүгээр
тушаалын хоёрдугаар хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН
АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ
"А" ТАНИЛЦУУЛГА
1.Байгууллагын нэр: Ерөнхий боловсролын сургууль | 2.Нэгжийн нэр: Захиргааны нэгж | ||
3.Ажлын байрны нэр: Ерөнхий боловсролын сургуулийн захирал | 3.1.Албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан хаагч | 3.2.Албан тушаалын зэрэглэл: ТҮ- | |
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: Сум, дүүргийн Засаг дарга | 4.1.Албан тушаалын ангилал: Улс төрийн албан тушаалтан | 4.2.Албан тушаалын зэрэглэл: | |
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:: | 5.1.Албан тушаалын нэр | 5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо | |
Байгууллагын бүтэц, орон тооны дагуу сургуулийн захирал томилдог албан тушаалтан | |||
"Б" ЧИГ ҮҮРЭГ:
1.Ажлын байрны зорилго | Ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр сургуулийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган багш, сурагчдад цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд нь үйлчилгээ үзүүлэх | ||
2.Ажлын байрны үндсэн зорилт | 2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт | ||
1. Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх 2. Сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 3.Сургуулийн хүний нөөцийн хөгжлийг хангах, эрүүл, бүтээлч хамт олон төлөвшүүлэх | Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ: Багш, удирдах ажилтны ёс зүйг сахих Байгууллагыг төрийн захиргааны удирдлагаар хангах Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах Байгууллагын хөгжлийг болон үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах Тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, оновчтой, зөв шийдвэр гаргах | ||
4. Сургуулийн санхүүгийн болон материаллаг нөөцийн хөгжлийг хангаж, хүүхдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч, хүмүүжих, амьдрах нөхцлийг бүрдүүлэх | Хамт олныг манлайлах, багаар ажиллах Багш, ажилчдыг сонгон шалгаруулах, байршуулах, тэдний мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх Сургуулийн төсвийг оновчтой төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, хянах, тайлагнах Сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн тухайн орон нутаг, хамран сургах хүрээндээ боловсролын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах Бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч, хүмүүжиж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах Суралцагчдыг хөгжүүлэх, эрүүлжүүлж чийрэгжүүлэх, хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулахад багш, сурагч, эцэг эх, иргэдэд зөвлөгөө өгөх | ||
3.Ажлын байрны гол үйл ажиллагаа | 3.1.Хугацаа, хуваарь | ||
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: Бага, дунд боловсролыг хөгжүүлэх төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, үүсгэн байгуулагчийн болон сургуулийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлагнах Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах шийдвэр, дүрэм, журам боловсруулан баталж, мөрдүүлэх Сургууль хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах Сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх Дотоод, гадаадын сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийж, хамтран ажиллах Сургуулийн мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгохАжлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Сургалтын үйл ажиллагаанд дэвшилтэт арга хэлбэрийг турших, нэвтрүүлэх Суралцагчдийн авьяас, чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх Сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн тухайн орон нутаг, хамран сургах хүрээндээ үзүүлэх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, нийц, үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ талаар санал боловсруулан холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх Багш нарын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн суралцагчийг анги дэвшүүлэх, алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх Бага, дунд боловсролын сургалтын агуулга, стандарт, арга зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, зөвлөн туслах Сургалтын үр дүнг холбогдох байгууллагуудад тайлагнахАжлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Сургуулийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлж, хөгжлийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах Багш, ажилтныг сонгон шалгаруулж ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх Сургуулийг багш ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх Багш ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох Багш суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхАжлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд: Сургуулийн санхүүгийн болон материаллаг нөөцийг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлж, хөгжлийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах Сургуулийн жил бүрийн төсөв санхүүгийн | |||
| |||